in

Гутал авахдаа бидний хамгийн түгээмэл гаргадаг 10 алдаа. Гоё ганган байхаас гадна хөлд тухтай, эрүүл мэндэд xоргүй гутал сонох хэрэгтэй

Дэлгүүрийн лангуу бидэнд төрөл бүрийн гутал санал болгож байна. Сонголтын хувьд толгой эргүүлэм: хэлбэр дүрс, материал, өнгө үзэмж, үнэ гээд л… Гоё ганган байхаас гадна хөлд тухтай, эрүүл мэндэд хоргүй гутал авах ёстойг анхаарна уу.

Таны сонголтыг хөнгөвчлөх үүднээс зуны гутал авахад гаргадаг түгээмэл 10 алдааг танилцуулж байна.

Хавчиг ултай

Хөлийн уландаа тааруулж өмсөөгүй гутал зохимжгүй харагддаг. Үүнээс гадна хөлийн үе мөч өөрчлөгдөхөд ч хүргэж болно, жишээ нь эрхий хуруун дээр яс ургах явдал их элбэг. Мөн хөлийн арьс үрэвсэх, цэврүү үсрэх шалтгаан болно.

Өсгийн өндөрлөгөө буруу байх

Гутлын өсгий буруу хэмээр өндөрлөгдсөн байвал хөлийн ул гутландаа бүрэн гүйцэд хүрэхгүй байх сөрөг талтай. Ийм гутал өмсвөл цусан хангамж алдагдах, цэврүү үсрэх мөн хөл их хэмжээгээр хөлөрдөг байна.

Гутлын ул нь хөлийн улнаас урт

Ихэвчлэн хуруувчтай углаашнууд урт байдаг. Хурууны угладаг хэсгээс урд хэсэг хүртэл хэтэрхий урт байх ажээ – угтаа бол энэ зай 10 см-ээс хэтрэхгүй байх ёстой. Хэрвээ энэ хэмжээ алдагдвал явахад маш төвөгтэй бөгөөд аюултай болно. Мөн хөлийн хэлбэр алдагдахад ч нөлөөлөх ажээ.

Гутлын ул нь хэтэрхий богино

Хөлийн хуруу улнаасаа ил гарах тул хуруугаа байнга хумьж явах хэрэг гарна. Хурууны булчин өндөр ачаалал авч хөл бүхэлдээ амархан ядарна. Хөлийн тавилт буруу байх учраас гутлын өсгий амархан хугарч болзошгүй, энэ нь таныг бэртэл гэмтэлд хүргэх магадлалтай гэсэн үг. Гутал худалдан авахдаа юуны түрүүнд хөлийн өлмий хүрч байгаа цэгийг сайтар анхаарахыг бүү мартаарай.

Гутал нь илүү чөлөөтэй байх

Гутал илүү чөлөөтэй байгаа тохиолдолд ихэнх ачааллыг хуруу авдаг. Ингээд хөлөнд ирэх ачаалал адилгүй болох бөгөөд явдал замбараагүй болж эхэлнэ. Үүний үр дүнд хөлийн хэлбэр өөрчлөгдөх, үе мөч муруйх зэрэг сөрөг талтай. Зөвхөн хөл бус нуруу, өвдөгний өвчлөлийн эх үүсвэр болохыг анхаарна уу.

Томдсон гутал

Томдсон гутал өмсөхөд хөлөнд ирэх ачаалал мөн тэнцвэргүй болно. Амархан тээглэж унах магадлалтай. Томдсон гуталнаас болж цэврүү амархан үсэрнэ.

Натурал бус материалаар хийгдсэн гутал

Зуны цагт аль болох цэвэр материалаар хийсэн гутал өмсөхийг хичээнэ: арьсан, даавуун. Арьс орлуулагч материал эрүүл мэндэд хортой: уг материалыг боловсруулах явцад маш их химийн хортой бодис ашигладаг тул хөлийн арьсанд харшлах талтай. Үүнээс гадна агаар солилцоо байдаггүй. Энэ нь хөлийн мөөгөнцөр үүсэх үүсвэр болно.

Лакан гутал

Зуны халуун өдрүүдэд байнга лакан гутал өмсөх хэрэггүй, яагаад гэвэл агаар солилцоо муу байдаг. Үүнээс гадна, лакан гутал нь халуун хэмд хэлбэрээ хурдан алддаг тул ашиглалтын хугацаа богиносох ажээ (-10 хэм эсвэл +25 хэмд хагарч эхэлнэ)

Нүцгэн хөлөн дээр битүү гутал өмсөх

Зун аль болох битүү гутал өмсөхгүй байхыг хичээгээрэй, ялангуяа нүцгэн хөлөн дээрээ. Хөл их хэмжээгээр хөлөрнө, хөлийн улны арьс зузаарах талтай. Оймс өмсөх боломжгүй хэт халуун бол тусгай нимгэн оймс өмсөж болно. Ийм төрлийн оймс эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр байх болсон.

Хавтгай ултай гутал

Хавтгай ултай гутлыг өдөрт 1-2 цаг л өмсвөл зохино. Энэ гутал хөлийн улыг газар дээр тавигдах хүчийг саармагжуулахгүй тул алхах тоолонд биед үл мэдрэгдэх гэмтэл учруулдаг байна.

Хөл байнгын ачаалалд байдаг тул бэртэл гэмтэл авах нь амархан байдаг. Тухайн хүний биеийн жин ч хөлд ирэх ачаалалд нөлөөлнө. Гутлын уландаа тусгай зориулалтын улавч дэвсэн авах ачааллыг багасгахыг хичээгээрэй. Өдөр тутмын хэрэглээнд хөлд таарсан, 2,5-4 см-ийн өндөр өсгийтэй гутал сонгон авахыг зөвлөж байна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0