in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ХахаХаха

Үү ургацгаас үүрд салгах ер бусын арга: 100% үр дүнтэй учраас нэг удаа хэрэглэхэд л хангалттай

Өвчтөнүүдийн 85% нь энэ аргыг ашиглан үү болон фибромоос салж байна.

Фибром буюу арьсны үү ургацаг нь мэс ажилбараар арилгаж болдог, ихэвчлэн хоргүй арьсны жижиг хавдар юм. Үү дотроо олон төрөл байдаг, тухайлбал:

  • Вирусын гаралтай
  • Халдварт
  • Хүний папиллома вирусын гаралтай үү
  • Арьсны фибром

Суган дээр гардаг үүг утаслаг үү гэдэг бөгөөд энэ нь маш хурдан томрох боломжтой байдаг тул түүнийг яаралтай арилгах хэрэгтэй юм. Байнга үсээ авах эсвэл хэт их хөлрөх зэргээс болж ийм төрлийн үү ургацаг гардаг бөгөөд мэргэжилтнүүдэд үзүүлэх хэрэгтэй. Хэрэв арьсан дээрх үү ургацгийн тоо нэмэгдэж байвал заавал арилгах шаардлагатай. Шинж чанараас хамааран үү ургацгийг мэс заслын аргаар, Крио эмчилгээ буюу шингэн азотоор арилгаж болдог. Үүнээс гадна үү ургацгийг мөн энгийн аргаар ч арилгах боломжтой.

Жишээлбэл, 2002 оноос хойш эрдэмтэд наалддаг лент буюу скоч, мөн шингэн азотоор үү ургацаг эмчлэх эмчилгээний үр дүнг харьцуулан судалж эхэлжээ. Тэгээд үнэхээр гайхалтай үр дүн гарсан байна. Долоо хоногт нэг удаа скоч нааж эхэлснээс хойш 2 сарын дараа үү ургацаг 85 хувьд нь арилсан бол шингэн азотоор эмчилсэний зөвхөн 60 хувьд нь арилсан байна. Үр дүнг үзээд скоч нь үнэхээр үр дүнтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ!

Үү ургацгийг скочоор арилгахын тулд үүг скочоор сайтар нааж долоо хоногт нэг удаа шинээр солих хэрэгтэй. Харин та эрүүл мэндийн ноцтой асуудалтай бол энэ аргыг хэрэглэж үзэхээсээ өмнө эмчид заавал хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Дур мэдэж өөрийгөө эмчлэх нь таны эрүүл мэндэд аюултай байж болно гэдгийг анхаарна уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *