in ,

Бие өвдсөн үед хөлөөр дамжин дараах 9 шинж тэмдэг илэрдэг. Тиймээс та хөлөндөө өөрчлөлт орж буй эсэхийг үргэлж ажиглаж байгаарай

Ачаалал ихтэй ажлын өдөр, зохисгүй хооллолт эсвэл дарамт шахалт гээд энэ бүгд хөлөнд өөрчлөлт оруулж байдаг. Хэдий тийм ч гэсэн хөлөнд илрэх шинж тэмдгүүд нь ноцтой өвчний илрэл болдог.

Бөөрний өвчин

Хэрвээ бөөр муу ажиллаж байвал илүүдэл шингэн биеэс гадагшлахад асуудал үүсч хавагнаж эхэлдэг.

Нүдийг тойрон хавагнах мөн үе мөч өвдвөл үүнтэй холбоотой.

Судас нарийсах

Хураагуур судас нарийссанаар зүрхнээс үе мөчүүд рүү цусыг зөөвөрлөхөд саад учирч судасны хавхлагууд гэмтэж сулардаг.

Ийм учраас хөл хавагнадаг ба энэ тохиолдолд ихэнхдээ шагайн хэсгээр мэдэгдэхүйц байдаг.  Үүнтэй зэрэгцэн нөсөө толбо үүсэж хөл хүнд оргидог.

Зүрхний өвчин

Энэ тохиолдолд нэг эсвэл хоёр зүрхний эсүүд цусаа бүрэн шахах чадвараа алдаж доод мөчинд хуримтлагдсанаар өвчлөл үүсдэг.

Хөл хавагнаж үүн дээр нилээд их жин ирдэг.

Тромбоз /судасны бөглөрөл/

Нэг эсвэл хоёр хөл хавагнах нь хураагуур судас бөглөрөсний илрэл юм. Энэ өвчин бол нилээд аюултай учраас шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандаарай.

Элэгний өвчин

Элэгний өвчний шинж тэмдэг нь эрт үедээ хөлөнд илэрдэг. Хэрвээ энэ эрхтэн хэвийн ажиллахгүй бол хөл хавдаж, цусны судасны жижиг од мэт тэмдгүүд гарч ирдэг.

Гэдэс, дэлүү, нойр булчирхай, элэг хоорондын цусны эргэлтэнд саад учирснаар үүсдэг байна.

Бамбай булчирхайн эмгэг

Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэвийн бус байгааг мөн мэдэж болно. Үүний шинж тэмдгүүдийг дээр харуулав.

Атеросклероз

Энэ өвчин нь хөлөнд хангалттай цус ирж чадахгүй үед үүсдэг ба хөл цонхийж, өвддөг.

Энэ өвчний шинж тэмдэгт хүмүүс тийм ч их анхаарал хандуулаад байдаггүй гэдгийг онцлох нь зүйтэй. Гэвч энэ өвчин хүндэрвэл маш аюултай.

Чихрийн шижин

Чихрийн шижингийн үед бага ч гэсэн хөл өвдөх нь маш аюултай үр дагавартай учраас даруй хөлөө эмчлэх нь чухал.

Энэ өвчний үед хөлний мэдрэлийн судлууд байнга гэмтэж байдаг учраас хүмүүсийн өвдөөгүй анзаараагүй жижиг гэмтэл ч аюултай байдалд хүргэж мэднэ.

Жирэмслэлт

Мэдээж энэ нь өвчин биш ч жирэмсэн үед хөл өвдвөл эрт үе дээрээ эмчдээ хандаарай. Хөл хавагнаж эхлэх, хөл өвдөж ядрах, шөрмөс татах гэх мэт шинж илэрч болно.

Жирэмслэхээс өмнө ч эдгээр шинж байнга илэрч байсан бол заавал эмчилгээ хийлгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *