in

Та өөртөө таалагдсан нэг өдийг сонгоорой – Таныг чухам хэн бэ, ямар хүн бэ гэдгийг чинь тодорхойлж өгнө

Хэрвээ бид бүгд ижил байсан бол хорвоо дэлхий хичнээн уйтгартай байх бол гэж та бодож үзэж байсан уу? Аз болж бид нар бүгд өөр өөр. Ижил төстэй байдлаас үл хамааран ижил хоёр хүн байна гэж байхгүй. Өнгө хэлбэр гээд маш олон шинж чанараар нь хувь хүнийг ялган таниж, өөр өөр бүлэгт хуваан авч үздэг.

Энгийн сорилуудаар таны талаарх үнэнийг илчлэх боломжтой бөгөөд эдгээрийн нэг нь энэ юм. Танд хамгийн их таалагдсан өдний зураг нь таны зан чанарыг илтгэх боломжтой. Өднүүдийг ойртон харж тэдгээрийн өнгө, хэлбэрийг ажиглан аль нь таны анхаарлыг ихээр татаж байгааг сонгоорой. Сонгосон бол таны зан чанарыг илтгэх тэр нууцыг олж мэдэхийн тулд доорх тайлбарыг уншаарай.

Өд 1

Та амар амгалан, эв найрамдалтай орчин тойронд байдаг ба та өөрийгөө тайван хүмүүсээр хүрүүлүүлдэг. Та бусдад туслах дуртай, тусламж хүсэхэд хэзээ ч үгүй гэж хэлдэггүй тийм сайхан сэттгэлтэй хүн юм. Бусадтай амархан харилцаж чаддаг боловч таныг гэсэн хүнд л туслахыг илүүд үздэг. Зарим хүмүүс таныг сул дорой гэж боддог ч үнэндээ та бол маш сайхан сэтгэлтэй хүн. Таны нөхөрсөг, найдвартай зан чанар тань олон найзтай байгаагийн шалтгаан нь юм.

Өд 2

Та бол хурдан суралцагч төдийгүй төгс байдлыг эрхэмлэдэг, үргэлж өөрийгөө хамгийн сайн нь байхад дайчилдаг боловч бусдыг мөн ижил хүчин чармайлт гаргана гэж итгэдэг. Та бол маш ухаалаг, шийдэмгий, найзуудтайгаа байх дуртай ч тэднээс тусдаа байхад илүү дуртай. Яагаад гэвэл өөрийгөө мэдэхийн тулд ганцаараа цагийг өнгөрөөх нь илүү дээр гэж үздэг. Энэ тийм муу зүйл биш ч гэсэн та эргэн тойрныхоо хүмүүст тэднийг өөртөө маш чухал шүү гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй. Та санаандгүйгээр өөрийгөө тусгаарлаж эхлэхэд тэд өөрсдийнх нь буруу гэж боддог.

Өд 3

Та бол идэвхи санаачлагатай, бие даасан, өөрийн хүсэл зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай зүтгэдэг хүн юм. Хүн бүхэнд анхаарал тавьдаг ба маш сайн удирдагч болж чадна. Бүтэлгүйтэл, саад бэрхшээлийг даван туулахад тийм ч амар биш хэдий ч таныг улам хурцлан илүү хүчтэй, ухаалаг болгоно гэдгийг та мэддэг. Анхааралтай байх нэг зүйл бол найзуудаа сонгох сонголт юм.

Өд 4

Та бол маш хүчтэй зан араншинтай, төсөөлөн бодох чадвар сайтай, асуудлын шийдлийг олох чадвар сайтай. Таны байр суурь амархан мэдэгдэхүйц байдаг ба тийм ч амархан хууртдаггүй нь таны найдвартай зан чанартай холбоотой. Эхэндээ бүгд танд дуртай байдаггүй шалтгаан нь та өөрийгөө хянаж, хатуу чанга байх ёстой гэж боддог боловч таныг илүү таниж мэдээд эхлэхээрээ таныг бодсоноос нь ч илүү сайхан сэтгэлтэй гэдгийг ойлгох болно. Та өөртөө сэтгэл хангалуун байдаг ба төгс байдлыг эрхэмлэдэг. Гэвч нэг зүйлийг санаж явах хэрэгтэй. Амьдрал богино шүү, алдаа бол зүгээр л туршлага учраас амьдралдаа илүү сэтгэл хангалуун бай.

Өд 5

Та урлагт хайртай, бүтээлч боловч заримдаа та өөрийнхөө чадварт хангалттай итгэл төгс биш байдаг. Та жижиг зүйлд ч анхаарал хандуулж, өөрийгөө 100% зориулдаг хэдий ч бусдыг яг ийм байхыг шаарддаг. Та өөрийгөө алдахаас айдаг гэж боддог ч үнэн хэрэгтээ та өөрийнхөө бодож байснаас муу байх вий гэдгээс айдаг!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *