in ,

Таны нүүр үрчлээтэж байгаа гол шалтгаан нь дараах 6 төрлийн хоол хүнсний хэрэглээтэй салшгүй холбоотой

Саяханы нэгэн судалгаагаар нас гэдэг бол үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нүүрэн дээрх үрчлээс болон хонхойлт бий болоход нөлөөлдөг цор ганц хүчин зүйл биш гэдгийг үзүүлсэн. Хооллолт болон хорт зуршлууд нь хөгшрөлтийн шинж тэмдэг эрт үүсэхэд чухал үүрэг үзүүлдэг.

Дараах бүтээгдэхүүнүүдийг ихээр хэрэглэсэн тохиолдолд эрт хөгшрөлтийг сэдрээдэг бөгөөд үрчлээ үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнийн жагсаалтыг танилцуулж байна.

Элсэн чихэр

Залуу арьсны хамгийн хөнөөлт дайсан бол элсэн чихэр ба элсэн чихрийн агууламжит бүтээгдэхүүн юм. Тус амттан нь дан ганц илүүдэл жин бий болгох төдийгүй, басхүү үрчлээ үүсгэж, арьсны уян хатан байдлыг алдагдуулж, бие махбодид бүхэлд нь муугаар нөлөөлдөг байна.

Элсэн чихэр нь дан ганц чихэр, төрөл бүрийн амттан төдийгүй гликоны урвалыг (өндөр хэмд үүсдэг уураг, нүүрс-ус болон өөх тосны урвал) үүсгэдэг бүхий л бүтээгдэхүүнд агуулагддаг. Уурагны шимэгдэлт нь хөгшрөлт, судасны ханын бөглөрөл болон зүрхний шигдээс, цус харвалтын гол шалтгаан болдог.

Транс өөх тос

Олон тооны шинжлэх ухааны судалгаанаас харахад хүний бие махбодид өөрчлөлттэй өөх тос нь сөргөөр нөлөөлдөг болохыг баталсан. Хэдийгээр транс өөх тос нь маргаринд ихээр агуулагддаг хэдий ч маргарин агуулагддаг бүх төрлийн бүтээгдэхүүний найрлаганд ордог. Үүнд хагас бэлэн бүтээгдэхүүн, нарийн боов, тэр ч бүү хэл шарсан төмсөнд агуулагддаг.

Хортой өөх тосыг хамгийн бага тунгаар ч тогтмол хэрэглэх нь өөхлөлт, эрт хөгшрөлт болон зүрх судасны бусад өвчнүүдийн эх үүсвэр болдог.

Алкoголь буюу спиpтийн агуулажит ундаа

Хэрэв та өдөрт багадаа нэг хундага улаан, хуурай дaрс уудаг бол энэ нь бие махбодид эерэг нөлөө үзүүлдэг. Харин спиpтийн агууламжит ямарваа нэгэн ундааг их хэмжээгээр хэрэглэх нь бие махбодийг усгүйжүүлдэг. Энэ нь цусны эргэлтийн эмгэгийг үүсгэснээр арьс хуурайшиж, үүнээс анхны үрчлээ үүсдэг.

Өөх тосны бага агууламжтай хүнс

Илүүдэл жингээс салахын тулд өөх тосны бага агууламжит бүтээгдэхүүн хэрэглэх нь магадгүй хамгийн тэнэг зөвлөгөө юм. Эрүүл өөх тосоор баялаг хүнсний дэглэм барих нь арьсны залуу байдлыг хадгалж үлдэх эцсийн бус арга юм. Ийм төрлийн хооллолт нь эрүүл, залуу бөгөөд эрч хүчтэй болгодог үнэт бодисыг алга болгодог.

Давс

Давс бол хамгийн өргөн хэрэглээний амтлагч бөгөөд энэ нь энгийн хоолонд дахин давтагдашгүй амтыг өгдөг. Гэтэл яагаад олон нийтээр өргөн хэрэглэдэг, бараг бүх хүн төрөлхтний идэж буй амтлагчийг “цагаан хор” гэдэг вэ? Давс бол өөртөө нэг ч витамин, нэг ч органик бодис агуулдаггүй бодис юм.

Давсыг хэт ихээр хэрэглэх нь бие махбодь дахь шингэний хязгаарлалтыг үсгэдэг. Үүнээс үүдэн бөөр, зүрх судасны өвчлөл болон зөвхөн гоо сайхны мэс засал туслах боломжтой байдаг сулбагар арьстай болдог.

Хар цай

Цайнд агуулагддаг теин гэх бодис нь хүний бие махбодийг сэргээх гайхалтай увдастай хэдий ч бие махбодь, тэр тусмаа арьсыг усгүйжүүлэх хангалттай чадвартай байдаг. Арьс хуурайшсанаар үрчлээ эрт үүсч, нүүрний арьсны эрүүл өнгө алдагддаг байна.

Гэхдээ цайг тохиромжтой хэмжээгээр хэрэглэх нь дээрх үр дагаврыг үзүүлдэггүй. Гэвч та өдөрт 5 аяга сэргээх цай уудаг бол анхаарах цаг болсныг анхааруулж байна.

Дээр дурьдсан хүнсний бүтээгдэхүүнийг хооллолтоос нэг мөр хасах эсвэл бууруулах нь гадна талаас төдийгүй дотор талаас эрүүл бөгөөд эрч хүчтэй байх үндэс юм.

Энэхүү ашигтай мэдээллийг найзууддаа хуваалцахаа бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *