in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ

Та энэхүү хөлийн иллэгийг сураад авчихсан байхад ямар ч өвчин зовиурыг заавал эм уухгүйгээр эдгээж чаддаг болно

Өдрийн турш хөл маш их ачаалал авдаг. Орой ажлаа тараад гэртээ ирэхэд хөл нь хөөж ядарч байгааг мэдэрнэ, ялангуяа өндөр өсгийтэй туфли өмсдөг бүсгүйчүүд илүү их өвчин мэдэрнэ.

Хөлийн иллэг нь өвчнийг намдааж тайвшруулахаас гадна таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг энэхүү мэдээллээр хүргэж байна. Хөлийн уланд бие эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлөх цэгүүд байрладаг. Иймд хөлийн улыг зөөлөн илэх нь таны биеийн хаа нэгтээ өвдөж байгаа өвчнийг мартахад туслах болно. Иллэг хийснээр цусны эргэлт сайжирч дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

 

Хөлийн иллэг

Мэдрэлийн захын судаснууд хөлийн уланд байрладаг. Өмнөдийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөн ашигладаг болохыг та мэдэх биз ээ. Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх ажээ…

Энэхүү видеогоор хөлийн иллэгийг хэрхэн зөв хийхийг танилцуулсан юм. Эрүүл мэндэд ашигтайгаас гадна танд маш их таашаал авчрах болно.

 

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд:

  1. Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна.
  2. Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана. Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй.
  3. Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог.
  4. Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.
  5. Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана.
  6. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана.

Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *