in ,

ГоёГоё

Уушгины үйл ажиллагааг дэмжиж өгснөөр уушгийг өөрөөр нь цэвэрлэх боломжтой: Үр дүнд нь амьсгалын зам сайжирч эрч хүчээр сэлбэгдэх болно

Бусад эрxтнүүдээс илүүтэй уушги гадны хорт нөлөөнд маш ихээр автдаг байна. Бидний амьсгалж буй агаарын бохирдол ямар байгаа билээ, тэр хэмжээгээр уушги мөн бохирдоно.

Уушгины үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

Тамxинаас гарах

Үүнд шинэ соргог зүйл огт байхгүй, уушгиа хамгаалахын тулд тамxинаас татгалз. Гэр бүлд хэн нэг нь тамxи татдаг бол хол байхыг хичээ эсвэл гарахыг шаард.

Зөв хооллолт

Эрүүлээр хооллож эхлээрэй. Үнэхээр үр дүнтэй. Хоолны цэсэндээ нэрс, брокколи, загас, усан үзэм, ногоон цай, бууцай, амтат төмс нэмээрэй.

Багахан идэвхтэй хөдөлгөөн

Уушгийг бүрэн хэмжээгээр ажиллуулахын тулд өдөрт хагас цаг амьсгалын ачааллыг нэмнэ. Долоо хоногтоо 3-4 удаа спортоор хичээллэх, эсвэл 3 удаа 20 минутаар биеийн хүчний дасгал хийх. Ялангуяа амьсгалын дасгал сонгоорой.

Эргэн тойрноо сайтар ажиглана

Тасалгааны агаарыг байнга сольж бай. Та ямар ажил хийдэг болон хортой нөхцөлд ажилладаг эсэхийг анхаарна. Хэрвээ та зураач бол цонхоо нээлттэй байлгахыг зөвлөж байна.

Зөв амьсгалж сураарай

Ихэнх хүмүүс хэрхэн амьсгалахаа мэддэггүй. Одоо яаж амьсгалж байгаагаа анзаарна уу. Шийдэл: гүнзгий амьсгална. Тогтмол гүнзгий амьсгал авах дасгал хийснээр та удахгүй зөв амьсгалж сурна. Ингэснээр таны уушги тэлэхээс гадна стресс багасч, эрч хүчээр сэлбэгдэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *