in

Бидний зүүдэнд тохиодог оньсого таавар мэт 11 хачин мэдрэмж. Яагаад ийм зүйл мэдрэгддэг шалтгааныг нь олж мэдээрэй

Шөнө сайхан тайван унтаж эрч хүчээ сэлбэхийг хүн бүр л хүснэ. Сайхан нойрсохын зэрэгцээ таагүй эсвэл оньсого мэт мэдрэмж төрж үзээгүй хүн ховор болов уу.

Та бүхэндээ нойр алдагдах, нойртой холбоотой сонин хачныг хуваалцахаар бэлдлээ.

Зүүдэндээ даруулах

Хэрхэн мэдрэгдэх вэ: хүн шөнө сэрээд хөдөлж чадахгүйн зэрэгцээ нүдэнд хий зүйл үзэгдэх, тасалгаанд өөр хүн байгаа мэт санагдана. Эрт дээр үед энэхүү мэдрэмжийг далдын хорон муу хүчтэй холбон ойлгодог байжээ.

Шалтгаан: нойрон дунд даруулах нь хэвийн үзэгдэл. Энэ үед булчин “унтарсан” ч тархи унтаагүй байдаг.

Хүн амын 7% орчим нь энэ мэдрэмжийг мэдэрсэн байх бөгөөд ихэвчлэн нуруугаараа дээш харан унтахад илэрдэг байна.

Хий зүйл үзэгдэх

Хэрхэн мэдрэгдэх вэ: нойр, сэрэхийн завсар ирсэн хүн нүдэндээ хий зүйл үздэг. Ихэвчлэн аймшигтай нүүр царай, уран зөгнөлийн дүрс байна.

Шалтгаан: сэтгэл зүйн хувьд эрүүл хүмүүст үзэгдэх хэвийн үзэгдэл ажээ. Ихэвчлэн хүүхдүүдэд үзэгддэг болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь хүүхдүүд унтах дургүй байдгаар тайлбарлагддаг. Томчуудын хувьд хэт их бухимдах, стресстэж байгаа үед үзэгдэнэ. Мөн согтуурлын байдалтай унтахаар хэвтсэн хүмүүс хий зүйл хардаг байна.

Нойрон дундах яриа

Хэрхэн мэдрэгдэх вэ: Зүүдэндээ ярьж байгаа хүн үүнийгээ өөрөө мэдэрдэггүй. Сэтгэл зүйн хувьд аюултай зүйл байхгүй. Гэхдээ болгоомжлох ганц зүйл нь илүү дутуу юм ярьчих вий дээ.

Шалтгаан: Ихэвчлэн эрчүүд болон хүүхдүүдэд илэрдэг. Энэ нь амьдралын бодит зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа нойрондоо илэрхийлдэг ажээ.

Зүүдэн доторх зүүд

Хэрхэн мэдрэгдэх вэ: Зүүдлээд сэрэх хэдий ч нэгэн хачирхалтай зүйл тохиосоор л… Түүнд сэрсэн мэт зүүд зүүдлэгджээ. Энэ яг л “Inception” кино шиг. Тэр киноноос хойш олон хүн ийм мэдрэмж төрж байснаа бусдад ярьсан гэдэг.

Шалтгаан: Үүнийг орчин үеийн шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа хэдий ч зарим нэг хүмүүс шашин шүтлэгтэй холбон тайлбарлах ажээ.

Зүүдэндээ явах

Хэрхэн мэдрэгдэх вэ: Мэдээгүй болохын эсрэг үзэгдэл – унтаж байгаагаа мэдэх хэрнээ булчингийн үйл ажиллагаа хэвийн явагдсаар. Эдгээр хүмүүс нойрондоо явна, гэрээсээ гарна, өөрөөр хэлбэл аюултай хэлбэр гэж үзнэ. Өглөө нь сэрээд юу хийснээ мэдэхгүй.

Шалтгаан: Дэлхийн хүн амын 4,6-10,3%-д илэрсэн байдаг, ихэвчлэн хүүхдүүд шаналдаг байна. Уг үзэгдлийн учир шалтгааныг тогтоож чадаагүй байгаа бөгөөд эмчилгээ ч тодорхой бус байна.

Дэлбэрч буй толгойн хам шинж

Хэрхэн мэдрэгдэх вэ: Чанга дуунаас болж хүн сэрнэ. Заримдаа чих дүлийрмээр чанга дуугарах ажээ. Уг дуу нь үргэлжлүүлэн хүнгэнэх, исгэрэх чимээ ч гаргах нь бий. Аюулгүй үзэгдэл гэх хэдий ч зарим нэг хүмүүс өөрийгөө цус харвачихлаа л гэж боддог байна.

Шалтгаан: Ямар нэгэн шалтгаанаар тархины нейрон идэвхиждэг тул ийм дуу гаргадаг гэж үзэх ажээ. Нойргүйдэл эсвэл цагийн зөрүү гарсны улмаас байж болох талтай.

Хурхирах/амьсгал түр зогсох

Хэрхэн мэдрэгдэх вэ: Нойрон дунд амьсгал түр зогсох явдал байдаг. Энэ агшинд хүн сэрнэ. Нойрны чанар муудаж тархи хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна. Амьсгал түр зогссоны дараа цусны даралт огцом өөрчлөгдөх, зүрхний өвчлөлийг хүндрүүлэх магадлалтай.

Шалтгаан: Нойрсож байх үед залгиурын булчингууд сулардаг, зарим хүмүүсийн хувьд амьсгалын замыг боогдуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Тамхичин, өөхлөлт ихтэй эсвэл өндөр настай хүмүүст элбэг тохиолдоно. Ийм хүмүүс австралийн дижириду бүрээ үлээхэд тус болж байгааг судалгаагаар тогтоожээ/факт.

Давтагдах зүүд

Хэрхэн мэдрэгдэх вэ: Нэг л үйл явдалтай зүүд учир битүүлгээр давтагдсаар байна.

Шалтгаан: Энэ зүүдний тусламжтайгаар тархи биднийг ямар нэгэн зүйлд анхаарал хандуулахыг хүсэж байгаа гэж үзэж байна. Тухайн асуудал шийдэгдтэл давтагдсаар л байх болно.

Орноос унах

Мэдрэгдэх байдал: Өндрөөс шидэгдсэн мэт мэдрэмжээсээ болоод бид сэрдэг. Эсвэл нисээд л, өөрсдөө өндөр уулнаас унах гээд байгаа мэт зүүд зүүдэлсэн л биз дээ?

Шалтгаан: Энэ зүүд үхлийг санагдуулам – зүрхний цохилт, амьсгал багасна, булчингийн тонус суларна. Тархи “айсандаа” үхлийг зогсоох арга хэмжээ авч байгаа юм, хүн амьд уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд булчингуудад хүчтэй импульс илгээх ажээ.

Сүнс буюу өөрийгөө хажуугаас харах

Мэдрэгдэх байдал: Нойр болон сэрэх явцын дунд байх үед хүн өөрийгөө хажуугаасаа харах явдал мэдрэгддэг. Үүнийг сүнс байдаг гэж тайлбарлах хүн олон.

Шалтгаан: Судлахад маш хүнд асуудал. Эрдэмтдийн хувьд тодорхой тайлбар байхгүй ч гэлээ нарийн үйл явц болохыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Зарим нэг хүмүүс зориудаар энэ байдалд шилждэг гэж үздэг.

Нойрон дунд гэнэт орж ирсэн санаа

Мэдрэгдэх байдал: Ямар нэгэн асуудлыг шийдэх арга замаа бид хайгаад олдоггүй. Харин тархи бидэнд гэнэтийн шийдвэрийг хэлж туслах нь бий.

Хамгийн тод жишээ бол Дмитрий Менделеев, зүүдэндээ хүснэгтийг харсан гэх. Адил төстэй тохиолдол химич Кекулд тохиолдсон – бензолын томьёо зүүдлэгджээ.

Шалтгаан: Дотоод сэтгэл хариуг олсон ч ухамсарлаж ойлгохгүй байх тохиолдол гэж тайлбарлаж байна. Хааяхан ч гэсэн энэ мэт бонус аваад байвал болж л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *