in ,

Гэрийн нөхцөлд маш хялбархан жороор бэлтгэх боломжтой энэхүү ундаа таны цусны улаан бөөмийг нэмэгдүүлж цус багадалтыг эмчилнэ

Цус багадалт хүнд өвчний үүсвэр болно гэдэг мэдээ бол таатай зүйл биш. Юуны түрүүнд та цус багадалтаа мэргэжлийн эмчид үзүүлж тогтоолгоно. Ямар төрлийн цус багадалт болохыг эмч шинжилгээний хариуг үндэслэн тогтооно.

Бүх зүйл хэвийн ч танд цус багадалтын шинж тэмдэг илэрч байгаа бол хоол ундны дутагдлаас шалтгаалсан байж болно.

Төмрийн эсвэл В12 амин дэм, фолийн хүчил дутагдахад цусны улаан бөөм багасч бие хүчилтөрөгчөөр дутагддаг. Хүчилтөрөгчийг тээвэрлэх гемоглобин багассанаар эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь дамжиггүй.

Тийм учраас та бие махбодийг шим тэжээлээр хангах ёстой. Байгалийн цэвэр орцтой уг ундаа нь цусны даралтыг ч тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг болно.

Бидний танилцуулах ундааг та өглөө өлөн дээрээ жилдээ 2 удаа, 15-20 хоногийн турш ууна.

Орц:

  • 1 кг хүрэн манжин
  • ½ кг лууван
  • 1 нимбэгийн шүүс
  • 2-3 жүрж
  • 2 ислэг алим
  • 500 г талын зөгийн бал

Бэлдэх арга:

Хүрэн манжин, алим, луувангаа жижиглэн хэрчээд блендерт хийнэ. Нимбэгийн шүүсээ бэлдээд, жүржээ гараараа жижиглэн өмнөх зуурмаг дээр нэмнэ. Хамгийн сүүлд нь зөгийн балаа нэмнэ.

Бүгдийг сайтар холино, жүрж нэмэхийг хүсэж байвал нэмж болно. Энэ ундаа нь эмийн амт сайн дардаг.

Ундааг шилэн саванд хийж бидний дээр хэлсэнчлэн 1500-2000 мл орчим ундаа гарна. Өөрөөр хэлбэл 15-20 хоног уухад хангалттай.

Өглөө болгон 100 мл-аар өлөн дээрээ дуустал нь ууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *