in ,

ГоёГоё

Бамбай булчирхайн эмгэгийн үед илрэх 9 шинж тэмдэг. Хүний биеийн бүтцээс хамаараад янз бүрийн ялгаатай байдлаар илэрдэг байна

Өнөөг хүртэл бамбай булчирхайн эмгэг нь маш түгээмэл болсон хэдий ч энэ өвчин тийм ч анхаарал татдаггүй эсвэл үүний талаар хүмүүс мэддэггүй нэг зүйл гэвэл бамбай булчирхайн эмгэг нь хүн бүрт өөр өөр замаар илэрдэг.

Бамбай булчирхай шиг маш олон өвчин тодорхой тохиолдол бүрт биеийн бүтцийн өөрчлөлтөөс хамаараад янз бүрийн ялгаатай шинж тэмдгээр илэрдэг.

Энэ өвчин нь дааврын хэмжээг хэвийнээс доогуур болон дээгүүр байлгахад хүргэдэг.

Бамбай булчирхайн эмгэгийн шалтгаанууд

Хүний биед бамбай булчирхай нь (TTG, T3, T4) даавар ялгаруулдаг. Эдгээр дааврын үүрэг нь хүний амин чухал үйл ажиллагаанд олон төрлийн дэмжлэг болдог ба физиологийн олон үйл ажиллагааг зохицуулж биеийн температур, зүрхний цохилтыг тодорхой түвшинд барьж байдаг.

Бамбай булчирхайн эмгэг нь иод ихдэх мөн багадсанаас, гадны хор хөнөөлтэй хүчин зүйлсээс болж үүсдэг.

Бамбай булчирхайн эмгэг судлал нь олдмол, төрөлхийн гэж хуваагддаг.

Шинж тэмдгүүд

Бамбай булчирхайн эмгэгийн шинж тэмдэг нь эхлээд өвчний үе шатуудаас хамаардаг. Ихэнхдээ булчирхай хэт ачаалалтай эсвэл хэвийнээс доогуур гэж байдаг.

Бамбай булчирхайн даавар хэт их болсон үед доорх шинжүүд илэрнэ. Үүнд:

  • Бодисын солилцоо хурдсах;
  • Бамбай булчирхай томрох;
  • Жин багасах;
  • Хоолны дуршил нэмэгдэх;
  • Өтгөн хатах эсвэл диаррхиа;
  • Зүрхний өвчин;
  • Хөлрөх;
  • Бухимдах;
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах (эмэгтэйчүүд), эрэгтэйчүүдийн чалх муудах.

Бамбай булчирхайн даавар багассан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Ядаргаа, сульдаа;
  • Биеийн жин нэмэгдэх;
  • Санах ой, анхаарал төвлөрөлт муудах;
  • Арьс хуурайших;
  • Хоолой бүдүүрэх;
  • Нүүр хавагнах;
  • Үе мөчнүүд хавагнах;
  • Гөлгөр хумс;
  • Үс унах;
  • Залхуурах, сэтгэл гутрах.

Энэ өвчнийг яаж оношлох вэ?

Эхлээд, өөрөө булчирхайн эмгэгийг олж илрүүлэхийг хичээгээрэй. Үүнийг хийхийн тулд толинд хүзүүний хэсгээ сайтар шалга. Хэвийн байвал гаднаа юу ч ажиглагдахгүй харин улайж, хавдсан дарахад хөндүүр бол эмгэг үүсч байна гэсэн үг.

Бамбай булчирхай өвчилсөн бол яагаад эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй вэ?

Энэ өвчнийг оношилж эмчлэх нь эндокринологийн мэргэжилтнүүдийн үүрэг бөгөөд энэ хүмүүс цусны шинжилгээ, хэт авиан мэдээн дээр үндэслэн цаашдын эмчилгээ хийх шийдвэр гаргадаг. Тухайн төлвийг сайжруулж, тогтворжуулахын тулд хэрэгтэй хэмжилтүүдийг хийдэг ба цаашид үүнийг хэвийн хэмжээнд оруулах нь тэдний үүрэг юм. Эмчилгээ хийж эхлэсэнээр дэглэм барихаа больж, амьдралын хэв маяг өөрчлөгдөн, чухал эмементүүдээр дүүрч эхлэнэ.

Энэ бол цагаа олсон чанартай эмчилгээ бөгөөд эмчилгээг чанд даган мөрдөх нь эдгэрэх түлхүүр болох юм. Эрт үе дээр нь оношилбол урт хугацаанд эм уухаас хамгаалж, дааврыг хэвийн хэмжээнд хурдан аваачина.

Гүнзгий шатандаа орсон бол эмчилгээ удааширч маш их эм уух болдог. Анхааралгүй орхисон, дордсон булчирхай нь хүний биед хамгийн сөрөг нөлөөтэй байдаг.

Зөв оношилж, цаг алдалгүй эмчилгээ хийж эмээ тасралтгүй уух нь маш сайн эмчилгээ болох ба жин хэвийн болж, даавар хэмжээндээ очсоноор нойр сайн хүрч, биеийн байдал сайжран идэвхи нэмэгдэнэ.

Эмчилгээ

Орчин үеийн эмчилгээний арга хэрэгслүүдэд энэ эмгэгийг эдгээх олон арга бий. Эдгээрийг нөлөөллөөр нь 3 төрөлд хуваадаг.

Даавар бага хэмжээнд байвал орлуулах эмчилгээ хийгддэг ба байгаатай нь ижил шинж чанартай хиймэл нийлэг эдээр орлуулдаг.

Бамбай булчирхай үрэвссэн тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээний зорилго нь өнчин тархины булчирхайн эсвэл бамбай булчирхайн үрэвслийг намдаах юм. Үрэвслийн эсрэг эм нь биохимийн төрөл биш, хэрвээ өмнөх эмчилгээ үр дүнгээ өгөхгүй бол кортизон даавар хэрэглэнэ.

Бамбай булчирхайн эмгэг нь түр зуурын, удаан явцтай гэж 2 янз байдаг ба эмчилгээ нь мөн өөр өөр байна.

Туршлагатай эмч хүн өвчтөний гадаад байдал, үс, арьс, нүдний байдлыг хараад мөн сэтгэл санааны үүднээс нь ажиглаад шинж тэмдгүүдээр нь өвчнийг оношлох боломжтой. Өвчнийг зөв оношилж сайн эмчилгээ сонгон хийхийн тулд томографийн зураг, рентген зураг авахуулах, эсийн шинжилгээ зэргийг өгөх хэрэгтэй. Онцгой тохиолдолд эдгээрт үндэслэн мэс заслын арга ашигладаг. Хэрвээ хорт хавдар бол туяаны эмчилгээ хийдэг.

Хоол хүнс

Бамбай булчирхайн эмгэгийн үед бие дэх иодын хэрэгцээг багасгах онцгой хоолны дэглэм баримталдаг: цагаан манжин, улаан лууван, байцаа, шошны төрлийн ургамал.

Мэдрэлийн системийн түгшүүртэй байдлыг намдаахын тулд кофеин, какао, халуун ногоо агуулсан зүйлсээс зайлсхий.

Нар тусдаг өрөө, шууд нарны тусгалаас хол бай.

Өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бол хайхрахгүй байж болохгүй, эмчлүүлэхээр эмчид хандах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *