in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ХахаХаха

Матрын ордод төрсөн хүмүүс ямар зан чанараараа бусдад үнэлэгддэг вэ? Тэд маш олон сайхан чанарыг өөртөө агуулсан байдаг

Энэ ордод төрсөн хүн – дэлхийн хамгийн найдвартай хүн ажээ. Тэрээр маш олон сайхан чанарыг өөртөө агуулсан, хайрлахгүй байхын аргагүй. Ганц дутагдал гэвэл хэт төлөв байдал, пессимизм юм уу даа.

Ажил дээр удирдлага хариуцлагатай хүнд дуртай байдаг, хамт олны хувьд онцгой нөхцөл байдалд ганцаараа нуруун дээрээ бүх ачааг үүрч гарах чадвартай хүнийг үнэлдэг.

Матрын ордныхон чанд хатуу хүн хэдий ч бусдыг соронз мэт татдаг. Яагаад гэвэл түүний хажууд байхад ямар ч асуудал үүсэхгүй. Дэлхийн хамгийн найдвартай хүний зан чанараас дурьдвал:

Цаг баримтлах

Тэд цаг хугацааны үнэ цэнийг мэднэ, ялангуяа том хотод амьдардаг бол.

“Болзсон цагаасаа 10 минутын өмнө ирснээ цагтаа ирлээ гэж үзнэ. Яг болзсон цагтаа ирвэл – хоцорчээ”.

Тэд ийм уриан дор амьдарцгаадаг. Хэрвээ та хажууд байгаа Матрын ордны энэ зан чанарыг ойлгодоггүй бол буруу л зүйл хийж байна даа.

Хөдөлмөрч

Энэ ордныхон хэт хөдөлмөрч тул аливааг хяналтандаа байлгах дуртай байдаг.

Ямар нэгэн ажлыг хийж дуусгахын тулд тэдэнд “түлхэц” өгөх хэрэггүй. Тэд цаанаасаа бүгдийг амжилттай дуусгаж чадах хөдөлмөрч хүмүүс.

Логик сэтгэлгээ, зохион байгуулалт

Чухал шийдвэрийг зөвхөн логик уялдаа холбоог харж байж гаргана. Тэд шийдвэр гаргахдаа тэнцвэрт байдлыг байнга харгалзан үзнэ. Зохион байгуулалт – тэдний байгалиас заяасан хариуцлагын нэг хэсэг.

Асуудал тулгарах айдсаас зайлсхийхийн тулд тэд нарийвчлан гаргасан төлөвлөгөө хийнэ. Хэрвээ тэд ямар нэгэн зүйл төлөвлөсөн л бол хэцүү байсан ч хийж дуусгана.

Түүнтэй маргалаа гэж бодоход тэр логик талаас нь асуудлыг хөндөнө. Таны буруу бол буруу гэдгийг хөдлөх баримтгүйгээр нотолж чадна. Та зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Амбиц, хөгжил дэвшил

Тэдний амбиц цаашид хөдлөх хүчин зүйл болно. Тэд шинийг олж мэдэх, өөрийгөө мэргэжил, боловсролын хувьд дээшлүүлэх дуртай.

Матрын ордныхон – мега-амбицтай хүмүүс. Тэд бусдыг ч өсөж дэвшээсэй гэж хүсдэг, хэнийг ч хажуудаа чөдөрлөхийг хүсэхгүй. Энэ чанар нь тэднийг сайн эцэг эх байхад нь тусална.

Дээр хангалттай орон зай байхгүй гэдгийг мэдэх хэдий ч таныг тийшээ амжилттай хүрэхэд ч юу байгаагаараа туслах болно. Тэд өөрсдийгөө ч мартахгүй нь мэдээж.

Мөнгийг ухамсартай зарцуулах чадвар

Тэд дизайнерийн шийдэл бүхий эд хогшил, технологийн өндөр дэвшлийг харуулсан зүйлд шуналтай нь үнэн.

Мөнгө үрэх тухай сэдэв хөндөгдөхөд хэрхэн зарцуулах тал дээр тэд аль хэдийн төлөвлөгөөтэй болсон байна. Хэзээ нь үрж, хэзээ нь хуримтлал үүсгэхээ тэд мэдэж байгаа.

Шийдвэр гаргахдаа үнэ цэнийг нь “нэмэгдүүлж” тооцно.

Тэд хэрэгтэй үед өөрийгөө эрхлүүлэх мөнгийг үрж чадах улсууд.

Үнэнч байдал

Тэд заримдаа маш зөрүүд, гэхдээ маш үнэнч хүмүүс байна.

Ямар нэгэн асуудлыг зөв талаас нь тайлбарлах тайлбартай. Та үүнийг нь сонсох ёстой. Гэхдээ үнэнийг чимэглэж ярихгүй, илт худлаа ярихгүй.

Тэд таагүй үнэнийг хэлэхдээ тун эелдэг ааш гаргана. Хэн нэгний зүрх сэтгэлийг өвтгөхгүй юмсан гэсэндээ ийм ааш гаргадаг байна.

Тэвчээр

Байгалиас тэдэнд бэлэглэсэн томоохон бэлэг бол тэвчээр. Энэ ордын хүмүүс маш тэвчээртэй.

Чухал асуудлыг шийдэхийн тулд тэд хугацаа зарцуулж чадна, шийдвэр гаргахдаа ч элдэв төвөг удахгүй.

Хэрвээ танд хэн нэгний туслалцаа хэрэгтэй бол Матрын ордныхон үнэнч туслагч болно шүү.

Тэдний тэвчээр – бусдад үнэнч байх гол шалгуур нь болдог.

Үнэнч байдал

Матрын ордныхонтой анх уулзаж байхад тэд шинэ танилтай болох хүсэлд автсан мэт сэтгэгдэл төрөх болов уу.

Энэ бол тэдний өөрийгөө хамгаалах чанар буюу таньтай халуун дотно  харилцаа тогтоох эхлэл тавигдаж байна.

Тэд өөрсдийнхөө амьдралд чухал гэж үзсэн хүнтэйгээ маш болгоомжтой ханддаг.

Шөнө дунд та нулимс дуслуулан тэднээс тусламж гуйхад тэд туслахад бэлэн. Ямар ч байсан хамаагүй таны л талд зогсоно.

Тэдэнтэй цуг цагийг өнгөрөөхөд та л анхаарлын төвд байх болно.

Альтруизм болон гэр бүл

Гэр бүл гэдэг тэдний хувьд – хайрлаж, дэмжиж байх ёстой бүх хүмүүс.

Тэд бүгд Матрын ордныхонд бүрэн найдаж болно.

Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байхад өөрийнхөө амбицийг орхиж чадна – энэ чанар нь Матрын ордыг бусдаас онцгойруулж өгнө.

Тэд бол маш тэнцвэртэй бөгөөд амьдралын нарийн ширийнийг зохицуулна. Тэд эргэн тойрны хүмүүст туслахад хэзээд бэлэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *