in

Амь насанд аюултай нөхцөл байдалд орсон үед хэрэг болох 9 арга. Мэдээд авсан байхад хэзээ ч илүүдэхгүй!

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Онцгой байдалтай нүүр тулгарвал яах вэ? Танд хэрэг болж мэдэх, магадгүй хэн нэгний амь насыг ч аварч болох дараах 9 зүйлийг мэдэж авна уу.

Гар утасны зайгаар гал асаах

Соёл иргэншлээс алс хол байгаа бол танд орчин үеийн гажет өөрийн хэрэгцээгээ гаргаж чадахгүй, харин гал асаахад хэрэг болно.

Ихэнх ухаалаг утас болон планшет литийн аккумулятортай байдаг (Li-ion гэсэн бичигтэй). Аккумуляторыг хурц үзүүртэй зүйлээр хатгавал химийн урвал явагдаж оч үсэрнэ, хамгийн гол нь хуурай мөчир, модоо сайтар бэлдээрэй.

Эргээс ирэх урсгал сөрж сэлэх

Далайд сэлж байхад маш аюултай үзэгдэл тохиолддог – эргээс ирэх сөрөг урсгал хаана ч, хэзээ ч тохиолдож болно. Энэ үед хүн өөрийн мэдэлгүй эрэг рүү хурдан сэлж очихыг хүснэ. Үр дүн нь харин эсрэгээрээ, эргээс улам холдох ажээ.

Хэрвээ та сөрөг урсгалд орсон бол эрэг рүү шулуун бус харин паралеллель эсвэл диагональ байдлаар сэлнэ. Сөрөг урсгал удаан үргэлжлэхгүй тул та зөв чиглэлд сэлж амь насаа аварч чадна.

Матраас зугтаах

Шулуун замаар матар хүнээс хурдан гүйнэ. Богино хөл, урт биетэй учраас эргэхдээ тун чиг болхи тул хараанаас далд орсон ангийн араас тэр болгон явдаггүй ажээ.

Хэрвээ таны араас матар хөөвөл зигзаг байдлаар зугтаагаарай. Ер нь бол матартай гол уснаас холуур тойрохыг зөвлөж байна.

Далайн мөгөөрст хатгуулсан бол

Далайн мөгөөрст хатгуулсан хүн шоконд орох, харшлын шинж тэмдэг илрэх тэр бүү хэл хордлогод орох магадлалтай. Тиймээс дараах байдлаар таагүй мэдрэмжийг багасгана:

Шархыг тэр даруй цэвэрлэж, мөгөөрсний үлдсэн сарвууг сугалж авна. Сарвууг нүцгэн гараараа авч болохгүй.

Шархалсан хэсгийг давстай усаар угаана. Цэвэр усаар огт угааж болохгүй, хорыг идэвхжүүлж болзошгүйг анхаарна уу.

Хорыг гадагшлуулахын тулд спирт эсвэл алимын уксусын уусмалаар цэвэрлэнэ.

Ус сайн ууж эмчийн тусламж яаралтай авна. Ус хорыг гадагшлуулах бол эмч зохих эмчилгээг эхлүүлнэ.

“Гурвын дүрэм”-ийг санаж аваарай

Гурвын дүрэм – хүний амьд явах хугацааны дундаж тооцоо юм.

Дунджаар 3 минут агааргүй байхад хүн ухаан алдахгүй.

3 өдөр усгүй явсны дараа хүн шингэний дутагдалд орж амь насанд аюул занал хийнэ.

3 долоо хоног хоолгүй явахад хүний эрүүл мэндэд онцын аюул учрахгүй. Зарим нэг онц аюултай үед хүн бүтэн сар хоолгүй явах чадалтай байдаг ажээ.

Нөхцөл байдал үнэхээр онцгүй бол “гурвын дүрэм”-ийг санаж ух ус, идэх хоолоо нарийвчлан тооцоолоорой.

Шарханд супер цавуу

Зуслан дээрээ завсар хийж байлаа гэж бодъё: болгоомжгүй нэг л хөдөлгөөн  хийж гараа зүснэ, бинт байхгүй. Энэ тохиолдолд супер цавуу ашиглана. Том шархыг хооронд нь наахаас гадна ариутгах үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ, шарх үнэхээр том бол эмчид заавал үзүүлнэ.

Ус уумаар санагдвал цас идэхгүй

Цас идэж амны цангаагаа тайлна гэж бодож байж болох юм. Гэхдээ, онцгой байдалд хэрхэвч тэгж болохгүй. Хоолой өвдөнө гэж  өгч байгаа анхааруулга биш. Хүйтэн цас таны биеийн дулааныг алдагдуулж та дулаацахын тулд илүү их эрч хүч зарцуулж эхэлнэ.

Ингээд л та хэмнэх ёстой эрч хүчээ алдаж амархан даарч, бээрэхэд хүрнэ. Аврагчдын өгсөн зөвлөгөөгөөр цас бүрэн хайлсны дараа уух ёстой.

Шатаж буй хайруулын таваг унтраах

Эзэнгүй орхисон хайруулын таваг шатах нь амархан. Тос нь хэт халсан тохиолдолд хайруулын таваг амархан шатах ажээ. Энэ үед яаж галыг унтраах вэ? Халуун тосон дээр хэрхэвч ус хийж болохгүй. Гал улам ширүүсэжих талбай эзэлнэ, тос ч ийш тийш үсчинэ.

Гал том биш бол сод цацаж болно, энэ нь хүчил төрөгчийг нь хааж байгаа хэрэг. Энэ төрлийн галыг унтраах шилдэг арга бол хөвөн даавуугаар бүтээх. Том бүтээлэг эсвэл олон давхар футболк байж болно.

Гүн шархны үед

Сандарсан хүн биед орсон зүйлийг бушуухан сугалж авдаг. Зөв нь зөв. Гэхдээ, шарх гүн бол хэрхэвч сугалан авч болохгүй.

Устай гялгар уутны хүүхдэд зориулсан илбэтэй л адил юм. Биед орсон хурц үзүүртэй зүйл гэмтээсэн судсаа дарж байгаа, сугалангуут – цус алдаж эхэлнэ. Тийм учраас түргэн тусламж иртэл биед гүн орсон зүйлийг оролдохгүй байхыг зөвлөж байна.

Танд эдгээр зүйл хэрэг болохгүй гэж найдаж байгаа хэдий ч санаж авахад үнэхээр илүүдэхгүй болов уу. Болгоомжтой байцгаая.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0