Миний нөхөр хуруугаа дуугаргах дуртай ба энэ түүний зуршил болсон зүйл юм. Хуруугаа дуугаргахад гарах дуу чимээ нь бусад хүмүүсийн хувьд бол тийм ч таатай биш. Ийм зуршил нь цаашдаа буюу хөгшрөхөд үе мөчний өвчин тусахад хүргэдэг байна.
Аавыгаа дагаад хүү маань энэхүү зуршлыг дуурайх болсон бөгөөд би хүүгийнхээ хурууны үеийг гэмтээхийг хүсэхгүй байгаа учраас үүнийг ойлгох нь надад маш чухал болоод байна. Хуруугаа нужигнуулж дуугаргах нь хоргүй зуршил уу эсвэл үений өвчлөлийг үүсгэдэг үү?
Бодит байдал дээр хуруугаа дуугаргах нь хор хөнөөлтэй эсэхэд анхаарал хандуулан тайлбарлахад “Маш энгийн!”
Хурууны үеийг дуугаргах
Калифорнийн эмч Дональд Унгер өөрийн хэвлүүлсэн ном товхимолууддаа өөрийгөө бага байхаасаа зүүн гарын хурууны үеэ дуугаргадаг байсан гэж бичсэн байдаг. Дональд ээжээсээ хөгширсөн хойноо үе мөчний өвчтэй болно шүү гэсэн санамжийг байнга сонсдог байж. Гэсэн хэдий ч 83 настай тэрээр миний зүүн ба баруун гартайгаа ижил гэж хэлдэг.
Түүний үзэж буйгаар хуруугаа дуугаргах чимээ нь зүгээр л хийн бөмбөлгүүд хагарч буйтай ижил ба энэ нь шөрмөсийг сунгаж, булчинг амрааж мөн үенүүдийг суллаж өгдөг байна.
Үений холбогч хэсэг дээр яс нь үе мөчний мөгөөрсөөр бүрхэгддэг ба холбогч нь өөрөө үений шингэнтэй тусгай хальсаар хүрээлэгдсэн байдаг. Шингэн нь үрэлтийг багасгахаас гадна мөн үений хөдөлгөөнтэй байдлыг дэмждэг.
Хэрвээ та хуруугаараа хурц хөдөлгөөн хийвэл – шингэн агуулсан хальсны зай нь тэлж үүн дээр даралт ирдэг. Дотор нь байх шингэн хүчилтөрөгч, азот, нүүрсний диоксид нь буцалж хагарах бөмбөлгүүдийг үүсгэдэг ба хүн үенүүдээ татах үед энэ дуу чимээ гардаг байна.
Үений мэс засалчид өвөрмөц шинжтэй энэ дуу чимээ нь шөрмөс ба булчингаас бий болдог гэж итгэдэг бөгөөд холбоосууд мурийх эсвэл сунасан үед булчин нь үүнийг даван туулах буюу эсэргүүцэхээрээ ийм дуу чимээг үүсгэдэг. Энэ аргаар холбоосын хөдөлгөөнтэй байдлыг тогтмол хангаж буй нь үүнийг тогтворгүй болгоход хүргэж болох юм.
Эмч, мэс засалчид хэлэхдээ хэрвээ та хуруугаа амьдралдаа хэдхэн удаа “дуугаргасан” бол тийм ч аймшигтай зүйл тохиолдохгүй. Харин байнга ингэвэл?
Эхэндээ хүн үенүүддээ ийм байдлаар дасгал хийвэл тийм ч хор хөнөөлтэй гэж бодохгүй, гэвч үүнийг 9-13 жил давтан хийсний дараа үенүүдээ хавдсан мөн хуруунуудаа муухай хэлбэрт орсныг анзаарах болно.
Удаан хугацаанд хуруугаа дуугаргасан бол үенүүд тогтворгүй болох боломжтой бөгөөд ачааллыг ихэсгэж, мэдрэлийн судлуудыг дарснаар эд эсийг үрэвсүүлнэ. Үүний дараа үе мөчний өвчний шинж тэмдэг илэрнэ.
Хэрвээ хурууныхаа таагүй байдлыг арилгахаар үеэ дуугаргахыг хүсэж байгаа бол эмчид хандаарай. Татаж сунгах байнгын хүсэл нь олон тооны булчингийн таталттай холбоотой.
Мөн хуруугаа дуугаргах зуршил нь мэдрэлийн өвчин байж болно эсвэл стрессээс бий болдог учраас анхаарал хандуулахгүй байхын аргагүй юм.
Үе ба гэмтлийн тэргүүлэх мэргэжилтнүүд “хуруугаа дуугаргах” зуршлын оронд динамик дасгал хөдөлгөөнийг мөн далайн давстай алчуураар арчихыг санал болгож байна.
ГАРЫН ҮЕНИЙ ДАСГАЛУУД:
- Гарын хуруунуудаа бугуй руугаа нугалах. Энэ хөдөлгөөнийг хийхдээ хуруунуудаа сунгахаа мартуузай. 4-5 удаа хийнэ.
- Хэн нэгний духан дээр дарж байна гэж төсөөл. Хуруу бүртээ энэ хийсвэр даралтыг хийж өг. 2-3 удаа хийнэ.
- Хуруунуудаа чигчий хуруунаас эхлээд эрхий хуруу хүртэл нэг нэгээр нь атга дараа нь эсрэгээр нь хийнэ. 2-3 удаа давтан хийнэ.
- “Хайч” маягаар хуруунуудаа салга. 4-5 удаа хийнэ.
- Хоёр гарын хуруунуудаа “цоожлох” буюу солбиж бариад толгой дээгүүрээ өргө дараа нь тус бүрээр огцом доошлуул. 3-4 удаа хийнэ.
- Дахин цоож байрлалд хуруунуудаа бариад “далла”. 4-5 удаа хийнэ.
Зөвлөгөө
Ажлын ширээн дээр эсвэл компьютер дээр хэдэн цаг суусны дараа олон хүмүүс хөшдөг ба үүнээсээ ангижрахын тулд үенүүдээ харжигнуулан дуугаргадаг.
Энэ нь үнэхээр тустай хэдий ч үений хөдөлгөөнтэй байдлыг хадгалан үлдэхэд хуруугаа дуугаргах нь тийм хор уршигтай гэж үү? Эмч нар хэлэхдээ гартаа энгийн массаж эсвэл дасгал хөдөлгөөн хийх нь илүү дээр гэж зөвлөдөг. Хэрэв та усан санд тогтмол очдог бол үенүүд тань маш тааламжтай сайхан байхыг мэдэрнэ.
Та бүхэнд өдрийн ажлынхаа дараа өөрийгөө хэрхэн сэргээх талаарх хэрэгтэй, сонирхолтой аргуудад суралцахыг зөвлөж байна.
Хэрвээ танд энэ нийтлэл таалагдсан бол үе мөчний өвчний аюулын талаар сэрэмжлүүлэхийг хүссэн хүн бүрт түгээгээрэй. Таны үе мөч эрүүл байж, сэтгэл санаа тань үргэлж өөдрөг сайхан байхыг хүсье!