Биеэс эвгүй үнэр ялгарах нь арьсан доорх хөлсний булчирхай болон хоол боловсруулах явцад үүсдэг нэгдэл, түүнчлэн нянгийн идэвхижлийн тусламжтайгаар явагддаг.
Эвгүй үнэр гарах явц нь гормоны асуудал болон бодисын солилцооны явцын гэмтлээс үүдэлтэй төдийгүй зарим нэг өвчлөл эсвэл эмийн хэрэглээнээс үүсч болзошгүй.
Хэдийгээр олон хүмүүс хөлс нь эвгүй үнэр ялгарах үндсэн шалтгаан болдог гэж үздэг ч мэдээж үүнд бичил биет, хир болон бидний байнгын хэрэглээнд багтдаг зарим нэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг химийн нэгдлээс үүдэлтэй болох нь мэдээж.
Түүнчлэн бие махбодид xүчиллэг орчин хэт ихсэж рН–ийн тэнцвэр алдагдах нь эвгүй үнэр ялгарах бас нэгэн шалтгаан болдог. Үүнээс болж бидний бие махбодь хороо гадагшлуулж чадахгүйд хүрснээр эвгүй үнэр бий болддог байна.
Түүнээс гадна, дараах бүтээгдэхүүнүүд нь идэвхит бодис агуулдаг бас энэ нь арьс эсвэл амьсгалаар гарч байдаг байна. Та энэ талаар мэдэх үү?
Сармис
Зарим нэг хүмүүс хэт хүчтэй үнэрээс нь болж сармисыг хэрэглээнээс нэг мөр гаргаж байгаа. Сармис идсэний дараа амнаас гарах эвгүй үнэр нь хэдэн цаг арилдаггүй шүү дээ.
Үүний зэрэгцээ сармисанд агуулагддаг хүхрийн идэвхит бодис нь хөлсний үнэрт нөлөөлдөг. Тус бодис нь хоол боловсруулах явцад цус болон уушгинд нэвчсэнээр амнаас болон хөлсөөр дамжин эвгүй үнэр ялгарахад шууд нөлөөлдөг.
Ёотон
Ёотонгоор хийгддэг бохь болон бусад бүх төрлийн бүтээгдэхүүн нь бие махбодийн хүчиллэгийн тэнцвэрийг алдагдуулдаг бөгөөд биеийн дулааныг өөрчилж, таагүй үнэр ялгарахад хүргэдэг байна.
Нянгууд элсэн чихрээр тэжээгдэж хэт их үржсэнээс болж исэлдэх явц маш хурдацтай явагдах бөгөөд таагүй үнэр улам хүчтэй болдог байна.
Амт оруулагч
Карри болон гоньд г.м. амтлагчууд нь амнаас болон хөлсөөр эвгүй үнэр ялгаруулдаг. Учир нь тэдгээрийг боловсруулах явцад хүхрийн хий үүсэх ба уг хий нь хөлсөөр дамжин гардаг.
Ихэнх бодис нь зөв шингэдэг хэдий ч зарим нэг нь цусны эргэлтэнд үлдсэнээр хэсэг хугацааны дараа ялгарч гардаг байна.
Устөрөгчжүүлсэн тос
Устөрөгчжүүлсэн тосыг түргэн хоолны салбарт шарсан хоол, шарсан төмс болон нарийн боов хийхэд ашигладаг.
Энэ нь дан ганц илүүдэл жингийн үндсэн шалтгаан болоод зогсохгүй, басхүү эвгүй үнэр ялгаруулдаг байна.
Үүнээс харахад уг тос нь хоол боловсруулах явцыг удаашруулан, ходоод гэдсэнд боловсруулагдаж буй бусад бүтээгдэхүүнтэй нийцдэггүй.
Хиам, утсан бүтээгдэхүүн
Нухаш, зайдас, үхрийн шарсан мах болон бусад утсан махан бүтээгдэхүүнүүд нь гэдэсний хүчиллэг орчинг нэмэгдүүлснээр гэдсэнд хий үүсгэдэг.
Хоол боловсруулах явцад өөх тос болон химийн бодисоос болж маш удаан нэгдсэнээр хорыг гадагшлуулахад тусладаг бодисын солилцоог өөрчилдөг.
Улаан мах
Улаан маханд агуулагддаг уураг нь ходоод гэдсэнд маш муу шингэдэг бөгөөд үүнээс болж ходоод гэдсэнд хэдэн хоногийн турш үлддэг байна. Тийм учраас энэ нь биенээс эвгүй үнэр ялгарах үндсэн шалтгаан болдог.
Долоо хоногт хоёроос дээш удаа хүнсэндээ улаан махыг хэрэглэдэг хүмүүс нь өдөр бүр иддэг хүмүүсээс хөлс ялгаруулалт бага хэдий ч маш хүчтэй үнэртэйгээрээ ялгаатай байдаг.
Түүнээс гадна та улаан махны хэрэглээг бууруулснаар та метеоризм, гэдэс хөөх болон өтгөн хатах асуудлаас бүрэн ангижрах болно.
Хэрээн нүд (Asparagus)
Тус ургамал маш ашигтайгаас үл хамааран бие махбодид маш хурдтай шингэдгээс болж шээснээс хүчтэй үнэр ялгарах болон шээсийг хүчиллэг болгодог.
Тус нөлөө нь генийн ялгаатай байдлаас хамаарч хүн хүнд өөрөөр тусах бөгөөд эцэст нь ямар ч түвшинд их бага хамаагүй эвгүй үнэр ялгаруулдаг байна.
Спиртийн агууламжтай ундаа
Архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс хөлс эсвэл амнаас гарах эвгүй үнэрээр ялгагддаг. Бидний махбодид алкоголийг хор гэж тооцдог учраас элэг түүнийг боловсруулан гадагшлуулдаг байна.
Архины 90% нь хоргүй бодис боох цууны хүчил болон бие махбодийн шингэн болон давсны хамт гадагшилдаг.
Цусны эргэлтэнд үлдэж буй 10% нь уушгиар дамжин амьсгалаар эсвэл арьсны нүхээр дамжин хөлсөөр гарахдаа эвгүй үнэр хүчтэй ялгаруулдаг байна.
Сонгино
Сонгинод агуулагддаг нян нь хүхрийн агууламжтай амин хүчлийг уусгадаг бөгөөд ингэхдээ хүхрийн устөрөгч, метилмеркаптан болон димелсульфид г.м. сөрөг идэвхит бодисыг ялгаруулдаг байна.
Тус хүхрийн нэгдлүүд нь цусанд нэвчих замаар ам, ходоод, гэдэс болон элгэнд хүрдэг. Түүнчлэн уушигны цуцланд хуримтлагдах бөгөөд их хэмжээгээр хуримтлагдсан тохиолдолд амьсгалаар дамжин эвгүй үнэр ялгаруулдаг байна.
Ийм байдлаар амны хөндийн болон бие махбодийн ариун цэврийг сайтар сахисан ч эвгүй үнэр ялгарч байвал та зарим нэг хүнсний бүтээгдэхүүнд хамаг учир байгааг мэддэг боллоо.