in ,

Хамрын үзүүрээс уруулын зах хүртэл үргэлжилсэн зураасыг хэрхэн багасгах вэ? Энэ хэсгээрээ үрчлээ суусан хүмүүс наснаасаа овортой харагддаг

Уг зураас хамрын хоёр үзүүрээс эхлээд уруулын хоёр зах хүртэл үргэлжилнэ. Энэ хэсгээр үрчлээ суух нь олон хүчин зүйлээс хамааралтай: эсийн солилцоо алдагдах, арьсны уян хатан чанар буурах, өөх тосны солилцоо алдагдах, мөн нүүрний булчингуудын сулрал байж болно.

“Гашуудлын зураас” гэх болсон шалтгаан нь энэ хэсгээр үрчлээ суусан хүмүүс илүү овортой харагддагт оршино. Бид та бүхэнд уг зураас гарах болсон шалтгаан, үүнийг багасгах арга замыг танилцуулахаар бэлдлээ.

Хамар, уруулын зураас гарах хүчин зүйл болон илрэх байдал

Энэ зураас инээмсэглэхэд тодордог. Дээр хэлсэнчлэн, хамрын хоёр захаас уруулын хоёр зах хүртэл үргэлжлэх зураасыг ойлгож байгаа. Энэхүү зураас нь булчингийн хэмжээнд эрт үүснэ – өсвөр наснаас. Залуу арьсны уян хатан байдлын ачаар зураас төдийлөн мэдэгдэхгүй явсаар нас нэмэгдэх тусам илүү тодорсоор байх ажээ.

Уг зураас харагдах хүчин зүйлс:

  • Нүүрний бүтцийн онцлог
  • Арьсны байдал
  • Таталцал
  • Зөөлөн эдийн бүтэц
  • Нүүрний булчингийн сулрал
  • Хорт муу зуршил
  • Удамшил
  • Арьсны буруу арчилгаа
  • Буруу зажлах дадал

Уг зураас гарах “суурь” өсвөр наснаас эхэлнэ. Хэрхэн гүн суух нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж болохыг бид дээр дурьдлаа.

Хамар, уруулын зураас гарахад ямар булчин нөлөөлдөг вэ?

Зураасын дээд хэсэг үүсэхэд дараах булчингууд нөлөөлдөг:

  • Дээд уруулыг өргөх
  • Хамар болон уруулын далавчийг өргөх
  • Хамрын далавчийг буулгах
  • Зураасын дунд хэсэг үүсэхэд дараах булчингууд нөлөөлнө:
  • Шанааны жижиг булчин
  • Шанааны том булчингууд
  • Хацрын булчингууд

Харин зураасын доод хэсэг үүсэхэд:

  • Уруулын хоёр талыг буулгах булчин
  • Доод уруулыг буулгах булчин

Е. Б. Лапутин дараах төрлийн зураас үүснэ гэж төрлөөр нь ангилсан байна:

  • Штрих – зураас: арьсны доорх эд эсэд нөлөөлөхгүй өнгөц үрчлээ
  • Gap – зураас: насны өөрчлөлтөөс хамаарсан дунд зэргийн гүн бөгөөд арьсны доорх эд эсэд нөлөөлсөн үрчлээ
  • Гүн зураас: хацраас огцом унах гүнзгий нүх шиг харагдах үрчлээ.

Ямар аргаар үрчлээг багасгах вэ?

Штрих-зураас буюу нимгэн илэрсэн зураасыг багасгах боломжтой. Арьсны асуудалтай хэсгийн булчинг чангалах, татах аргаар зураасыг багасгана. Үүний тулд:

  • Контур мэс засал (арьсны асуудалтай хэсэгт филлер шахаж дүүргэнэ, жилийн дараа дахин дүүргэж болно)
  • Липофилин (өвчтөний өөрийн өөх тосоор асуудалтай хэсгийг дүүргэх, гурван жилийн дараа дахин дүүргэнэ)
  • Мэс заслын аргаар бус хийсэн лифтин (бага зэргийн зураасыг дарах арга бөгөөд филлер эсвэл өвчтөний өөрийн өөхийг тарих аргаар хийгдэнэ, нэмэлт эмчилгээнд радио давтамжит, лазерийн гэрэл, хэт авиан эмчилгээний арга)
  • Утсан татаас (үр дүнтэй бөгөөд тарианы эмчилгээтэй хослоно)
  • Мэс заслын аргын лифтин (зөвхөн уг зураасыг арилгах бус нүүрний бусад асуудалтай хэсгийг мөн эмчилнэ)

Уг зураасыг ихэсгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Арьсаа зөв арчлах (зохих хэмжээгээр чийгшүүлэх, нарны туяанаас хамгаалах, зөв хооллох)
  • Тогтмол нүүрний дасгал хийх
  • Эмчилгээний пилинг хийлгэх
  • Арьсны эрүүл байдлыг хадгалахын тулд гоо сайхны эмчилгээ давтамжтайгаар хийлгэх

Арьсаа тухай бүр зөв арчилж чадвал арьсны аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Харин нэгэнт үүссэн зураас, үрчлээг мэргэжлийн гоо сайханч эмчид хандсанаар багасгах, арилгах ажээ.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0