in ,

Мэргэжлийн эмч нарын өгч буй зөвлөгөө: Дараах байрлалаар унтах нь таны эрүүл мэнд, бие организмд ач тустай

Хэвтэж байгаа байрлал болгон бие махбодийг сэргээхэд сайнаар нөлөөлдөггүй байна.

Хүний унтаж байгаа байрлал эрүүл мэндэд маш их нөлөөтэй болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Гэдсээрээ доош харан унтах байрлалыг асуудалтай гэж үзнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зүүн талаараа хэвтэх нь эрүүл мэндэд хамгийн гаж нөлөөгүй. Өөрт таатай байрлалыг эрэлхийлэх хэрэггүй, шууд л зүүн тал руугаа харан хэвтэхийг зөвлөж байна – өөрийгөө нойрон дундаа хөрвөөлгөхгүйн тулд нуруундаа том дэр эвээрэй.

“Энэ байрлалд хэвтэхэд дотор эрхтэн хамаагүй хэвийн ажиллана. Ингэснээр эрүүл мэндийн асуудал бага үүснэ” гэж судалгааны багийнхан хэлж байна.

Унтаж байгаа бие махбодь хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулж байх ёстой – уг процесс хэдий хэр идэвхтэй явагдана төдий чинээгээр бие эрхтэн эрүүл саруул байна. Хорт хавдар үүсэхээс ч хамгаалах бүрэн боломжтой. Тунгалгийн шингэний систем биеийн зүүн хэсгийн цээжний урсгалд шилжсэн байх энэ үед зүүн талаараа хэвтэхэд илүүдэл бүхнийг гаргахад дэмжлэг болдог байна.

Зүүн талаараа хэвтэн унтахад гэдэс, ходоодны ажиллагаа сайжрах, элэгний цэвэрлэх процесс идэвхжих, зүрх судасны үйл ажиллагаа сайжрах зэрэг эерэг нөлөө ихтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *