in

Эдгээр зурхайн ордуудад төрсөн эрчүүд хайр сэтгэл болон гэр бүлийн тал дээр тун “хэцүүхэн” хүмүүс байдаг!

Төгс эр хүн хүн гэж байдаггүйн адил төгс шинж чанарыг өөртөө агуулсан ордныхон гэж байдаггүй. Гэсэн хэдий ч одон орон судлаачдын олж харснаар хүчирхэг гэгдэх ордныхонд тодорхой шинж чанар байгааг онцолсон байна.

Дараах ордны хүмүүстэй дотно харилцаа, хайр сэтгэл, тэр ч бүү хэл гэр бүлийн харилцаа тогтооход нэн хүндрэлтэйг тогтоосон байна.

Дөрөвдүгээрт

“Хэцүүхэн” эрчүүдийн ордны энэ байранд Охины ордын эрчүүд орж байгаа юм. Охины ордынхонд зан аашийн хязгаар маш их бий. Тэдгээрийн оюуны чадвар нь төгс бус хүсэл, үнэнч сэтгэл – хардалтын хам шинж, гомдомтгой ааш бүхий хүлцэнгүй байдалтай хавсарсан яншаа байдал, өөрийгөө голох үзлээр хязгаарлагддаг. Хэрэв охины ордныхонд ноцтой нөхцөлд өөрийгөө авч гарах чадвар болон голч үзэл бодол байгаагүй бол тус ордныхонтой хамт амьдарна гэж бүтэхгүй. Гэвч охины ордныхоны прагматизм нь толгой эргүүлсэн педантизмтэй нягт холбоотой байдаг.

Хамгийн хэцүү харилцаа бол хоёр охины ордныхон нэг гэрт орсноор эхэлдэг. Дүн шинжилгээ хийх чадвартай охины ордынхон, бие биенээ юуны туханд хүрэлгүй гомдоллож буруутгах шалгааныг олж байдаг. Хамгийн гол нь хоёр охины ордынхон хоёулаа зөв байх бөгөөд эрэгтэй охины ордынхон гөжүүд ба ёс суртахуунч зангаас болж олон тохиолдолд эмэгтэй охины ордынхон бууж өгдөг. Түүнээс гадна охины ордны эрчүүд хамтрагчдаа итгэх итгэлгүйн зэрэгцээ хамтран амьдрахад нийцэхгүй болов уу гэсэн эргэлзээ нь гоонь эр болох шалтгаан болдог. Түүнчлэн өөртөө итгэх итгэлгүй, хязгаарлагдмал ба бүрэг дотогшоо охины эрчүүд бэлгийн сулралд хамгийн түрүүнд нэрвэгдэх хүмүүс байдаг.

Гуравдугаарт

Тэвчишгүй зантай эрчүүдийн гуравдугаарт матрын ордын эрчүүд ордог. Учир нь амьдралыг үл тоогч хүнтэй харилцаа үүсгэх нь хамгаас хэцүү. Матрын ордны эрчүүдэд энэ тодорхойлолт хэзээд салахгүйгээр бэхлэгдсэн байдаг. Хэдийгээр матрын ордны эрчүүд гэр бүл зохиодог ч тэд хянагч эсвэл дарангуйлагчийн дүрд шилждэг. Харин матрын ордны эмэгтэйчүүд өөрт хамгийн ашигтай басхүү хамгийн бага асуудал үүсгэх хүнийг сонгож чаддаг. Тэд бууж өгөх, зөвшилцөлд хүрэх ба өөрийн тав тухыг алдагдуулах тун дургүй. Матрын ордынхон хүнийг магтах, сайхан үгс хэлэхдээ тун харам хандах мөртлөө шүүмжлэх болоход хамгийн эхэнд зогсох хүмүүс. Тэд шүүмжлэлд яснаасаа дургүй бөгөөд өөрийгөө хүндлэх үзэл ба өмгөөлөх үзлээ өөрийн үнэт зүйлс болгож чадсанаар өөртөө тун хайртай хүмүүс болдог.

Матрын ордны эрчүүдэд бас нэгэн тал байдаг нь маш эмзэг мэдрэмтгий байдал юм. Гэвч тэр нь үргэлж цагаа олоогүй илэрч байдаг. Тэд “Титаник” кино үзээд нулимсандаа хахаж цацаж чадах ч өөрийнх нь хатуу харгис харьцаанаас болж харанхуй буланд чимээгүй нулимсаа залгих эхнэрээ бол тоох ч үгүй. Матрын ордынхон өөрийн хэцүү ааш занг ойлгосон тохиолдолд өөрийгөө хараан зүхэж, шаналдаг. Гэсэн хэдий ч тэд үүнээсээ сургамж авах нь үгүй.

Матрын ордын эрчүүд хилэнцийн ордны эмэгтэйчүүдтэй нийцдэг ба харин охины орд эсвэл үхрийн ордныхонтой нийцэх магадлал тун бага. Харин мэлхий эсвэл ихрийн ордныхонтой огт нийцэхгүй.

Хоёрдугаарт

Тус жагсаалтын мөнгөн медальт байрт бумбын ордны эрчүүд орж байгаа бөгөөд тэд гэрлэлтэнд төдийлөн анхаардаггүй бөгөөд дараа нь зовж амьдарч байгаа, эхнэрийн хажууд зовж байгаа гэж гомдоллодог хүмүүс байдаг. Тэд гэр бүл доторхи харилцаанд зүгээр ч нэг тэргүүлэгч болоод зогсохгүй харин дарангуйлагч болдог. Үүнд тодорхой шалтгаан ч хэрэггүй. Хэрэв шалтгаан байхгүй бол тэд өөрсдөө зохиож орхидог. Бумбын ордныхны сэтгэн бодох чадвар болон төсөөллөөс болж нууцаар харах, тагнах, тагнуулын ажиллагаа зохион байгуулах г.м. зүйлд дуртай бөгөөд ихэвчлэн бодит байдалтай үл нийцэх дүгнэлтийг гаргадаг.

Бумбын ордныхны дунд гэр бүлийн салалт түгээмэл ажиглагддаг. Тэд хамтран амьдрагчаа мэдрэлийн ядаргаанд хүргэх бөгөөд үүний дараа энэ амьдрал өөрийнх нь сэтгэл зүйд дарамт учруулж зовоож байна гэж гомдоллох хүмүүс. Мэдээж бумбын ордныхонд өөрсдийн төсөөлсөн ертөнцөд амьдрах тухтай хэдий ч ямар нэгэн байдлаар тохь тухыг цогцлоох ёстойгоо ойлгосон тохиолдолд өөрийн зарчмыг зөрчих нь бий. Гэсэн хэдий ч энэ нь төдийлөн удаан үргэлжлэхгүй билээ.

Бумбын ордны эрчүүдийг өөрсдийнх нь төсөөллийн ертөнцөөс гаргаж үзэл санааг нь зовоохгүй ордныхон бол Ихэр, Нум, Арслан, Жинлүүр эсвэл Загасны ордныхон юм. Харин бумбын ордныхонтой Үхэр болон Хилэнцийн ордныхон хэл амаа ололцож чадахгүй.

Нэгдүгээрт

Тус жагсаалтын тэргүүн байрыг олон хүмүүсийн боддог шиг Хилэнцийнхэн бус харин Мэлхийн ордын эрчүүд эзэлж байна. Мэдээж хилэнцийн ордны эрчүүд төгс биш хэдий ч харьцангуй “хэцүүхэн” эрчүүдийн тоонд мэлхийн ордныхон орж байгаа. Анхлан харахад мэлхийн ордныхон гэр бүлсэг, эмх цэгцтэй ба үнэнч хамтрагчид гэж харагддаг. Мэлхийн ордны эмэгтэйчүүд харин эсрэгээрээ байдаг. Мэлхийн ордны эрчүүд оддын нөлөөллөөс үүдэн гэр бүлийн хариуцлага үүрэх тун дургүй бөгөөд гэрийнхээ хүнийг хамгаалан зогсох хана болдоггүй. Мэлхийн ордныхон бэрхшээлийг даван туулж чаддаггүй учраас багаасаа эхлэн бусдад хариуцлага үүрүүлж сурсан хүмүүс байдаг. Ийм л учраас мэлхийн ордныхон дунд ээжийн бяцхан хүү, эхнэртээ бариулагсад олон байдаг. Тэдэнд үргэлж ээжийн асрагчийн халамж хэрэгтэй байдаг бөгөөд өөрийн хамгаалалтаас гарахаас айдаг.

Мэлхийн ордны эрчүүд өөрсдийн утгагүй хардалт болон эрүүл бус эзэрхийлэх үзэл санаа нь хамгийн “хэцүүхэн” эрчүүдийн тэргүүн эгнээнд ороход хүргэсэн. Мэдээж мэлхийн эрчүүдийг матар болон бумбын ордныхонтой ижил дарангуйлалд буруутгах боломжгүй хэдий ч эмэгтэй хүнийг цэрэгт байгаа мэт эсвэл мөнхийн морь, бух эсвэл эмэгтэй ба эрэгтэй хүний нэгэн адил амьдрах ёстой гэж үздэг. Хэрэв мэлхийн ордны эрчүүд хүчирхэг, ааштай эмэгтэй хүнтэй учирсан бол сулбагар амьтан болдог төдийгүй энэ амьдралын нөхцөлд маш амархан уусдаг байна. Түүний дуулгавартай байдал гүнзгийрснээр гэр бүлийн амьдрал нурдаг.

Мэлхийн эрчүүдэд ухаалгаар хандах олон ордныхонтой нийцэх бөгөөд харин мэлхийн ордны хэцүү занг гагцхүү Охин, Хилэнц, Загас болон Жинлүүрийн ордныхон л тэвчинэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *