in ,

Тамxинаас гаргах элдэв наалт хэрэглэхийн оронд энэ байгалийн гаралтай тосыг туршаад үзээрэй. Хамаагүй илүү үр дүнтэй байх болно

Тамxи татах нь эрүүл мэндэд xортой гэдгийг бүгд мэднэ.

Сүүлийн хэдэн арван жил тамxинаас гарах түгээмэл арга бол никотины наалт байлаа. Таныг тамxинаас аажим гаргахад тусална. Гэхдээ энэхүү наалт нь биеийг химийн бодисоор хордуулах бөгөөд гаж нөлөө ч бий, жишээ нь дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.

Өөрийн биеийг элдэв химийн бодисоор хордуулахгүйн тулд дараах энгийн аргаар тамxинаас гарахыг зөвлөж байна.

Лаймын шүүс

Шринахирвироттын их сургуулийн судалгааны баг никотины бохь болон лаймын шүүсний тусламжтайгаар тамxинаас гарч байгаа хүмүүст судалгаа хийжээ. Туршилтын явцад лаймын шүүс хэрэглэсэн хүмүүс илүү их үр дүнд хүрч байв. Үүнийг жимсэнд агуулагдах С амин дэмээр тайлбарлах ажээ.

Зүү тавиулах

Тамxиа хаях гэж байгаа хүмүүст зүү тохиромжтой гэж үзэж байна. Тамxиа хаяж байгаа энэ үед хүмүүс маш их сэтгэлийн дарамтанд ордог. Зүү тавиулснаар бие тайвширч сэтгэл санаа тамxи сорсонтой адил уужирдаг ажээ.

Дасгал

Биеий хүчний дасгал нь стресс тайлах үйлчилгээ үзүүлдэг. Зүү тавиулж байгаатай адил бие суларч, сэтгэл санаа тайвширна. Үүний зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарал тавьснаар өөртөө улам итгэлтэй болдог байна. Өдөрт 10 минут явганаар алхах дасгал хүртэл таны эрүүл мэндэд тустайг мартаж болохгүй.

Гипноз

Алдартай гипнозчин Гарри Жонсон “миний харилцагчдын 86% нь анхны сеансаар л тамxинаас гардаг” гэж мэдэгдсэн. Энэ тоо нь эргэлзээтэй ч гэлээ гипноз үнэхээр тамxинаас гарахад тусалдаг болохыг баталсан. Зөвхөн тамxи төдийгүй хар тамxины хамаарлаас гарахад гипноз маш үр дүнтэй байгаа ажээ.

Анхаарал

Стандарт аргуудаас илүүтэй анхаарал хандуулах нь илүү үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан байна. Аажим тамxинаас гарч байгаа тамxичдын амжилтын үзүүлэлт 6 хувьтай байхад анхаарлаа сайжруулах замаар тамxинаас гарч байгаа тамxичдын амжилтын үзүүлэлт 31 хувьтай байжээ.

Хар перецийн тос

Никотин судлалын төвөөс хийсэн судалгаагаар хар перецийн тос үнэртэх нь тамxинаас гарахад маш үр дүнтэй байв.

Иллэг

Тамxинаас гарахад маш их депресст хүргэдэг. Хөл, гарын иллэг нь депрессийг тайлах, сэтгэл санаа сэргээх үйлчилгээ үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ.

Алтан гагнуур

Эмчилгээний ургамал нь эртнээс хэрэглэгдэж эхэлсэн, ядаргаа, стресс тайлахад өргөнөөр хэрэглэдэг. Орчин үеийн шинжлэх ухаан тамxинд дoнтох өвчнийг анагаахад уг ургамлыг ашиглаж байна. Хулгана дээр хийсэн туршилтаас харахад алтан гагнуурын бэлдмэлээр тарихад тамxинд дургүй болж эхэлжээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0