in

Бид нэг их ач холбогдол өгдөггүй өдөр тутмын эд зүйлс анх яг ямар зориулалтаар зохион бүтээгдэж байсан юм бол?

Биднийг маш олон зүйл тойрон хүрээлэх ажээ. Өнгөц харахад жирийн л зүйл мэт, яагаад, ямар зориулалтаар анх гарч ирсэн талаар төдийлөн бодож үздэггүй.

Харин бидний сониуч зан хөдөлж өдөр тутмын зарим нэг зүйлийг судалж үзэхээр шийдсэн юм.

Пончикийн нүх

Энэ амттаныг дэлхий дахин сүүлийн хэдэн зуун жил идэж байгаа билээ.

Нарийн боовны газрууд ч төрөл бүрийн амт, хэлбэртэй пончик хийдэг болж. Хуучны цагт пончикийг зах болон гол хэсгийг зэрэг болгоход хэцүү байдаг байжээ. Тийм учраас голд нь нүхэлж пончик болгох асуудлыг шийдсэн байна.

Фритт

Фритт – машины шилний захаар байрлах жижиг хар цэгүүд. Цэгүүдийг керамик будгаар будах бөгөөд хэд хэдэн үүргийг гүйцэтгэнэ.

Нэгдүгээрт, фритт нь цонхыг тогтоож байгаа герметик цавууны хэт ягаан туяанаас хамгаална. Хоёрдугаарт, хар цэгүүд нь шилэн дээрх бохирыг бага мэдэгдүүлэхэд тусалдаг байна.

Нарны шил

Нэрнээс нь харахад л ганцхан зориулалттай гэж бодож байлаа. Гэхдээ бас үгүй бололтой.

Хойд туйлд бол оршин суугчдыг “цасны гялбаа”-наас хамгаалдаг байжээ. 12-р зуунд Хятадын шүүгч нар шүүх хурлын үеэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нуух зорилгоор нарны шил зүүдэг байжээ.

Дэвтрийн босоо шугам

Угтаа бол багш нар дүн тавих зориулалтаар хийгдээгүй юм.

Эрт дээр үед дэвтэр, ном их үнгэгдэж, хулганад идүүлдэг байжээ. Чухал мэдээллээ мэрэгч амьтанд алдахгүйн тулд тэдэнд идэх орон зай үлдээдэг байв.

Гольфын бөмбөгийн нүхнүүд

Гольфын анхны бөмбөг мөлгөр байсан гэдэг. Туршлагатай тоглогч нар шинэ бөмбөгнөөс илүүтэй хуучин бөмбөгөөр тоглох сонирхолтой байжээ. Тийм учраас бөмбөгийг өөрчлөх ёстой гэдгийг ухаарсан байна.

Зохих судалгаа, шинжилгээний үр дүнд олон нүхтэй бөмбөг хийжээ.

Даавууны өөдөс чимэглэл

Энэ даавууны өөдсийг пальто, хүрэм дээр хадсан байдаг. Уг үүсэл гарал нь цэргийн дүрэмт хувцаснаас /шинель/ гарсан гэж үздэг. Эртний шинель загвар муутай байсан тул бага зэрэг эмх цэгцтэй харагдуулахын тулд ар нуруунд нь өөдөс барьж оёдог байв. Товчийг нь тайлаад л цэргүүд шинелиэ нөмрөөд бүтээлэг болгон унтаад өгнө. Цаг хугацаа явсаар, уламжлал өөрчлөгдөж одоо чимэглэл төдий л болсон байна.

Цоожин дээрх нүх

Дүүжилдэг цоожыг хашааны хаалга, томоохон хаалга зэргээс дүүжлэн цоожилдог. Ил байгаа цоож бороонд норж амархан зэвэрнэ, ингээд л түлхүүр гацаж эхэлнэ.

Нэгэнт цоож эвдэрсэн болохоор шинийг худалдан авахаас өөр аргагүй. Дүүжилдэг цоожинд жижиг нүх байдгийг хэр олон хүн мэддэг бол. Тэр нүх рүү машины тос хийх зориулалттай аж. Тос хийснээс хойш түлхүүр ямар ч төвөггүй эргэх болно.

Чихэвчний оролт дээрх зураас

Чихэвчний оролтонд гурван зураас байдгийг та анзаарсан байх. Энэ нь гоёл чимэглэлийн зориулалттай биш. Зураас болгоноос хоёр чихэвч рүү дамжуулах утас явдаг. Хэрвээ эдгээр зураас байхгүй байсан бол баруун, зүүн чихэвч зэрэг ажиллах боломжгүй юм.

Зоосны арзгар\гурт

Зоосны энэ арзгар хэсэг өөрийн гэсэн нэртэй байдаг ч гэж та бодоогүй биз ээ. Өөрийн гэсэн нэршилтэй – зоосны гурт.

16-р зуунаас эхлэлтэй бөгөөд тэр үед зоосны үнэт металлыг авч шинэ зоос хийх зорилгоор луйварчид зоосыг хайлуулдаг байжээ. Хуурамч зоос хийхээс урьдчилан сэргийлж зоосны хажуу бөөрийг этгээд арзгараар чимдэг болсон гэх. Цаг хугацаа өнгөрсөн ч гурт хэвээрээ үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *