in ,

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай ХахаХаха

Эдгээр дасгалуудыг хийснээр таны нуруу болон хүзүүний өвчин ор мөргүй арилж, бие илүү уян хатан болно

Хэрвээ үе үе нуруу, хүзүү, үе мөч тань өвдөж, даралт тань ихсэж, нойр муутай хонодог бол дараах цогц дасгал танд яг тохирно. Уг цогц дасгал йогийн 10 энгийн дасгалаас бүрдэнэ. Тиймээс хүн бүр л ядах юмгүй хийчихнэ.

Хэдэн удаагийн дасгал сургуулилтын дараа гэхэд л бие илүү уян хатан болж, нуруу, хүзүүний өвчин таныг бага зовоодог болно. Итгэхгүй байна уу? Тэгвэл туршаад л үз! Өдөрт 15 минут л шаардлагатай.

Гэрийн нөхцөлд хийж болох нурууны йог

Тайвшруулах байрлал

Завилж суугаад, нуруу хэрхэн амарч, тайвширч байгааг мэдрээрэй. Завилсан хөлөн дээрээ тулаад бага зэрэг дээшээ тэмүүлнэ. Энэ байрлалдаа хэдэн минут суух ба гүн, жигд амьсгална. Энэ нь дасгалдаа төвлөрч, стрессийн түвшинг бууруулахад тусална.

 

Урагш бөхийх

2 хөлөө урагш нь тэнийлгээд сууна. Хөлний хуруунуудынхаа үзүүр лүү удаанаар тэмүүлнэ. Амьсгал гаргах үедээ сунгалтандаа анхаарна. Энэ үед хөлийн булчин, шөрмөсүүд илүү уян хатан болсон байх болно. Ийм байдлаар 5 удаа давтана.

 

Хүүхдийн байрлал

Өвдөглөж суугаад 2 хөлөө мөрний хэмжээтэй зайтай тавина. Гараа биеийнхээ ард авна. Урагшаа аажуухан бөхийх ба толгойгоо газарт хүртэл нь доош болгоно. Зурагт үзүүлсэн шиг байрлалд 3-4 минут (завсарлагаатайгаар) байх ба гүн, жигд амьсгална. Нуруу тань хэрхэн амарч байгааг мэдрээрэй!

 

Эргүүлэх

Зурагт үзүүлсэн шиг суугаад баруун гараа зүүн өвдөг дээрээ тавина. Зүүн гараа биенийхээ ард авах ба зүүн тийшээ аажуухан эргэнэ. Толгойгоо мөн биетэйгээ хамт эргүүлэх ба зүүн тийшээ харна. Аль болох гүн амьсгал! Анхны байрлалд аажуухан орох ба бэлхүүсний хажуу талын болон ташуу булчингууд, гуяны булчингууд хэрхэн чангарч байгааг мэдрээрэй. Дасгалыг баруун хөлөндөө буюу баруун талдаа мөн давтан хийнэ.

 

Бурхны байрлал

Нуруугаараа хэвтээд 2 өвдгөө нугалан, хөлийн улнуудаа нийлүүлнэ. Гараа 2 тийш нь чөлөөтэй байлгана. Жигд амьсгалах ба гуяны дотор талын булчингуудаа сунгахыг хичээнэ. Булчингаа чангарч байгааг нь мэдрэхийг хичээгээрэй. Энэ байрлалдаа танд эвтэйхэн болох хүртэл нь байна – 2 минут байхад хангалттай.

 

Хөлөө ханан дээр тавих

Хөлөө дээш нь шулуунаар нь өргөөд (зурагт үзүүлсэн шиг) хана налуулна. Их бие болон гараа сулла. Энэ байрлалд 3 минут байх ба цээжээ дүүртэл амьсгал авна. Илүү дутуу бүх бодлоо өөрөөсөө гаргаж, ядарсан нуруу, хөл тань хэрхэн амарч байгааг мэдрээрэй.

 

Чөлөөт салхины байрлал

Нуруугаараа хэвтээд хөлөө өвдгөөрөө нугалж, шагай хэсгээрээ хөлөө зөрүүлнэ (зурагт үзүүлсэн шиг). Гараараа өвдгөө тэврээд энэ байрлалдаа хэсэг байна. Гуяны болон нурууны булчин хэрхэн чангарч байгааг мэдрээрэй. Эхэндээ энэ дасгал хэцүү санагдах боловч яваандаа энэ дасгалыг хийхэд илүү таатай санагдах болно. Энэ байрлал нь 1 минутын дараанаас эхлээд л нурууны ачааллыг арилгана. Гүн амьсгалахаа мартаж болохгүй.

 

Тагтааны байрлал

4 хөллөөд, гар хоорондоо мөрний хэмжээтэй зай авна. Зүүн өвдгөө зурагт үзүүлсэн шиг урдаа нугална. Баруун хөлөө арагшлуулаад, шулуун болгоно. Бүх биеэ урагш бөхийлгөж, хүндийн төвөө зүүн хөлөөрөө шилжүүлнэ. Энэ байрлалд 1 минут байх ба дасгалаа нөгөө талдаа мөн давтан хийнэ. Энэ дасгал хөлний өвчинг намдааж, хөлний хаванг арилгаж, нурууны булчинд сайнаар нөлөөлнө.

 

Сэргээх байрлал

Нуруугаараа хэвтээд гараа дэлгэнэ. Баруун өвдгөө цээжиндээ хумиад дараа нь их биеэ зүүн тийш эргүүлнэ. Нуруугаа тэгшхэн байлгана. Энэ байрлалдаа 3 минут байх ба нөгөө талдаа мөн давтан хийнэ. Энэ дасгал ахар сүүлний орчим нь өвддөг хүмүүст маш тустай.

 

Загасны байрлал

Нуруугаараа хэвтээд гараа өгзгөн доороо тавина. Цээжээ аажим өргөнө. Ингэхдээ толгойгоо хойш хаялна (зурагт үзүүлсэн шиг). Тайван амьсгална. Цээжээ мөн л аажуухан буулгана.

Эдгээр дасгалуудын дараа та дахин төрсөн юм шиг л болно! Булчингийн чангарал үгүй болж, ядарснаас үүдсэн өвдөлт намжиж, нуруу тэгширнэ. Улмаар хүзүү суларч, тархины цусны эргэлт сайжирна. Толгойны өвчин, нойрны асуудлаас ул мөр ч үлдэхгүй гээд бод доо?!

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *