Холестериний талаар сонсоогүй хүнтэй таарахад хэцүү. Цусанд холестериний хэмжээ их гэж оношлогдсон хүн л анх эмчийн өрөөнд энэ бодисын талаар мэдэж авах ба үүний талаарх мэдээлэл интернэтэд байдаг.
Харамсалтай нь бүх мэдээлэл зөв биш. Магадгүй та холестерин ба ЛПНП (бага нагтралтай био липидтэй протеин – цусанд холестеринийг зөөвөрлөх үүрэгтэй бодисууд) нь хүн төрөлхтний хамгийн муу дaйсан гэж боддог байх. Энэ нийтлэлд бид холестериний талаарх буруу ойлголтууда хаяж юу нь үнэн бэ гэдгийг тодруулах болно.
Холестерин гэж юу вэ?
Мэдээлэл дутмаг мөн буруу ойлголт нь бидэнд эрүүл мэнд, өвчин эмгэг, биед тохиолддог бусад процессуудын бодит дүр зургийг ойлгуулдаггүй.
Магадгүй бидний авч буй ойлголтууд нэг уншсан нийтлэлийнх эсвэл ойр тойрны хүмүүсийн санал бодол дээр суурилсан байдаг ба бидний үзэл бодол буруу, аюултай гэдгийг батлах юм. Энэ мэдээлэл дээр үндэслэн бид өөрийн болон хайртай хүмүүсийнхээ ганц холестерин гэлтгүй эрүүл мэндтэй холбоотой бүх шийдвэрүүдийг гаргадаг.
Түүнчлэн бид мэргэжилтэнтэй зөвлөлдөж манай нийгэмд тархаад буй холестериний талаар ярилцахаар шийдсэн. Хамгийн эхлээд холестерин гэж яг юу вэ гэдгийг олж мэдэх юм.
Хүний биед тодорхой хэмжээний холестерин байх хэрэгтэй ба эсийн хөгжилд чухал нөлөөтэйгээс гадна бараг бүх амьд биетүүдэд байдаг. Иймээс ургамалд мөн агуулагддаг төдийгүй амьтдын улаан маханд бага хэмжээтэй байдаг. Эсийн бүтцэд ордог учраас тархины эд эсүүдийн 10-20%-ийг энэ бодис бүрдүүлдэг.
Хүүхэд төрөх үед эхийн хөхний сүү нь хүүхдээ хооллох маш олон төрлийн тэжээллэг бодисоор дүүрэн байдаг ба үүнд ч мөн холестерин агуулагддаг. Мөн бидний биеийн олон амин чухал үйл ажиллагаанд оролцдог. Үүнд:
- Эсийн мембраныг хамгаалж, бэхжүүлдэг
- Хүний биеийн мэдрэлийн системийн бүтцийг бүрдүүлдэг.
- Бодисын солилцоонд оролцдог: хоолтой хамт орж ирсэн өөх тосыг дахин боловсруулж, органик холестерин зохих хэмжээнд нь тохируулдаг.
- Эстроген зэрэг сексийн гормоныг үүсгэхэд оролцдог.
- Олон төрлийн гормоныг үүсгэхэд хэрэгцээтэй тэжээллэг бодисуудыг зөөвөрлөдөг.
- Арьсыг хуурайшихаас хамгаалдаг.
- Д витамины бүтцэд багтдаг
- Хүний дархлааны системийг сайжруулдаг
- Бөөрийг хамгаалдаг (ялангуяа чихрийн шижинтэй хүмүүст).
- Цусны улаан эсүүдийн уян хатан байдлыг дэмждэг.
- Шинээр төрсөн хүүхдийн тархины хөгжилд тусладаг.
- Үр хөврөлийн үед гажиг үүсэхээс сэргийлдэг.
- Холестерин нь хүний биеийн маш чухал үйл ажиллагаанд оролцдог. Харин хэвийн хэмжээнээсээ хэтрэхэд л асуудал үүсч эхэлдэг
Холестериний талаар нийтээр мэддэг зүйлс.
Далайн хоол хүнс маш их холестерин агуулдаг
Энэ бол нилээд маргаантай асуудал. Судалгаагаар далайн хоол нь хангалттай их хэмжээний стерин (холестерин агуулсан) агуулдаг гэж батлагдсан.
Мөн далайн хоол нь ”муу” холестеринийг багасгадаг омега-3 гэсэн өөх тостой хүчлийн эх үүсвэр төдийгүй хясаа, зөөлөн биетэн нь эрүүл, зөв зохистой хооллолтын чухал хэсэг юм.
Холестериний талаар – гадаад үзэмж
Үнэн хэрэгтээ бидний цөөн хэд нь холестериний талаар өмнө нь сонсож байсан байх. Гэвч үнэн гэвэл холестерин ихсэхээрээ асуудал үүсгэдэг. Цусан дахь холестериний хэмжээг хайхрахгүй орхих нь маш аюултай бөгөөд гадаад үзэмжиндээ анхааараад үүнийг орхигдуулж болохгүй.
Өнөө үед хүмүүс энэ асуудалд нилээд анхаарал хандуулах болсон ба эмч нар тогтмол үзүүлж цусан дахь холестериний хэмжээгээ хэвийн байлгахыг сануулж байна. Хэдэн жилийн өмнө байхгүй байсан эм болон эмчилгээнүүд одоо бий болсон.
Холестерин бага байх тусам илүү сайн
Энэ мэдээлэл үнэн биш. Өмнө нь хэлсэнчлэн холестерин бидний биед хэрэгтэй учраас л маш чухал үйл ажиллагаануудад оролцдог. Үүний хэмжээ багасах нь ихсэхтэйгээ яг ижил хор хөнөөлтэй.
Судлаачдын судлаж мэдсэн үр дүнгээс харахад холестериний хомсдол нь сэтгэл гутрал, архаг ядаргааны шалтгаан болдог.
Холестерин агуулаагүй бүтээгдэхүүн
Энэ бол өөр нэг түгээмэл яригддаг зүйл. Нийтлэлд дурьдсанаар холестерин нь метаболизмд оролцож бүх амьд биед чухал үүргийг гүйцэтгэдэг. Зарим амьд биетэд энэ бодис их, заримд нь бага байх боловч холестерингүй амьд бие гэж үгүй.
Мөн холестериний хэмжээ таны хооллолтоос хамаардаг. Жишээлбэл, шарсан мах болон шарах шүүгээнд жигнэсэн маханд агуулагдах энэ бодисын хэмжээ өөр өөр байдаг.
Хушга холестериний хэмжээг нэмэгдүүлдэг
Энэ бол хушга өндөр илчлэгтэй гэсэн үндэслэлээс үүссэн. Энэ нь өөх тос учраас бидний биед ялангуяа тархинд хэрэгтэй төдийгүй самартай бага зэрэг хушга нь танд ямар ч хор хөнөөл учруулахгүй: та өөрийн биеэ хортой таргалалтаас аварч чадахгүй.
Холестерин – Зүрхний булчингийн инфарктийн шалтгаан
Нэг талаас, энэ бол үнэн: цусан дахь холестериний хэмжээ нь зүрхний өвчлөлийн гол шалтгаануудын нэг юм. Холестериний хэмжээ ихсэж артерийн судасны хананд хуримтлагдсанаар бөглөрөл үүсэх болно. Гэвч үүнээс гадна зүрхний булчингийн инфаркт, зүрхний шигдээсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг олон хүчин зүйлс бий.
Үүний шалтгаан нь давсны хэрэглээ, стресс, суугаа амьдалын хэв маягтай холбоотой төдийгүй зүрхний бүх өвчинд холестеринийг буруутгаж болохгүй ч хариуцлагатай байдлын нэгээхэн хэсэг нь үүнд хамааралтай.
Холестеринийг багасгах
Энэ нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг ба хэмжээ нь архаг шатандаа очсон зарим өвчтөнүүд үүнийг байгалиасаа буурахыг нь хүлээж чадахгүй. Гэсэн хэдий ч гэрийн нөхцөлд хийх жор нь хэрэггүй бодисуудыг агуулдаггүй учраас л өвчтөн бүрт хувийн хандлага хэрэгтэй.
Хэрвээ холестириний хэмжээ аажмаар нэмэгдэж байвал эм уух шаардлагагүй ба энэ тохиолдолд дэглэмээ сайн барьж хооллолтондоо жимс, ногоо, үр тариа болон бусад хэрэгцээт хүнсээ хэрэглэж байх хэрэгтэй.