in

Зурхайн ордууд юунаас хамгийн их айдаг вэ? Таны айдаг зүйл үнэхээр тохирч байгаа эсэхийг олж мэдээрэй

Олон хүмүүс зурхайд итгэж ажил амьдралаа явуулдаг. Зарим нөхцөлд бие биенээ ойлгоход зурхай үнэхээр туслах нь бий.

Хүнээс юу хүлээх ёстойгоо хэрхэн ойлгох вэ? Тэд чухамдаа хэн болох, юунаас айдаг бол? Зурхайчид үүнийг судлан дараах хариултыг өгч байна.

Хонь

Энэ ордны хүмүүс зоригтой, шийдэмгий. Санаачлагатай, аливаа ажлыг түргэн шуурхай гүйцэтгэнэ. Хэдий ядарч эцсэн ч гэсэн эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж байж сална. Тэд сэтгэл зүрх сэтгэл, биеийн чадлаараа хүчтэй, үнэнч, сайхан сэтгэлтэй. Тэдэнд өөрийн гэсэн айдас бий. Тэд битүү орон зайнаас айна. Цахилгаан шатнаас илүүтэй шатаар явна. Тэд нийтэч учраас ганцаардлаас айх ажээ. Өөртөө итгэлтэй, зөрүүд учраас бусдын санаа оноог тэр болгон авч үзэхгүй. Эрх чөлөөг эрхэмлэгч, ноцтой харилцаанаас зайлсхийнэ.

Үхэр

Найрсаг, тэвчээртэй. Дотоод сэтгэлээ тэр болгон нээгээд байхгүй. Зөвхөн ойр дотных нь хүмүүс л тэдний юу хүсэж, мөрөөдөж явдгийг мэднэ. Тэд сэтгэл хөдлөлийн хувьд маш харамч хүмүүс. Гэр амьтай, тав тухыг илүү эрхэмлэнэ. Үл ойлголцол, хэрүүл уруулаас зайлсхийх бөгөөд далдын хүч зэрэгт итгэхгүй. Ямар нэгэн логик тайлбар олдохгүй зүйлтэй нүүр тулбал айж, аль болох хурдан мартахыг хичээнэ. Ямар нэгэн тусгай айдас/фоби гээд байх зүйлгүй. Тэдний айдаг ганц зүйл бол санхүүгийн эх үүсвэргүй болох.

Ихэр

Хамгийн тогтворгүй орд. Яг л хаврын цаг агаар шиг хувирамтгай. Баяр хөөрөөс уйтгар гуниг, хайр сэтгэлээс үзэн ядалт. Тэд үзэл бодлоо дээд зэргээр илэрхийлж чадна. Энэ чадвар нь айдсаасаа салахад тусалдаг. Аливаа асуудалд үндэс суурьтай хандана. Битүү орон зай, түнэр харанхуй, гүнзгий нүхнээс айх айдсаа дарж чадахгүй. Нэгэн хэвийн байдлыг үзэхгүй. Тэдний мэдрэлийн систем сул гэж хэлж болно. Биеийн хөгжлийн хувьд сайн ч гэлээ өвчин тэсвэрлэх чадвар сул тул багахан өвчнөөс ч айна.

Мэлхий

Ичимхий, эмзэг. Сэтгэл хөдлөлийн хувьд мөн тогтворгүй. Заримдаа “өөртөө шигдэнэ”. Багаасаа олон төрлийн айдастай байсан: битүү орон зайн, гоо бүсгүйн айдас, эрчүүдийн айдас гэх мэт. Бас харанхуй, гүнзгий нүх, өндрөөс болон олны өмнө гарч үг хэлэхээс айдаг. Гомдомтгой хүмүүс байдаг. Өндөр хурд болон онгоцноос айна. Хувийн харилцааны хувьд тогтвортой, нэг хүнд насаараа дасан амьдарна.

Арслан

Зоригтой, хүчтэй, сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй. Тавьсан зорилгодоо хүрнэ. Ийм хүнийг юу айлгах вэ? Эргэн тойрных нь хүмүүс түүнд эргэлзэх вий гэхээс айдаг. Тэд өөрийнхөө нэр хүндийг алдахаас үxтлээ айна. Тэд өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх дуртай. Тэд анагаах ухаантай холбоотой өвчин болгоноос айдаг. Шүдний эмч дээр очно гэхэд өвдөг нь чичрэх биз. Тэд битүү орон зайнаас айдаг.

Охин

Энэ ордныхон төлөв даруу. Найз нөхдийн хувьд цөөн. Тэдний оюун ухаан цэлмэг, “хүйтэн” гэж хэлж болно. Тархи нь байнгын ажиллагаанд бэлэн, тархиа суллаж амрааж чаддаггүй. Тэдний айдас цөөнгүй, тэд бусад хүмүүсийн үзэл бодлоос их эмээнэ. Жишээ нь хов живийн бай болох, доог тохуу болохоос айна. Тэд бол муу удирдагч, яагаад гэвэл тэд нэгэн зэрэг олон ажил хийж чаддаггүй, удаан. Энэ ордны эрчүүд үзэсгэлэнтэй бүсгүйгээс айж явдаг. Тэд хайр дурлалд итгэдэггүй, хий хоосон зүйл гэж үзнэ. Ямар ч хүйсний бай хоёулаа – гэрлэлтээс айдаг. Аалз, жоом гээд хортон шавьжнаас айна.

Жинлүүр

Тэд бие сэтгэлийн хувьд тэнцвэрээ барихыг хичээдэг ч байнга амжилттай болж чадахгүй. Юм бүхэнд алтан дунджийг баримтлахыг хүснэ. Тэдний хувьд сэтгэл хөдлөлийн өөрчлөлт хэвийн үзэгдэл. Нэг бол гүн депресст орно эсвэл татаж унатлаа инээнэ, хязгааргүй аз жаргалыг ч мэдэрнэ. Төрөл бүрийн шавьжнаас айна, ялангуяа могой, мэлхийнээс. Өвчнийг тэсвэрлэхгүй, эмч нарыг үзэн ядна. Онцгой нөхцөлд л эмчид хандах улсууд. Ганцаардалд орсон тохиолдолд маш их шаналдаг. Аль болох эрт гэрлэхийг хичээх бөгөөд үxлээс айдаг ажээ.

Хилэнц

Эрч хүчтэй, зорилготой хүмүүс. Авхаалж самбаатай, сэтгэлийн хаттай. Авьяасын хувьд тийм ч баялаг бус. Харин мэдрэмж нь сайн хөгжсөн, эргэн тойрныхоо сэтгэл санааг урьдчилан мэдэрч чаддаг. Гомдлоо олон жилээр ч хамаагүй тээж явдаг бөгөөд санамсаргүй байдлаар өшөөгөө авч гомдлоо тайлна. Гэр бүл – хилэнцийнхний амьдралын гол хүчин зүйл. Айдсын хувьд цөөн ч гэлээ мөрийтэй тоглоом, альбинос зэргээс айдаг. Нууц ил болно гэхээс тэд үxтлээ айдаг ажээ.

Нум

Буурь суурьтай, зорилготой. Найрсаг, нийтэч, зоригтой. Инээд наргиан хийж хамт олныг хөгжөөнө. Хамт олныг өөртөө татаж чаддаг. Шулуун шударга, юу бодсоноо шууд ил гаргана. Худал хуурмагтай хутгахад тэд дургүй. Экстрим гэсэн болгонд тэд дурладаг. Эрсдэл гэдэг зүйл тэдний хувьд байх ёстой зүйл. Дайсны нүд рүү цоо ширтэх эр зоригтой, зөвхөн өөртөө итгэл найдвар хүлээлгэнэ. Тэд хэмнэх дургүй, хэрэггүй зүйлд мөнгийг хамаагүй зарцуулна. Эрх чөлөөг эрхэмлэх тул зарим нэгд нь клаустрофоби илэрдэг.

Матар

Бага байхаасаа л амжилтаас амжилтад хүрч байсан. Хөдөлмөрч хүмүүс. Амьдрал, ажил бол тэдний хувьд нэг зүйл. Дотоод сэтгэл нь ган л гэсэн үг, харин гаднаас нь харахад унжгардуу харагдана. Ганцаардалд дуртай, үүнээсээ сэтгэлийн таашаал авна. Аливаад болгоомжтой хандах бөгөөд өөрийн гэсэн айдастай. Хардах, залхуурах, хэт хөөрөх зэрэг ааш авир хэзээ ч гаргахгүй. Өндөрт нисэх, олон хүн цугларсан газраас айдаг.

Бумба

Сониуч, сэтгэн бодох чадвар нь сайн хөгжсөн хүмүүс. Энэ ордны дор төрсөн хүмүүсээс алдартай зураач, зохиолч, хөгжимчид их гардаг. Тайван, тэднийг гомдоохыг хүсэж байгаа бол нилээдгүй чармайлт гаргах хэрэгтэй болно. Хүмүүстэй харилцах, найз нөхдийн хүрээгээ тэлэх дуртай. Үе үе ганцаараа үлдэж бодлоо цэгцэлнэ. Зан чанарын хувьд бага зэрэг хувьсамтгай, гэхдээ гэр бүлийн хувьд биш шүү. Тэд гэр бүлдээ үнэнч, ганцаардахаас айдаг.

Загас

Мөрөөдөмтгий, эмзэг, зөөлөн хүмүүс. Оньсого мэт ойлгоход бэрх. Сэтгэл хөдлөлийн хувьд тайван хэдий ч үе үе огцом өөрчлөлтүүд илэрнэ. Өөрөө өөртэйгөө үлдэх дуртай. Шийдвэр гаргахдаа сул. Тэдний мэдрэмж сайн хөгжсөн, далдын хүч болгонд итгэдэг учраас сүнc, чөтгөp зэргээс айдаг. Тэд шийтгэлээс үxтлээ айна. Багадаа сүрхий шийтгүүлж байсан бол насан туршдаа мастигофоби буюу хүнд шийтгэлээс айх айдастай үлдэнэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0