Ажил дээрээ өдөржин суусны дараа суниамаар, босч хөдөлмөөр санагддаг. Гэвч оффист зугаалах эсвэл дасгал хийх ямар ч боломж байдаггүй.
Энэ л шалтгаанаар манай сайтын зүгээс ширээний ардаас босолгүйгээр, ажлаасаа нэг их хөндийрөлгүйгээр хийх боломжтой дасгалуудыг танд таницуулж байна.
Гарын гурван толгойт булчинг сунгах
Хийх аргачлал:
- Зүүн гараа дээш өргөн зурагт зүүүлсэн шиг тохойгоор нь нугална.
- Баруун гараар зүүн гарын тохойноос татаж өгнө.
- Гараа солбиж хийнэ.
Толгойгоо гилжийлгэх
Хийх аргачлал:
- Сандал дээр цэх сууна.
- Толгойгоо баруун, зүүн, урагш, хойш гэсэн чиглэлтэйгээр гилжийлгэнэ.
- Хэд хэдэн удаа давтана.
Толгойгоо эргүүлэх
Хийх аргачлал:
- Толгойгоо баруун тал руу эргүүлж болохуйц хэмжээнд эргүүлнэ.
- Толгойгоо зүүн тал руу эргүүлж болохуйц хэмжээнд эргүүлнэ.
- Хэд хэдэн удаа давтана.
Мөрөө хөдөлгөх
Хийх аргачлал:
- Гараа мөрөндөө авна.
- Тохойгоороо урагш эргүүлэх
- Дараагаар нь хөдөлгөөнийг эсрэг чиглэл рүү нь давтана.
Цээжний булчинг сунгах
Хийх аргачлал:
- Хоёр гараа алдлана.
- Гараа хойшлуулах байдлаар далаа нийлүүлнэ.
- Хэд хэдэн удаа давтана.
Дээш татах
Хийх аргачлал:
- Гараа дээш өргөнө.
- Нуруугаа тэгш байлгаж, гараараа дээш тэмүүлэх байдлаар татна.
- Хэд хэдэн удаа давтана.
Цээжин биеэ хөдөлгөх
Хийх аргачлал:
- Зүүн гараа өргөнө.
- Их биеэ баруун тийш хазайлгана, хэд хэдэн удаа давтана.
- Энэ хөдөлгөөнөө нөгөө тал руугаа хийнэ.
Цээжин биеэ эргүүлэх
Хийх аргачлал:
- Хоёр гараа урд талдаа сунган барина.
- Цээжин биеэ баруун, зүүн тийш эргүүлнэ.
- Хэд хэдэн удаа давтана.