Академич Александр Александрович Микулиний боловсруулсан виброгимнастик их энгийн, бие муутай хүмүүс ч хийж чадахаар амархан юм. Бага зэрэг доргилтын нөлөөгөөр уг гимнастик судсан дахь цусны эргэлт болон венийн цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцооны үйл ажиллагааг эсийн түвшинд идэвхижүүлж, булчингийн ачааллыг багасгадаг болохоор энэ гимнастикийг “чичиргээт” хэмээн нэрлэжээ.
Микулин Зөвлөлт холбоот улсын эрдэмтэн, нисэх онгоц зохион бүтээгч байсан ба онгоцны хөдөлгүүр зохион бүтээснийхээ төлөө олон шагнал авсан юм. Түүний эрүүл мэндэд асуудал үүсч эхэлсэн цагаас эхлэн тэрээр өөрийн гэсэн эрүүл мэндийн системийг бий болгохоор ажиллаж эхэлжээ. Боловсруулсан эрүүл мэндийн систем нь түүнийг 90 нас хүртэл амьдрахад нь тусалжээ. Энэ системийн үндсэн зарчмуудыг тэрээр «Идэвхитэй урт наслалт» номондоо өгүүлжээ. Харин бид өнөөдөр танд алдартай чичиргээт гимнастикийн тухай хүргэх болно.
Урт наслалтын нууц
Академич Микулин энгийн дасгалууд, хачин доргилтуудаас (өсгийгөөрөө газар товших) бүрдэх гимнастикийг бий болгожээ. Энэ техник нь цусны урсгалыг сайжруулж, венийн судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлж, даралтыг хэвийн болгодог. Тархины үйл ажиллагаа ч сайжирдаг. Толгойны өвчнөөс ул мөр ч үлдэхгүй.
Цэх зогсоод хөлөө нийлүүлж, шүдээ зууна. Өсгийгөө шалнаас 3-5 см өргөөд дараа нь буулгана. Үүссэн багахан хэмжээний доргилтын үр дүнд венийн цоргууд цусыг дээш гүйлгэх нэмэлт импульс авна.
Дасгалыг өдөрт 5 удаа хийх ба 1 удаа хийхдээ өсгийгөө 30 удаа өргөж буулгана. Тогтмол хийснээр өвчний тухай бодол ч төрөхөө болино. Дасгалыг яаралгүй хийгээрэй.
Ийм гимнастик удаан сууж эсвэл зогсож ажилладаг хүмүүст илүү тустай. Энэ дасгалыг гүйх юмуу хурдан алхах хориотой хүмүүс ч хийж болно.
Бие организмыг доргиох нь тромбоз, зүрхний шигдээс, харвалт зэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. 1 энгийн дасгал ийм их ашигтай байна гэдэг гайхмаар байгаа биз?
Анхаараарай! Битгий хэтрүүлээрэй! Өсгийгөө хэтэрхий дээш өргөж өлмий дээрээ зогсож болохгүй, өсгийгөө шалнаас бага зэрэг л өргөх хэрэгтэй. Хэтэрхий өндөр өргөлөө гээд дасгал илүү ашигтай, үр дүнтэй болно гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ гэмтэл учруулж болно.
Анхаараарай! Цус судсаар тодорхой хурдтай урсаж байдаг болохоор хэтэрхий олон давтамжтай чичиргээ бас л тохиромжгүй. Артерийн цус венийх рүү шилжихийн тулд артерийн цус эсүүдэд хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодис өгөх ёстой ба эсүүдээс нүүрстөрөгчийн давхар исэл, хэрэггүй бодисуудыг авах ёсстой. Энэ үйл ажиллагаанд тодорхой хугацаа хэрэгтэй. Энэ гайхалтай дасгалыг найзуудтайгаа хуваалцаарай!