in ,

ХөөрхөнХөөрхөн

Хүний биед дааврын тэнцвэргүй байдал бий болсныг илтгэх 11 шинж тэмдэг

Бидний бие даавраас хэр их хамаардаг вэ?! Эдгээр нь биеийг хянахаас гадна бидний харагдах байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ямар асуудлууд дааврын тэнцвэргүй байдлын талаар өгүүлдгийг бид судалж үзлээ. Тэдгээрийн заримыг олж мэдсэнийхээ дараа залхууралгүй эмчилгээний зөвлөгөө хайж олоорой.

Батга

Батга бол арьсны буруу арчилгаа, буруу хооллолт, сарын тэмдгээс болж өвчилсний баталгаа юм. Гэвч хэрвээ батга байнга гардаг бол бусад хүчин зүйлээс биш даавраас үүдэлтэй гэсэн үг.

Илүүдэл жин

Зарим хүмүүс хурдан жингээ хаядаг бол зарим нь дэглэм барьж спортоор хичээллэсэн ч  үргэлжлэн таргалсаар байдаг. Үүний шалтгаан нь даавар юм.

Дааврын тэнцвэргүй байдал нь жин хасах төдийгүй жин нэмэхээс урьдчилан сэргийлдэг гэдэг нь анхаарал татдаг.

Ядарсан царай

Дааврын тэнцвэргүй байдал нь нойрондоо муудахад хүргэдэг боловч хүүхэд шиг 8 цаг унтдаг хүн ч үүнээс болж ядарсан царайтай харагддаг.

Ихэнх тохиолдолд дааврын био простроген ихэссэн үед тохиолддог.

Хөлрөлт

Хөлс ихээр гарах нь байнга дааврын алдагдалд хамаараад байдаггүй ч дулаан бүгчим агаарт гэнэт их хэмжээний хөлс гардаг бол дааврыг шалгаж үзэх хэрэгтэй.

Нүдний доорх хар хөх хүрээ

Ямар ч энгэсэг нүдний доорх хүрээг арилгаж чадахгүй. Унтаагүй ч бай унтсан ч бай ийм байдаг бол дааврын тэнцвэргүй байдлаас үүсэлтэй.

Нойргүйдэл нь эрэгтэй хүнд тестостерон /эрэгтэй хүний бэлгийн даавар/, эмэгтэй хүнд прогесторон дутагдсаных юм.

Сэтгэл гутрал

Сэтгэл гутрал бол дааврын тэнцвэргүй байдлын нэг шинж тэмдэг юм. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн, жирэмсний мөн цэвэршилтийн үедээ ийм байдалтай болдог.

Хөхний хэлбэр өөрчлөгдөх

Хөхний зөөлөн эдийн нягтрал эстроген дутагдахаар багасдаг ба мөн энэ даавар ихэсвэл хөх томордог.

Хэрвээ таны хөх шалтгаангүйгэээр зөөлрөөд байвал даруй эмчид хандаарай.

Үс унах

Хамгийн сайн шампунь хэрэглээд ч уналтыг зогсоож чадахгүй байвал даавраа шалгахад илүүдэхгүй.

Илүүдэл үс

Зарим эмэгтэйчүүд үс уналтаа зогсоох гэж хичээж байхад зарим нь тэднээс салахыг хүсч байдаг.

Эмэгтэйчүүдийн хувьд цээж, нүүр, алганы ар тал, бусад хэсгүүдэд үс ихээр ургах нь мөн даавартай холбоотой.

Дааврыг хэрхэн хэвийн хэмжээнд барих вэ?

Дааврын тэнцвэр бол маш тогтворгүй, алдагдахад амархан. Тогтворгүй байдал нь бие эсвэл орчны тодорхой өөрчлөлтүүдтэй холбоотой.

Мөн гадаад, дотоод шүүрлийн эрхтэнүүдийн буруу ажиллагаанаас болсон уу гэдгийг шалгах боломжтой. Нарийн үр дүн нь эмчид эмчилгээ бичиж өгөхөд хэрэгтэй ба ингэснээр дааврыг хэвийн хэмжээнд нь буцаан авчирч чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *