in

Доорх 5 шалтгаанаас болоод бид ажил дээрээ таргалдаг. Үүнийг хэрхэн таслан зогсоох аргыг танд хэлж өгье!

Өдөржингөө компьютерийн ард сууж ажиллах оффисын ажилтнууд эрт орой хэзээ нэгэн цагт жин нэмэгдэх асуудалтай тулгардаг.

Энэ илүүдэл жин хаанаас гараад байгаагийн шалтгааныг тогтоож, гарах арга замыг нь танилцуулахаар бэлдлээ.

Хамт олонтойгоо хөнгөн зууш идэх. Өлсөөгүй байсан ч хамаагүй иддэг

14:00 – хуваарьт өдрийн хоол

15:15 – ажлын хамт олонтойгоо төлөвлөгдөөгүй байсан хөнгөн зууш идэх

Хамт ажилладаг хүний төрсөн өдөр, “зүгээр л” гэртээ хийсэн амттанаар дайлах, хоосон цай ууж байхаар гээд нэг амттан нэмэх – энэ бүгд таны жинг нэмсээр л байна.

Гарах арга зам: нүдэнд хоол харагдах тоолонд л бид иддэг. Тийм учраас ширээн дээрээс идэх зүйлийг хураа, хамт ажилладаг хүн танд амттан санал болговол эелдгээр татгалзаж сур. Тэмдэглэлт өдрүүдийг хөнгөхөн зуушаар орлуулж болно.

Юу идэж байгаадаа анхаарал муу хандуулдаг

Өдрийн хоолыг кафед: шөл, ногооны хачиртай яргай загас

Өнөөдөр хүндхэн өдөр байлаа: пицца, шарсан төмс их порцоор

Өглөө сэрээд л кафед сайхан өдрийн хоол идэхээр төлөвлөсөн үү? Харин өдрийн цайны цаг дөхөөд ирэхэд хүндхэн өдөр байсныг ухаарч ажил дээрээ дуудлагын хоол идэхээр шийдлээ. Маргааш л яг төлөвлөснөөрөө гарч хооллоё. Танил дүр зураг байна уу?

Гарах арга зам: Долоо хоногт юу идсэнээ тэмдэглэ. Эрүүл хоолны дэглэмийг хэдэн удаа зөрчсөнөө харж чадна. Гэнэтийн эрүүл бус хөнгөн зууш руу явахгүйн тулд эрүүл хүнс гар дороо бэлэн байлгана уу.

Ажлын байрны гэрэлтүүлэг муу, бас хүйтэн

Хэвийн: Гэрэлтүүлэг 500 люкс, +23 хэм

Үнэн хэрэгтээ: Гэрэлтүүлэг 200 люкс, +18 хэм

Бүдэг гэрэлд илүү их идэх дур сонирхол төрдөг болохыг эрдэмтэд тогтоосон. Бас даарсан үед ч хүн илүү их идэх хүсэлтэй байдаг ажээ.

Гарах арга зам: аль болох наранд гарахыг хичээгээрэй: завсарлага болон ажлаар гарахыг хичээ. Ажил дээрээ даараад байдаг бол дулаан хувцас өмсөөрэй. Удирдлагатайгаа ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар санал тавихад буруудахгүй.

Хэт их ажиллах

Ажлын цаг дуусах: 19:00

Ажил тарсан цаг: 20:35

Илүү цагаар ажиллах нь жин нэмэгдүүлэхэд хүргэдэг. Нэгдүгээрт – спорт, биеийн тамираар хичээллэх чөлөөт цаг дутмаг байна. Хоёрдугаарт, нойрны чанар муудна. Энэ бүгд хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг.

Гарах арга зам: идэвхтэй хөдөлгөөнийг дэмжинэ: цахилгаан шат, нийтийн унаанаас татгалзаж явганаар явах. Мөн нойрны зөв дэглэм баримтална. Биеийн хөдөлгөөний ачаалал нь хурдан нойрсоход нөлөөлдөг.

Стресс, ажил гүйцэтгэх эцсийн хугацаа таны мэдрэлийн системийг шалгана

Төсөл өгөх өдөр: 6 хоног

Гүйцэтгэхэд шаардлагатай өдөр: 14 хоног

Ямар ч бэрхшээл, хүндрэлгүй явах ажил гэж байхгүй, ингээд л бид бухимдаж, стресст орно. Стресстэй тэмцэхийн тулд юуны түрүүнд сахар, өөх тос хүний бие махбодид нэн хэрэгтэй болно.

Гарах арга зам: Энэ үед биеийн идэвхтэй хөдөлгөөн, нойр л тус болно. Стрессийн үед хоол асуудлыг шийдэж чадахгүйг анхаарна уу. Биеэ тайвшруулах арга техникт суралц, жишээ нь амьсгалын дасгал хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *