in

Таныг хэдхэн хормын дотор нялх хүүхэд шиг бөх унтахад туслах йогийн 6 байрлал

Бидний зарим нэг нь орондоо унтахаар ороод шууд унтахгүй зовох аж. Аз болж, мэдрэлийн системийг тайвшруулах, стрессийг багасгахад зориулсан байрлалууд байх ажээ

Та бүхэнд нялх хүүхэд шиг унтахад туслах йогийн 6 байрлалыг танилцуулж байна.

Дугаар 6. Хөлөө хана дагуулан өргөх

Хийх арга: Бэлхүүсээрээ багахан дэр ивээд дээш харж хэвтэнэ. Хөлийн ул, өвдөг нэг шулуунд байхаар дээш хана дагуулан өргөнө, гар их биеийн дагуу, алга дээш харсан байна. Энэ байрлалд 2 минут хэвтэнэ. Аажим хөлөө буулгаад хажуугаараа хэвтэнэ.

Дугаар 5. Гэдсээрээ хэвтэх

Хийх арга: Гэдсэн доороо дэр ивж доош харан хэвтээд гараа нурууныхаа ард нийлүүлж барина. Амьсгалаа гүнзгий аваад нуруугаа хотойлгоно, гарын үзүүрийг хөлийн үзүүрт хүргэх гэж байгаа мэт хойш сунана. Амьсгалаа аажим гаргаад зөөлөн бууна.

Дасгалыг 5-10 удаа хийх бөгөөд гарыг алгаар нь аль болох бүтэн нийлүүлнэ. Дасгалыг хийж дуусгаад биеийг суллана.

Дугаар 4. Хөл салгах

Хийх арга: Суугаад хөлөө аль болох хол салгана, өмнөө дэр ивж болно. Нуруу тэгш, аль болох гүнзгий амьсгаа авна. Амьсгалаа гаргахдаа гараа урагш сунгаж дэрэн дээрээ хэвтэнэ.

Энэ байрлалд хэвтээд амьсгалаа 10 удаа авч, гаргаад аажим эхлэл байрлалд ирнэ.

Дугаар 3. Хөлийн улыг нийлүүлэх

Хийх арга: Дэрэн дээрээ нуруугаараа дээш харан хэвтээд хөлийг улаар нь нийлүүлнэ. Гар сул, их биеийн дагуу байрлалд, гарын алга дээш харсан байна. Амьсгалаа гүнзгий аажим авч гаргана. Энэ байрлалд 3 минут байна.

Дугаар 2. Хэвтээгээр эргэх

Хийх арга: Нуруугаараа хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална. Хөлөө салгалгүй аажим нэг тал руу буулгаад энэ байрлалд 1 минут байна. Хөлөө бэлтгэл байрлалд авчраад нөгөө тийш буулгана. Дасгалыг тал бүрээр 2 удаа хийнэ.

Дугаар 1. Нуруун дээр

Хийх арга: Цээжин биеийн дор дэр ивээд дээш харан хэвтэнэ. Хөл бага зэрэг зайтай, гар их биеийн дагуу, алга дээш харсан байна. Нуруу, толгой нэг шулуунд байх ёстойг анхаарна уу. Гурван удаа хамраараа гүнзгий амьсгаа авч, гаргаад дараа нь дөрвөн удаа өөрийнхөөрөө амьсгална. Энэ үед та нойрмоглох бөгөөд тун удахгүй нам цохиулсан мэт унтах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *