in ,

Хүний биед уураг дутагдах үед дараах 9 шинж тэмдэг илэрдэг. Таны биед хангалттай уураг байгаа эсэхийг ингэж мэдэж аваарай

Уураг – бидний бие махбодийн шатахуун л гэж ойлгоно, эд эсийг бий болгох үндэс. Хүний булчин, эрхтэн, эд эс бүгд уургаас бүрдэнэ. Шарх эдгэрэх, цусан дахь сахарын хэмжээг хянах, нян устгахад тусалдаг.

Хөдөлгөөн их байх тусам уургийн хэрэгцээ их байна гэсэн үг. Ихэнх хүмүүс уургийн дутагдалд байгаагаа мэддэггүй. Харин уураг нь хүнд маш хэрэгтэй тул бие махбодь уургийн дутагдлаа дараах дохиогоор дамжуулан бидэнд мэдэгддэг ажээ.

Айдас, сэтгэл санаагаар унах

Уураг нь тархины үйл ажиллагааг “хариуцдаг”. Аминохүчлийн синтез нь дофамин, серотонины ялгаруулалтанд нөлөөлдөг. Энэхүү химийн бодисууд нь эрч хүч, ой санамж, аз жаргалыг мэдрэх ажлыг хариуцдаг байна.

Байнга бэртэл гэмтэл авах

Уураг нь кальцийг шимэгдүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Уураг дутагдахаар яс, булчин хэврэгшиж эхэлдэг. Ингээд л та өчүүхэн ч гэсэн зүйлд их бага хэмжээгээр бэртэх, тэр ч бүү хэл ясны сийрэгжилт ч болох магадлалтай.

Тархи толгой манарах

Энэ бол ерөнхий ойлголт бөгөөд өөртөө хэд хэдэн шинж тэмдгийг агуулдаг: ядрах, ой санамж бүдгэрэх, анхаарал буурах, хараа муудаж бүрэлзэх гэх мэт. Энэ нь тархины химийн бүтцийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой.

Холестерины өндөр хэмжээ

Уургийн дутагдал нь бие махбодийг нүүрс-ус болон өөх тосны хуримтлалд хүргэдэг. Уургийн дутагдал нь биднийг амттан руу татна. Эцсийн үр дүн нь үрэвсэл, гормоны тэнцвэрт байдал алдагдах ажээ.

Гэдэс, ходоодны асуудлууд

Хэвийн бодисын солилцоо болон хоол болосвруулах үйл ажиллагаа нь багагүй аминохүчил шаарддаг. Аминохүчил дутагдсанаар ходоод бага фермент ялгаруулж гүрвэлзэх хөдөлгөөн эрс суларна. Энэ нь хоол муу шингэх, өтгөн гадагшлахгүй байх зэрэгт хүргэх ажээ.

Сарын тэмдэг тогтворгүй болох

Уургийн агууламж багатай гэхдээ сахарын өндөр агууламжтай хоол хүнс нь  ядаргаанд оруулах, үрэвсэлд амархан нэрвэгдэх, жин нэмэгдэх, инсулины тэнцвэрт байдлыг алдагдуулна. Энэ бүгд эмэгтэй хүний гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулж сарын тэмдгийн үзэгдэх байдал тогтворгүй болгоно.

Чанаргүй бэлтгэл сургуулилт

Булчингийн массыг нэмэхийн тулд уураг нэн чухал. Уураг дутагдвал таны бэлтгэл сургуулилт үр дүнгүй болно. Дараах шалтгаанаар тайлбарлах боломжтой: 1. чанартай бэлтгэл үргэлжлүүлэх хийх эрч хүч дутуу, 2. уургийн дутагдлаас болж булчин нэмэгдэхгүй.

Нойрны асуудал

Уургийн дутагдал нь нойронд муугаар нөлөөлнө. Юуны түрүүнд нүүрс-ус нь дутуу уургаа нөхнө, энэ нь инсулины хэмжээг багасгахад хүргэх ажээ. Мөн кортизолын (стрессийн гормон) хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ бүгд сайн нойрны үндэс болж чадахгүй.

Жин нэмэгдэх

Уургийн агууламж өндөртэй хоол хүнс (загас, өндөг) нь өөх тос ихтэй калорилог байдаг. Гэхдээ уураг нь нүүрс-ус, өөх тосноос илүүтэй өег, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг. Байнга л зогсоо зайгүй идээд байхгүй бол илүүдэл жингээс айх зүйлгүй.

Уургийн эх үүсвэр

Мах, өндөг, загас, сүүн бүтээгдэхүүн – өдөр тутмын уургаа авах хүнсүүд. Цагаан хоолтнуудын хувьд: бүйлсэн самар, чиа, шош, брокколи, брюссель байцаа, бөөрөнхий байцаа, мөөг, бууцай болно. Махны хувьд – үхэр, яргай загас, тахианы болон цацагт хяруулын мах.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *