in ,

Өвдөгний өвчнөөс салгах хамгийн сайн дасгал. Таны өвдөгний үе мөчийг бэхжүүлж, өвдөгний үе мөчийг тойрсон булчинг чангаруулна

Танд өвдөгний үе мөчийг бэхжүүлэх ба өвдөгний үе мөчийг тойрсон булчинг чангаруулах бичил дасгалыг танилцуулж байна. Уг дасгал нь өвдөгний өвдөлтийг арилгаж, гэмтлээс сэргийлж эсвэл гэмтлийн дараа нөхөн сэргээх үйлчилгээтэй юм.

Өвдөг бол бидний бие махбодийн хамгийн эмзэг яс юм

Бид эдгээр дасгалыг өвдөгний үе мөчний гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ болон урьдчилан сэргийлэх эмчилгээ байдлаар санал болгож байна. Хэрэв таны өвдөгний үе шатаар өгсөх г.м. хөдөлгөөний үед хүчтэй өвддөг бол өвдөгний үеийг дасгал сургуулилтын тусламжтайгаар чангалах цаг болсныг сануулж байгаа хэрэг. Тус урьдчилан сэргийлэх эмчилгээний дасгал нь басхүү уулын эсвэл усны цанаар гулгах дуртай хүмүүс, снөүборд болон вейкбордод сонирхолтой хүмүүст зориулагдсан болно.

Хэрэв та өвдөгний үеийн мөгөөрс гэмтсэн эсвэл загалмай хэлбэрт шөрмөс тасарсны дараа эмчилгээ хийлгэх шаардлагатай бол цогц дасгалыг хийхийн өмнө эмчийн зөвлөгөө заавал авах шаардлагатай!

 

Хуруун дээрээ зогсох

Хөлөө бага зэрэг алцайн зогсоод өвдгөө бага зэрэг нугалан гараа ташаан дээрээ тавин бага зэрэг урагш бөхийнө. Болгоомжтойгоор өлмий дээрээ зогссоны дараагаа тавхай дээрээ бууна.

Ингэхдээ өвдөгний байршлыг сайн анхаарах ёстой бөгөөд өвдөгний үе хөлийн тавхайтай тэгш байх ёстой. Тус дасгалыг 8-10 оролттойгоор 2–3 удаа хийнэ.

Хоёр тийш найгах

Нуруу тэгш зогсоод гараа ташаандаа авна. Өвдгөө бага зэрэг нугалаад баруун тийш хазайна. Дараагаар нь өвдгөө тэнийлгэхгүйгээр зүүн тийш хазайн биеийн жингээ зүүн хөл дээр аваачина. Биеийн жинг дааж буй талын өвдөг хөлний тавхай дээр тэгш байрлаж байх ёстойг анхаарна уу. Тус дасгалыг хоёр тал тус бүрээр 2-3 оролттойгоор 4-6 давтамжтайгаар хийнэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0