Бид бүгд адилгүй: амьдралыг харах өнцөг, амьдралын хэв маяг, зан чанар. Бас өөр өөрийн гэсэн энергитэй. Үүнээс шалтгаалж хүмүүсийн хоорондын харилцаа тодорхойлогдоно. Та яагаад чухам энэ хүнтэй нөхөрлөөд байгаагаа бодож байсан уу? Харин харахад таатай мөртлөө таны дургүйцлийг цаанаасаа л хүргээд байх хүн ч бий… Хүмүүс энергийн зохицолдлогоор бие биетэйгээ харилцдагт гол шалтгаан нь оршино.
Бүх хүмүүсийн энергийг үндсэн 5 төрөлд хувааж болно: сорогч, донор, завсрын, цагаан эсвэл хар талын шид. Өөрийгөө ямар болохыг тоон судлалаар тодорхойлж болно. Үүний тулд төрсөн өдрөө нэмнэ.
Жишээ нь, таны төрсөн өдөр: 17.02.1990 = 1+7+0+2+1+9+9+0 = 29; 2+9 = 11; 1+1 = 2. 2 гэсэн тоо – таны энергийн төрөл. Одоо тайлбарыг нь сонирхоцгооё.
Энерги сорогчид. 1 болон 2
Сорогч бусдын энергийг авна. Тэд санаатай болон санаандгүйгээр бусдын энергийг сорно. Энергийг сорох ажиллагаа нь хэрүүл уруул, үл ойлголцол зэргээр дамжуулан хийдэг байна.
Донор. 5 болон 7
Сорогчид энергиэ өгдөг хүмүүсийг донор гэнэ. Тэд өөрсдөө авч чаддаггүй. Хэрвээ тэд байнга сорогчтой харилцаад байвал амьдралын хүч нь суларсаар байх болно.
Завсрын. 3, 6 болон 8
Авдаг ч үгүй, өгдөг ч үгүй. Тэдний энергийн талбай хамгаалалт сайтай бөгөөд бат бөх. Бүх зүйл сайхнаараа.
Цагаан талын шид. 9
Өөрийн энергийг удирдаж чаддаг. Шаардлагатай бол өгнө, гэхдээ бусдаас энергийг тэр болгон авах гээд байхгүй.
Хар талын шид. 4
Тэд завсрын төрөлтэй адилхан хэдий ч сорогч болон хувирч чадна. Тэд цагаан талынхтай адил энергийг удирдах чадвартай.
Эдгээр төрөл дээр үндэслэгдэн хүмүүсийн харилцаа тодорхойлогдоно. Хэрвээ донорын энерги хоёр хүнд хангалттай бол сорогчтой нийцдэг. Харин түүний энерги хангалттай биш бол донорын эрч хүч суларч харилцаа зөвхөн таагүй тал руугаа уруудна. Завсрын болон цагааны талых гайхалтай зохицно. Харилцаа нь тайван, тэнцвэртэй. Хар болон цагааны талынх – тэнцвэрт байдлыг хангана. Тэд маш нөхөрсөг, эвтэй харьцааг үүсгэж чадахаас гадна үзэл бодол нь нийлэх ажээ.
Сорогч болон харын талынх – амжилтгүй холбоо. Тэд бие биеийнхээ энергийг сорох хүсэлтэй тул харилцан бие биенээ хүчгүйдүүлнэ. Харын талынхтай завсрынх амжилттай харилцаа холбоо тогтоож чадахгүй. Бусдын хувьд онцын муу үр дагавар байхгүй.