Хагацал – хүний амьдралын хар зурвасуудын нэгээхэн мөч. Сэтгэл хөдлөл тогтворгүй болох, сэтгэл дотор бачимдаж стресст оруулах, бүхэлд нь авч үзвэл бие махбодид сөрөг нөлөө үзүүлнэ.
Хайртай хүнээсээ хагацахад ямар өөрчлөлт орж байгааг танд танилцуулахаар шийдлээ.
Түгшүүр, нойрны асуудал
Хүн нийгмийн амьтан тул амьд харьцаа чухал. Уг харилцаа үгүй болбол зовж шаналдаг. Хүн бие биедээ цаг хугацааны эрхэнд улам дасна. Хэн нэгнээс салсны дараа хар тамхинд донтох тэр мэдрэмжийг хариуцдаг тархины хэсэг идэвхжиж байгааг судлаачид тогтоожээ.
Цээжээр өвдөх
Судалгаагаар хэн нэгэнд хаягдсан хүн цээжин дээрээ халуун зүйл асгуулсан мэт мэдрэмж төрдөг болохыг тогтоожээ. Цээжиндээ өвчин мэдэрдэг гэсэн үг юм.
Мөн зүрхний үйл ажиллагаа доголдоно. Хэрвээ зүрхний өвчлөлтэй бол асуудал улам хурцдахыг үгүйсгэхгүй. Адреналины нөлөөнөөс болж зүрхний шигдээс ч болох аюултай.
Арьсны асуудал
Сэтгэлээр унасан хүн өөртөө анхаарал хандуулах нь суларна, стрессийн гормон давамгайлах тулд арьсны өнгө төрх мууддаг байна. Нүүрээр батга гарах, үс унах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
Булчин өвдөх
Стрессийн улмаас булчин чангарах, өвдөх зэрэг мэдрэмж төрнө. Булчингийн агшилт явагдах зэрэг нь биеийн аль ч хэсэгт мэдрэгдэх боломжтой.
Хоолны дуршил үгүй болох эсвэл хэт их идэх
Хагацсаны дараа олон хүн хоолны дуршлын асуудалтай болдог. Ихэвчлэн илүүдэл жин үүсгэх шалтгаан болох ажээ. Стрессийн үед эд эс инсулинд хэт мэдрэг болох буюу өөрөөр хэлбэл өөх тосны хуримтлал нэмэгдэхэд хүргэдэг байна. Жин нэмэх нь нойргүйдэл, биеийн хүчний ачаалал авахгүй байх зэрэгтэй мөн холбоотой. Стрессийн үед хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.