in ,

Эцэг эхчүүдийн ажлыг маш ихээр хөнгөвчлөх 13 лайфхак. Энэ гайхалтай санаануудыг эрт мэдэж авах маань яав даа?

Бяцхан үрсийг нүд салгалгүй харах хэрэгтэй. Булан мөргөж унах, ханан дээр зурах, ээжийн будгийг оролдох … Аав, ээж нарын өдөр тутмын амьдрал яг л мөнхийн сорилт шиг өнгөрнө.

Та бүхэндээ хэрэг болох лайфхакуудыг танилцуулж байна.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө.

Зураг зурах наалт

Бяцхан зураач нар цааснаас өөр бусад газар бүтээлээ туурвих дуртай хүмүүс. Шалан дээрээ гялгар цаас дэвсэж скочоор тогтоогоорой. Уран бүтээлийн том талбар бэлэн.

Цэвэрхэн шал

Ээжийг нэг ч гэсэн гэрийн ажлаас чөлөөлөх арга. Хүүхдийн ширээний хоолны дор гялгар цаас дэвсээрэй. Хүүхэд холоо асгаж цутгаад чөлөөтэй идэг.

Зуслангийн зугаатай өдрүүд

Зуслан дээр юу хийлгэхээ мэдэхгүй байна уу? Усаар хашаа будуулаарай.

Аюулгүй ор

Хүүхэд нойрондоо байнга хөрвөөнө. Гудсан доор нь зөөлөн хөөсөнцөр эвээрэй, хүүхэд орноосоо унахгүй.

Мангас үргээгч

Хүүхэд тань мангасаас айгаад байвал мангас үргээгч хийж өгөөрэй. Шүршдэг саванд мангасын айдаг шингэн байгаа гэж хүүхдэдээ хэлээд айсан үедээ цацаарай гэж сануул. Мангас айгаад зугтаана шүү.

Чихрийн сейф

Хүүхдүүд чихэр рүү дайрдаг. Тэдний санаанд оромгүй газар чихрээ нуугаарай, тэд чихэр байгаа гэдгийг гадарлах ч үгүй.

Хүүхэлдэйн үсийг арчлах

Хайртай хүүхэлдэйнийх үс нь шүүр шиг л болдог. Усанд багахан хувцас зайлагч (1:1 харьцаатай) дусаагаад хүүхэлдэйн үсийг дүрнэ. Дараа нь цэвэр усаар зайлаарай.

Гэрэл зураг дарах арга

Хүүхдийг камер руу харуулахын тулд дуранд хүүхдийн сонирхол татахаар зүйл углаарай. Үсний даавуун боолт аваад л нүд, чих нэмчихэд болно.

Гутлын зүүн, барууныг ялгах

Ийм наалт хүүхдийг гутлаа зөв харуулж өмсөхөд тусална.

Зайрмагны тосгуур

Зайрмагаараа заваарах гээд байвал доор нь кексний цаасан хэв хийгээд өгөөрэй.

Уран бүтээлийн хана

Хүүхдүүд ханан дээр зурах дуртай байдаг. Энэ нь хүүхдийн зан учраас бид яаж ч чадахгүй. Хүүхдэдээ зураг зурах тусгай булан гаргаж өгөөрэй. Ханандаа хуучин ханын цаасны арыг рулоноор нь бэлдэж өгнө.

Цэвэрхэн тоглоом

Хүүхдийнхээ тоглоомыг сардаа 1 удаа аяга таваг угаагч машинаар угааж байгаарай.

Төөрөхгүй бугуйвч

Хүүхэд төөрч юуны магад гээд аав, ээжийн утасны дугаартай бугуйвч хийж өгөөрэй.

Бусад зөвлөгөө

Яаж ч хичээгээд сайн эцэг эх байх амаргүй. Өөрийгөө эрч хүчтэй байлгахын тулд амарч байх хэрэгтэй. Жишээ нь, спортоор хичээллэдэг бол танд хамаагүй амар байх болно. Спорт гэдгийг заавал тусгай зааланд гүйж, харайхыг хэлэхгүй. Хүүхэдтэйгээ цуг зугаал, дэлхийг ажигла.

Йог хий, хүүхдээ ч мөн спортод дуртай болгоорой. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь хүүхдийн оюун ухааныг саруул болгож, чийрэгжүүлнэ. Та ч өөрөө хүүхдэд үлгэр жишээ өгөх хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ цуг аль болох олон цагийг өнгөрөө, энэ бол таны хамгийн аз жаргалтай мөч.

Найз нартайгаа эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх аргыг хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *