in ,

ГоёГоё

Эдгээр 10 хүнсийг тогтмол хэрэглэснээр таны биеийн бодисын солилцоо түргэсч, илүүдэл жингээ богино хугацаанд хаях болно

Хүн бүрийн бие организм дахь бодисын солилцооны хурд харилцан адилгүй. Хангалттай унтаж, дасгал сургуулилт хийж, ус ихээр ууж, зөв хооллож байх зэрэг нь бодисын солилцоог хамаагүй хурдасгадаг. Дээрээс нь (бонусанд) таны эрүүл мэнд сайжирч, илүүдэл жингээ хаях болно.

Та бүхэнд бодисын солилцоог хэд дахин хурдасгах бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг хүргэж байна. Эдгээрийг хоолны цэсэндээ оруулаад таны илүүдэл жин хэрхэн багасч, та хэрхэн эрүүл болж байгаагаа анзаараарай.

1. Халуун чинжүү

Судалгаагаар халуун чинжүү хэрэглэснээр бодисын солилцоо багаар бодоход 25 хувиар хурдасдаг гэдгийг баталжээ.

Учир нь халуун ногоотой хоол идсэнээр бид ердийхөөсөө илүү их хөлөрдөг. Энэ нь капсаицинтай холбоотой. Капсаицин нь цусны эргэлт болон бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр таны бие өөхийг хамаагүй хурдан шатаана.

Уг капсаициныг хаанаас олж болох вэ? Бүх төрлийн халуун чинжүүнээс (чили, халапеньо, кайен чинжүү гэх мэт)…

 

2. Бүхэл үр: овъёос, бор будаа

Эрүүл хооллолтонд янз бүрийн үр, будаа заавал байдаг. Үүнд шалтгаан бий. Улаан буудай, овъёос, цагаан будаа, эрдэнэ шиш гэх мэт бүхэл үр тарианууд нь бодисын солилцоог хурдасгаж, инсулины түвшинг хэвийн байлгадаг тэжээллэг бодис, хүнд нүүрс ус зэргийг ихээр агуулдаг байна.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад инсулины түвшин бага байна гэдэг нь инсулины түвшин өндөр байхтай адил биед муу. Ийм тэнцвэргүй байдал үүсвэл хүний бие өөх хуримтлуулах горимд шилжиж эхэлдэг байна. Тиймээс «алтан дундаж» зарчмыг баримтлан эрүүл мэнддээ анхаараарай.

 

3. Брокколи

Брокколи бол кальцийн чухал эх үүсвэр. Кальци бодисын солилцоог хурдасгадаг. Кальциас гадна брокколинд С, К, А амин дэмүүд агуулагддаг.

Шууд л их хэмжээгээр брокколиг жигшитлээ идэх шаардлагагүй. Ердөө л өдөрт 1 порц брокколи идэхэд хангалттай. Ингэснээр та фолат (В9 амин дэм), хүнсний эд, антиоксидант бодисуудыг авч чадах юм. Мөн брокколи бол биеийг хоргүйжүүлдэг, цэвэрлэдэг хүнсний нэг юм. Иймээс та брокколиг хоолны цэсэндээ заавал нэмээрэй.

 

4. Улаан шош

Улаан шош бол бодисын солилцоог хурдасгадаг хамгийн сайн хүнснүүдийн нэг юм. Найрлагандаа боловсруулагдаж, шингэдэггүй тэсвэртэй крахмал агуулдаг. Энэ нь гэдсийг цэвэрлэдэг байна. Шош идсэнээр удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ.

Мөн шош нь цайр, В-гийн төрлийн амин дэмүүд агуулдаг. Эдгээр нь тестостерон дааврын ялгаруулалтанд нөлөөлдөг. Энэ даавар нь булчингийн эд үүсэхэд чухал нөлөөтэй. Тэр дундаа эмэгтэйчүүдэд…

 

5. Кофе болон ногоон цай

Кофе болон ногоон цай нь үр нөлөө сайтай бодисын солилцоо хурдасгагчид гэдэг нь аль хэдийн нууц биш болсон. Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнүүд нь антиоксидант ихээр агуулдаг ба цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өөх шатаахад тусалдаг.

Гол нь кофе болон ногоон цай нь чанартай байх ёстой ба эдгээрийг тохируулж хэрэглэх нь зүйтэй.

 

6. Алим ба лийр

Алим, лийр бол илүүдэл жинтэй тэмцэж байгаа хүний гол туслагчид. Зөвхөн бага илчлэгтэй болохоор биш харин уг хоёр жимс бие организм дахь бодисын солилцоог хамаагүй хурдасгадаг болохоор тэр.

Рио-де-Жанейрогийн их сургуульд хийсэн судалгаагаар өдөрт 3 алим юмуу лийр идсэн эмэгтэй хүн бусад судалгаанд оролцогчдыг бодвол хамаагүй их жин хаяж байжээ.

 

7. Амтлагчууд

Хар перец, гич (горчиц), сармис, цагаан гаа гэх мэтийн амтлагчууд бодисын солилцоог дэмждэг байна. Иймэрхүү амтлагчуудыг хоолны цэсэндээ оруулсан хүмүүс өдөр бүр 1000 ккал-аас ч илүү их илчлэг шатааж болно гэдэг нь батлагджээ. 1000 гаран ккал – ямар нэгэн биеийн хүчний ачаалалгүйгээр шүү дээ.

 

8. Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд болох жүрж, грейпфрут (гоо жүрж), нимбэг зэрэг нь өөх шатаахад тусалж, бодисын солилцоог хурдасгадаг. С амин дэмийн өндөр агууламжаас болоод цитрусын төрлийн жимснүүд цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг. Иймээс эмнэлгийн дэглэмийн хоолны цэсэнд ийм төрлийн жимснүүдийг ихэвчлэн оруулдаг.

 

9. Кальциар баялаг хүнс

Хэрвээ та өөрийн бие организм дахь бодисын солилцоог хурдасгахыг хүсч байвал кальцийн агууламж өндөртэй хүнсийг ихээр хэрэглэх нь чухал.

Теннесийн их сургуулийн судалгаагаар өдөрт 1200-1300 мг кальци хэрэглэдэг хүмүүс кальци бага хэрэглэсэн хүмүүсийг бодвол 2 дахин илүү жин хаяж байсан байна.

 

10. Омега-3 тосны хүчил

Омега-3 загасанд ихээр агуулагддаг боловч самар, наранцэцгийн үрэнд бас агуулагддаг байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүд лептин (бодисын солилцоог удаашруулдаг байгалийн химийн нэгдэл) нэртэй дааврын ялгарлыг багасгадаг учраас бодисын солилцоо хурдасдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *