in

ГоёГоё

Зурхайн ордууд амьдралынхаа хэдэн насан дээр онцгой анхаарах хэрэгтэй вэ? Эдгээр насанд харамсалтай эсвэл баяртай ямар ч зүйл тохиолдож мэднэ

Хүн бүрийн амьдралд анхаарч болгоомжлох ёстой нас гэж байдаг. Эдгээр насанд эмгэнэлтэй эсвэл баяртай ямар ч зүйл тохиолдож мэднэ.

Астрологич Павел Глоба нь ирээдүйн өөрчлөлт, гэнэтийн явдлуудад бэлэн байхын тулд амьдралынхаа барцадтай жилүүдийг мэдэж байх нь маш чухал гэж үздэг.

Хонь

Хонинуудын хувьд амьдралд нь хүнд хэцүү гэхээсээ илүү баяртай үйл явдлууд дүүрэн байна.

Чухал нас нь 15, 19, 30, 35, 40, 45, 57, 60, 66, 76. Энэ насанд хонины ордныхныг сэтгэл гутрал, ялалт хоёулаа хүлээж байна. 40 насандаа онцгой анхааралтай бай. Насанд хүрсэн хонинуудыг маш олон гэнэтийн хувь тавилан хүлээж байна.

Үхэр

Үхрийн ордныхны чухал нас нь: 16, 21, 24, 30, 33, 39, 51, 60, 64. Энэ ордны хүмүүс залуудаа амьдралдынхаа хамгийн таатай бус үеийг өнгөрүүлэх нь. Гэхдээ 30 гараад амьдрал тэдэнд сайхан зүйлсээр бэлэг барьж эхлэнэ.

Ихэр

Чухал нас нь: 10, 20, 30, 40, 50, 64, 70, 80 нас. Энэхүү зурхайгаар ихрийн ордныхныг асуудалд орохоос байнга хамгаалж байдаг далдын хүч байдаг гэдэг учраас энэ бүх жилүүдийг амархан давах болно.

Мэлхий

Мэлхийн ордныхны чухал нас нь: 15, 25, 30, 35, 40, 45, 50, 60, 75. 30 нас хүртэл тэдний хувийн амьдралд туршлага болохуйц үйл явдал тохионо. Үүнээс хойш тэдний бэлэн биш байдаг өөрчлөлтүүд эхлэнэ. Мөн л 30 жилийн дараа тэдний сэтгэлийг гонсойлгох зүйл тохиолдоно.

Арслан

Чухал нас нь: 19, 36, 40, 57, 60, 76. Тэд амьдралынхаа өөрчлөлтүүдэд амархан дасан зохицдог. Эерэг сөрөг аль нь ч байсан заавал биелүүлэх гэж авч үздэг учраас даван гарах нь тодорхой.

Охин

Чухал нас нь: 16, 21, 24, 32, 41, 50. Хувийн амьдрал гэхээсээ илүү ажил, санхүүгийн тал дээр өөрчлөлтүүд гарна.

Жинлүүр

Чухал нас нь: 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72. Павел Глобагийн зурхайгаар бол энэ ордныхныг илүү амжилттай байлгах маш олон үйл явдал хүлээж байна.

Хилэнц

Чухал нас нь:  15, 25, 30, 45, 50, 60, 74. Тэд амьдралынхаа туршид асуудлуудтай тэмдэлдэнэ.

Нум

Чухал нас нь: 15, 19, 36, 38, 40, 45, 57, 75. Энэ ордны хүмүүсийн амьдралд нэн чухал үйл явдлууд нь цаанаа утга учиртай. Чухал нас бүрт дараа эсвэл одоо тэдэнд тус болох, амжилтанд хүргэх тодорхой туршлага хуримтлуулна.

Матар

Чухал нас нь: 16, 21, 30, 31, 33, 41, 50, 57. Энэ ордны хүмүүс өөрчлөлт болоод сэтгэл гонсойлгосон үйл явдлуудад өмнө нь бэлтгэгдэх хэрэгтэй.

Бумба

Чухал нас нь: 12, 22, 24, 32, 42, 48, 50, 64, 72. Амьдралынх нь ихэнх үйл явдлууд их ач холбогдолтой биш хэдий ч тэдний амьдралыг үндсээр нь өөрчилж, ирээдүйн хувь заяанд нь нөлөөлнө.

Загас

Чухал нас нь: 12, 24, 30, 36, 45, 48, 52, 60. Хүнд хэцүү зүйл тохиолдсоноор тэдний амьдрал нилээд урт үргэлжилнэ. Эдгээр жилүүдэд тохиолдох бүх зүйлс тэдний хувьд маш чухал байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *