in ,

Угаалгын машинд хувцас угаахдаа энэ навчийг дотор нь хамт хийгээрэй. Үр дүнг нь хараад та гайхширч орхих болно!

Манай байшингийн хажууханд ороонго ургамал битүү ургасан багахан саравч байсан юм. Эгч маань тус ургамлаас навч тасдан авч угаалгын машинд юм угаахаасаа өмнө хийсэн байна.

Ээж бид хоёр түүний үйлдлийг хараад алмайрч орхисон! Гэвч угаалга дууссаны дараагаар бид тус аргын үр дүнг хараад гайхширч орхисон бөгөөд харин аав минь энэ ургамлыг цонхны доор тарихаа амласан юм даа.

Цэцэрлэгийн мөлхөө

Ороонго хэлбэртэй, мөнхийн ногоон, байшингийн хана болон моддын мөчрийг битүү хучсан өтгөн сахлаг цэцэрлэгийн мөлхөө ургамлыг хүн бүхэн мэддэг билээ.

Тус ургамалд агуулагддаг хор нь муу нэр хүндтэй болгосон хэдий ч уг хэрэгтээ тус ургамал нь олдоц сайтай бөгөөд сапонины баялаг агууламжтай холбоотойгоор гэр бүлийн аж ахуйд экологийн цэвэр туслах болдог.

Ингээд манай сайтын зүгээс багахан мөнгөөр авч болох хамгийн оновчтой угаалгын нунтаг бэлтгэх аргыг танилцуулъя.

Мөлхөө ургамал нь өөрийн шинж чанараараа энэтхэгийн савангийн самар эсвэл сапиндусыг санагдуулдаг. Гэвч сүүлийн ургамал нь чамгүй үнэтэй ургамал байдаг.

Сүүлийн үед савангийн самрын эрэлт хүчтэй өссөн бөгөөд тус ургамлын үнэ энэтхэгт хүртэл өсөхөд хүргэсэн.

Энэтхэгийн ядуусын олон хорооллуудад сапиндусын үрийг хэрэглэх боломжгүй болсон. Тэд оронд нь химийн гаралтай угаагч хэрэгсэл ашиглаж байгаа бөгөөд хэрэглэсэн ус нь хөрсний устай нэгдсэнээр хүрээлэн буй орчны бохирдлыг үүсгэдэг.

Савангийн самар нь мөлхөө ургамлын нэгэн ижил сапонины агууламжтай байдаг. Үүний зэрэгцээ, тус ургамал нь хаа сайгүй ургаж, тэр бүү хэл зарим тохиолдолд арчилгаа сайтай цэцэрлэгт хүрээлэнд ургах нь ч бий.

Таны хаана амьдарч байгаагаас үл хамааран мөлхөө ургамал нь хамгийн оновчтой бөгөөд угаалгын нунтгуудын дунд экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Гэхдээ угаалгыг дан ганц мөлхөө ургамлын навчны тусламжтайгаар хийвэл химийн гаралтай угаалгын нунтагт агуулагддаг усны хатуулгийг бууруулах бодисгүй байна.

Үүнийг орлуулахын тулд угаалганд бага зэргийн цууны хүчил нэмж болно. Гэхдээ үүний хэмжээ нь таны ашиглаж буй угаалгын машины загвараас хамаарна. Тийм учраас хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд цууны хүчлийн тунг тохируулах бага зэрэг туршилт хийнэ.

Экологийн цэвэр аргаар угаалга үйлдэхийн тулд мөлхөө ургамлын багц навч тасдан авч дундуур нь хуваана. Үүний дараагаар түүнийгээ оймс эсвэл орны хэрэгслийн торон уутанд хийнэ.

Оймсыг эсвэл торыг битүүлж угаах зүйлстэй хамт угаалгын машинд хийнэ. Үүний дараагаар угаалгын машиныг ажиллуулж, ид шид болохыг хүлээх л үлдэнэ.

Угаалга үйлдэхдээ заавал мөлхөө ургамлын бараан хар өнгөтэй хөгшин навчыг ашиглана. Залуу, цайвар ногоон өнгөтэй навч нь угаалганд тохирохгүй.

Хэт бохирдолтой хувцас угаахад угаалгын машинд бага зэргийн хүнсний сод эсвэл бяслагны саван хийж болно.

 

Бусад зөвлөгөө

Анхаарлаа хандуулна уу! Мөлхөө ургамал нь хортой, ялангуяа жимс нь маш хортой ургамалд тооцогддог. Гэвч мөлхөө ургамал нь төрөл зүйл болон хэлбэрээрээ өөр өөр байдаг ургамал. Хортой мөлхөө ургамал нь хүнд ноцтой хор учруулах эрсдэлтэй. Түүнчлэн мөлхөө ургамлыг тун адилхан харагддаг хорт сумакаас ялгаж сурах хэрэгтэй.

Энгийн мөлхөө ургамал нь хүнд хоргүй. Гагцхүү мөлхөө ургамлаас харшилтай эсвэл хэт мэдрэг хүмүүст арьсны үрэвсэл өгөх аюултай.

Зарим нэг цэцэрлэгчид уг төрөл зүйлийн хэд хэдэн ургамлыг тариалдаг бөгөөд тэдний арьсанд ямар нэгэн харшил өгдөггүй. Гэсэн хэдий ч та тус ургамалтай хүрэлцсэнээр ямар нөлөө үүсэхийг мэдэхгүй тохиолдолд бээлий ашиглах нь оновчтой.

Олон хүмүүсийн хогийн ургамал гэж тооцдог цөөн хэдэн навчны тусламжтайгаар экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хувцасаа цэвэрлэж мөнгөө хэмнэх боломжтой. Харин танай хөршүүд таныг яагаад мөлхөө ургамлын навчыг тасдаад байгааг харж толгойгоо гашилгана гэдэгт итгэж болно…

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0