Би бүтэлгүйчүүдтэй учран маш их цаг алдсан. Харин үүний дараагаар би баян залуучууд руу шилжсэн бөгөөд миний ертөнц тэр чигээрээ өөрчлөгдсөн. Гэвч намайг мөнгөний араас хөөцөлдөгч гэж нэрлэхийн өмнө намайг сайн сонсоорой, би хөл дээрээ тогтсон эр хүнтэй мөнгөний төлөө уулздаггүй. Харин мөнгө тэдний зан чанарыг илэрхийлдэгт гол учир байгаа юм.
Миний сонирхолыг тэд татдаг шалтгаан…
Хангалуун байхын тулд маш их эрч хүч хэрэгтэй, харин надад эрчтэй залуус таалагддаг
Хэрэв энэ төрлийн эрчүүд хүүхэмсэг л биш бол шинийг эрэлхийлэгч байдаг. Баян эрчүүд мөнгө олохын төлөө ажилладаг. Харин энэ нь маш их эрч хүч болон хичээл зүтгэл шаарддаг. Тийм болохоор надад эрч хүчтэй залуу хэрэгтэй болохоос биш байнга буйдан дээр хэвтэн зурагт ширтэж суудаг залуу хэрэггүй.
Баян байхын тулд ухаантай байдаг
Сайтар тунгааж үзвээс мөнгө олдог байхын тулд ухаантай байх ёстой. Гэвч энэ нь номноос олж авсан ухаан гэхээс илүүтэй, сэтгэл зүйн төдийгүй эрүүл, саруул сэтгэлгээ юм. Харин надад өнгөц гадаад төрх гэхээс илүүтэй ухаан илүү анхаарал татдаг.
Надад энгийн нэгэн залуу бус харин зөвлөгч хэрэгтэй
Надад дан ганц секс болон сэтгэл зүйн харилцааны төлөө уулзах нь утгагүй. Харамсалтай нь энэ бол ядуу эрчүүдийн л өгч чадах зүйлс. Харин баян эрчүүдээс би суралцах боломжтой. Хэрэв эр хүн намайг ямар нэгэн зүйлд сургаж, өдөөж чадвал би түүнд хамгийн сайхан эмэгтэй хүн байж чадна.
Баян эрчүүд хүссэн зүйлээ яаж авахаа мэддэг
Тэд өөрсдөдөө итгэлтэй байдаг бөгөөд тавьсан зорилгодоо хүрэхэд нь юу ч саад болж чадахгүй. Би ичимхий эсвэл бүрэг ноомой, өөртөө итгэлгүй залуучуудад үнэндээ дургүй. Энэ нь намайг тэднээс түлхэж байдаг. Надад баян эрчүүдийн дансан дахь мөнгөний хэмжээ хамаагүй, харин яаж энэ зорилгодоо (ялангуяа хэрэв зорилго нь би бол) хүрсэн нь чухал.
Баян эрчүүд гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг бөгөөд энэ нь миний сонирхолыг өдөөж өгдөг
Баян эрчүүдийн толгойд элдэв санаа байгаа учраас баян байгаа юм. Тэд ямар нэгэн зүйлийг хэм хэмжээнээс гадуур чөлөөтэй, стандарт бусаар сэтгэж чаддаг.
Амжилттай яваа эрчүүд бусдын үзэл санааг үл тоомсорлодог
Хэрэв тэд ийш тийш самгарддаг байсан бол ийм өндөрлөгт хүрэхгүй байсан юм. Тэд өөрсдийн хүссэн зүйлээ хэн юу гэхийг үл тоомсорлон хийж чаддаг. Энэ нь хэн нэгэн таалагдах үгүй нь тэдний хувьд юу ч биш. Энэ нь миний хувьд намайг маш их өдөөж байдаг. Надад олон нийтийн үзэл бодолд хавчигдмал заяагүй амьтан хэрэггүй.
Ядуу залуус намайг хачин гэдэг
Би маш их ажилладаг, зарим үед бүр өдөрт 10-12 цаг ажилдаг. Ядуу залуучууд үүнийг ойлгодоггүй бөгөөд намайг “жаргаж байна” гэж ярьдаг. Тийм ээ, би жаргаж байгаа. Би зүгээр л амжилтад хүрэхийн тулд юмаа зольж чаддаг хүн. Чинээлэг эрчүүд үүнийг ойлгодог, учир тэд ч бас ийм юм.
Баячуудад өөрсдийн гэсэн дүрэм бий
Бид өөрсдөө дүрмээ зохиох ёстой – энэ бол миний зарчим. Чинээлэг эрчүүд ерөнхий дүрмийг зөрчихөөс айдаггүй, харин өөрсдийн дүрмийг тогтоож чаддаг шинийг бүтээгчид байдаг. Би ийм л эр хүнтэй баймаар байна. Би бие даасан эмэгтэй хүн, надад бие даасан эр хүн л хэрэгтэй.
Амжилттай яваа эрчүүд дур татам байдаг
Хэрэв чамайг хэн ч хайрладаггүй бол чи эрх мэдэлтэй бөгөөд баян байх боломжгүй. Энэ бол маш ховор ойлголт юм. Ихэнх чинээлэг эрчүүдэд өөрийн гэсэн гайхалтай шинж чанар байдаг бөгөөд тэд хүнийг өөртөө хэрхэн татахаа сайн мэддэг.
Чинээлэг эрчүүд азанд итгэдэггүй
Баян эрчүүд: хэрэв чи ажиллахыг хүсэхгүй л бол аз чамд туслахгүй гэдэг. Мэдээж азтай нөхцөл чиний амжилтад нөлөөлж болох хэдий ч чи юу ч хийхгүй бол хий хоосон мөрөөдөл гэсэн үг. Надад мэрийлттэй эрчүүд таалагддаг.
Баян эрчүүд жижиг сажиг зүйлсээр оролдохгүй
Тэдэнд ингэх зав огтхон ч байдаггүй. Хэрэв би ядуу найз залуутай байгаад гурав хоног юу ч бичихгүй бол намайг өөр хүнтэй явсан гэж ойлгодог. Харин баян эрчүүд намайг юу хийснийг асуудаг. Энэ мэдээж хамгийн таатай шүү дээ!