in

Анх удаа уулзаж байгаа хүндээ эерэг сэтгэгдэл төрүүлэхэд туслах шалгарсан 7 арга

Анхны сэтгэгдлийг тийм ч таатай төрүүлж чадаагүй бол өөртөө дахин итгэх тун хэцүү. Гэсэн хэдий ч амьдралыг зогсоох эсвэл шинэ хүмүүстэй учрахгүй байна гэж байхгүй.

Эерэг сэтгэгдэл төрүүлэх шалгарсан 7 аргыг танилцуулж байна.

Лифтэнд яриа үүсгэх

Оффис руугаа лифтээр эсвэл шатаар өгсөх үед яриа эхлүүлэх нь өөрийн товч намтрыг танилцуулах боломж юм. Бүхнийг дэлгэрэнгүй ярих бус харин 3-4 өгүүлбэрт багтаан танилцуулах хэрэгтэй. Албан бус нөхцөлд харилцан яриа үүсгэх чадвар нь танд илүү дасан зохицоход тусладаг.

Гар барьж мэндлэх гурван төрөл

Хүн бүрийн мэдэх ёстой гар барих гурван төрөл байдаг. Дээрээс доош чиглэлтэй гар барьж мэндчилэх нь эрх мэдэлтэйн шинж байдаг. Харин гарын алга дээш харсан байдалтай гар барьж байгаа бол энэ нь дуулгавартай байдлыг илэрхийлдэг. Хэрэв мэндчиж буй хүнээ ижил түвшнийх гэж үзвэл гар барилт нь тэнцүү, нэг түвшинд байрласан байна. Танилцах үед уг байдлаар гар барих арга хамгийн тохиромжтой.

Ажил хэргийн харилцааг хувийн амьдралтай холих

Хэрэв та зөвхөн хувийн шинж чанартай ярианд оролцох нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Нөгөө талаас дан ганц мэргэжлийн талаас өөрийгөө харуулбал хүмүүс таныг төдийлөн анхаарахгүй болов уу. Ажил хэрэгч яриа ихэвчлэн нэгэн хэвийн явагддаг тул ярианы эцэст та бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийнхөө тухай багахан оруулах хэрэгтэй.

Эерэг дулаан үүсгэх

Бид хар багаасаа эерэг дулааныг итгэлтэй холбож ойлгоод сурчихсан. Хэрэв таны алга байнга хүйтэн байдаг эсвэл хүйтэн үед уулзалтанд явах гэж байвал танилцахын өмнө аяга халуун кофе барих эсвэл ариун цэврийн өрөөн дэх хатаагуурыг ашиглаж болно. Харилцагчдаа кофе санал болгох нь ч муугүй санаа шүү.

Өөрийн дутагдлыг харуулахаас бүү ич

Хүн бүр л үнэлэгдэхийг хүсдэг бөгөөд өөрийгөө ямар онцгой болохыг нэг хүнд хэт нурших нь түүнийг өөрөөсөө түлхэх үүсвэр болдог. Өөрийнхөөрөө бай, алдаа гаргахаас бүү эмээ. Хоёрдогч этгээдээр өөрийн алдааг засах боломж олгосноор та тэр хүнийг өөрийн талд орууллаа гэсэн үг. Өөрийн төрх үзэмжийн байдлаас санаа зовж байгаа бол энэ нь таны бас нэгэн чимэг болж болох юм.

Уулзалтыг урьдчилан бэлтгэх

Анхны уулзалтаа төсөөлнө үү. Байж болох харилцан яриаг бий болгохыг хичээ. Асуулт болон өөрийн талаарх товч намтрыг бэлтгээрэй. Жүжигчид зураг авалтанд орохын өмнө заавал бэлддэг бөгөөд уг уулзалт нь таны хувьд бас нэгэн шалгуур юм шүү дээ.

Өөрийн төрхийг бүтээ

Шинэ хүмүүстэй уулзалтанд орохын өмнө өөрийн хэв маягийг сайтар тунгаан гаргахыг хичээнэ үү. Үүний тулд үнэтэй хослол эсвэл даашинз авах огтхон ч шаардлагагүй багахан чимэг гаргахад л хангалттай. Танд хэв маягийн мэдрэмж, өөрийн гэсэн төгс имиж байгаа гэдгээ харуулах ёстой. Ийм хүмүүс бие даасан бөгөөд өөртөө итгэлтэй хувь хүнийг бий болгодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *