in

Та энэ 3 аргын тусламжтай генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн гаралтайгаас нь ялгаж чадна

Эрдэмтэд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар одоог хүртэл маргасан хэвээр. АНУ, Хятад болон Канад улсад генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, буурцаг болон төмс тариалдаг байхад Австри, Грек болон Венгер улс нь өөрсдийгөө ГӨБ–ээс ангид болсон гэж зарласан байна.

ГӨБ–ний хор хөнөөлийг батлаж чадаагүй хэдий ч танд хүнсний бүтээгдэхүүн цэвэр байгалийн гаралтай байх нь чухал гэж үзвэл манай сайтын зүгээс бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ялгах тухай энэхүү нийтлэлийг хүлээн авна уу.

ГӨБ – Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн (ургамлын, амьтны гаралтай, бичил биет г.м.) буюу бусад бие махбодийн генийг суулгасан бүтээгдэхүүн

ГӨБ нь хортон шавьж, мөөгөнцөр, болон нянд тэсвэртэй байдаг. Эдгээр нь амт сайтай бөгөөд уламжлалт бүтээгдэхүүнийг бодвол илүү хурдан ургадаг.

Одоогийн байдлаар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд хортой гэдгийг шинжлэх ухаан батлаагүй байгаа. Олон улсын цөөнгүй судалгааны төвүүд болон байгууллагууд үүнийг баталж байгаа.

ГӨБ нь харшил үүсгэх боломжтой. Хэрэв та ойн самрын харшилтай эсвэл тус самрын генийг агуулсан бүтээгдэхүүн идсэн бол харшил нь өөрийгөө мэдрүүлэх болно. Тийм учраас шошгон дээрх мэдээлэлтэй хэрэглэхийн өмнө сайтар танилцана уу.

1. Шошгыг судлах

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь онцгой тэмдэглэгээтэй байдаг. Та “100% органик” эсвэл “Made with organic ingredients” /Байглийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгдсэн/ гэх тэмдэглэгээг хайна уу. Тус тэмдэглэгээ нь уг бүтээгдэхүүнийг ГЕБ агуулаагүйг баталж буй юм.

Бас “Non-GMO” ба “Made with genetically modified ingredients” /генийн өөрчлөлттэй найрлагатай/ гэсэн тэмдэглэгээг анхаарна уу. Тус бүтээгдэхүүний агууламжинд ГЕБ 0,9%-иас ихгүй хэмжээгээр байна.

АНУ–д хүнсний ногоо болон жимсийг үнийн шошгон дээр 5 оронтой тоо бүхий PLU кодоор ялгадаг.

2. Бүтээгдэхүүний харагдах байдалд анхаарлаа хандуулна уу

ГЕБ агуулсан бүтээгдэхүүн нь төгс харагддаг. Зөв хэлбэртэй, ижил хэмжээтэй бөгөөд муудах нь удаан байдаг нь шинэ ген уг бүтээгдэхүүнийг гадаад сөрөг нөлөөлөлд тэвчээрэй болгож байгаатай холбоотой. Жишээлбэл, ГЕБ-тэй ургамалд нэмсэн Bacilius thuringiensis нянгийн ген хортон шавьжийг хордуулдаг хор ялгаруулдаг.

Хэрэв хүнсний ногоо авах гэтэл хорхойд идэгдсэн байвал энэ нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэсэн үг юм.

3. Танд ГЕБ ашиглах эсэх огт хамаагүй ч гэсэн дараах жагсаалтыг санаж байхад илүүдэхгүй:

Трансген бүтээгдэхүүний хувьд буурцаг – 78%, эрдэнэ шиш – 33%, харин рапс – 24%-ийг агуулдаг.

Эдгээрийг ихэвчлэн дараах бүтээгдэхүүнүүдэд нэмдэг. Үүнд:

  • Хиам, зайдас
  • Сүү, бяслаг
  • Хагас бэлэн бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн
  • Хуурай бэлэн хоол, түргэн болцтой кашнууд
  • Талх, нарийн боов
  • Амтат ундаа
  • Хөвөн эсвэл самрын тос
  • Майонез
  • Шоколадны сироп

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *