Амьдралын аз жаргалыг мэдрэх, асуудлаас гарч амжилт олохын тулд аугаа их хүч гаргах шаардлагагүй. Хамгийн гол нь өөрийнхөө хүчид итгэж, эерэг эрч хүч рүү чиглүүлэхэд л бүх зүйл оршино. Үүнийг үгний ачаар хийх ажээ.
Аливаа үгийг итгэл үнэмшилтэйгээр байнга хэлснээр тухайн хүний амьдрал, хувь тавиланг өөрчилж болохыг эртний хүмүүс олж тогтоосон байжээ.
Сөрөг утга агуулгатай үг нь асуудлыг улам хурцатгах, эсрэгээрээ эерэг утга санаатай үг хэллэг нь хүнийг хүчтэй болгож боломжгүй хүнд нөхцөл байдлаас нь гаргах хүчийг өгдөг болохыг тэд олж мэдсэн байна.
Өвөг дээдсүүд далд явуулгаа амжилттай дуусгахын тулд ашигладаг байсан. Харин орчин үед сэтгэл зүйн үүднээс хувь хүний өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлыг амжилттай явуулахад ашигладаг болсон байна.
Бидний хэлж байгаа үгс дотоод сэтгэлд өөрийн мэдэлгүй үлдэж амьдрал, бие авч явахад нөлөөлж эхэлдэг байна. Тиймээс асуудал танд тулгарсаар байгаа бол та хэлж байгаа үгэндээ анхаарал хандуулаад нэг үзээрэй.
Асуудлаас ангижрах, амжилт дуудах 10 үгсийг танилцуулж байна.
Аз
Тийм ээ, аз нэрээр нь дуудахад дуртай. Гэхдээ энэ үгийг итгэлтэй хэлэх хэрэгтэй. “Өө хөөрхий, аз ирдэггүй юм байх даа” гэж огт хэлж болохгүй. Үүний оронд “Өнөөдөр надад аз тохионо гэдэгт итгэлтэй байна” гээрэй.
Аз жаргал
Аз жаргал – таны тэмүүлж буй бүх зүйл. Зорилгоо өдөр болгон өөртөө сануулж бай, ирээдүй рүүгээ итгэл дүүрэн хар: “Би аз жаргалдаа заавал хүрнэ”. Энэ өгүүлбэрийг байнга хэлж яв, хэсэг хугацааны дараа та өөрийгөө аз жаргалтай болсныг мэдрэх болно.
Хайр
Өөрийгөө болон эргэн тойрноо хайрлах чадвар – аз жаргалын үндэс. Ойр дотны хүмүүстээ сэтгэлээ хэлж бай, эргэн тойрондоо хайраа илэрхийлэхээс бүү зов. “Энэ дэлхийн гоо сайхан, надад өгч буй боломж болгонд нь би хайртай” гэж хэлж байгаарай. Дэлхий танд хариу өгөхөөр яарах болно.
Амар амгалан
Хэрвээ энэ үгийг байнга хэлэх эсвэл бусдад амар амгалан хүсэж явбал таны өөрийн амьдрал амар амгалан байх болно. Энэ нь амжилтын нэгэн үндэс билээ.
Талархал
Бусдаас зөвхөн авдаг хүмүүсээс амжилт нүүрээ бууруулдаг. Эргэн тойрондоо талархаж сураарай, өчүүхэн ч гэсэн туслаж дэмжсэн болгонд таларх, хариу барихыг хичээ. Хэн нэгэнд талархсан явдал дараа нь танд хариу болох ирэх л болно.
Амжилт
Эхлүүлсэн болгон тань амжилтаар дуусахыг хүсэж байгаа бол энэ үгийг байнга хэлж байгаарай. Ингэснээр та өөрийгөө програмчилж байгаа хэрэг бөгөөд зорьсондоо хүрч чадна.
Өөртөө итгэх
Амжилттай яваа хүмүүсийн баримтлах үндсэн зарчим. Хэрвээ та өөртөө итгэлтэй байвал Фортуна таныг шагнана. Энэ үгийг байнга давтаж хэлснээр та өөрийнхөө хүчид итгэж эхэлнэ.
Итгэлцэл
Аливаа нөхцөл байдлыг таатай байлгахын тулд амьдралд найдаж сурах хэрэгтэй. Томоохон ажил эхлүүлэхээс өмнө найдварын тухай өөртөө сануул “Амьдралд би найдаж явдаг. Уг үйл явдал надад сайнаар эргэнэ” гээрэй.
Эрүүл мэнд
Амжилтын үндэс – бие махбодь болон оюун санааны эрүүл мэнд. Биеийн эрүүл мэнддээ гомдоллох, өвчин салахгүй байна гэх зэрэг нь үнэхээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин “эрүүл мэнд” гэдэг үг нь сайн сайхныг дуудна.
Найдвар
Найдвар байвал бид хэцүү ч гэсэн цааш алхах болно. “Би сайн сайханд найдаж байна” гэж өөрийгөө итгүүлээрэй. Амжилт таныг сонсож найдварыг тань хоосон үлдээхгүй.