Бага байхад заавал унтлагын хувцастай унт гэдэг байж билээ. Унтахдаа ч нvцгэн байж болохгүй гэж үздэг байсантай холбоотой юм болов уу даа.
Сайхан мэдээ: нvцгэн унтах нь таатай байхаас гадна эрүүл мэндэд тустай болохыг баталжээ. Ингээд өнөөдрөөс эхлэн нvцгэн унтах 10 шалтгааныг танилцуулж байна.
Та бүтэн нойр авна
Нvцгэн биеийн дулаан буурах учраас та илүү гүн, тайван нойрсох болно.
Өөрийгөө эрх чөлөөтэй, илүү аз жаргалтай байгаагаар мэдэрнэ
Нvцгэн хэвтэхэд эвгүй байгаа ч гэлээ хичнээн тааламжтай болохыг та үгүйсгэж чадахгүй: хөдөлгөөнд саад болох зүйлгүй, арьс үрэхгүй, тээгэлдэх зүйлгүй – хөдөлгөөний бүрэн эрх чөлөө.
Арьс, үсний төрх байдал сэргэнэ
Тайван, бат бөх нойр нь өсөлтийн гормон болох мелатонины ялгаруулалтыг ихэсгэнэ. Өөхний булчирхай идэвхтэй ажиллах тул арьсны чийгшил тогтворжиж илүү амьсгалж эхлэх ажээ.
Сексийн мэдрэмж нэмэгдэнэ
Гайхах зүйлгүй, нvцгэн унтдаг хосуудын сексийн амьдрал илүү баялаг байдаг ажээ.
Турах хугацаа богиносож, булчингийн жин нэмэгдэнэ
Өсөлтийн hgh гормон булчингийн массыг нэмэгдүүлж, турах үйл явцад оролцдог байна. Сэрүүн өрөөнд нvцгэн унтах нь өөх хайлуулах процессыг хурдлуулна.
Стрессийн түвшин багасна
Нvцгэнээр унтахад кортизолын буюу стрессийн гормон багасна.
Хосуудын харилцаа сайжирна
“Арьс-арьс” шүргэлцэх болгонд окситоцины ялгаруулалт нэмэгдэх бөгөөд энэ нь хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлнө. Хоёул нvцгэн унтдаг бол урт удаан, үнэнч харилцаа тогтоож чадах ажээ.
Өөртөө итгэлтэй болно
Хүн нvцгэнээрээ өөрийгөө таатай мэдэрч чадаж байвал өдөр тутмынхаа амьдралд итгэлтэй болдог байна.
Цусны эргэлт сайжирна
Унтлагын хувцас хичнээн тансаг зөөлөн байлаа гээд цусны эргэлтийг их бага хэмжээгээр боодог байна. Энэ нь судас хатуурах, бөөгнөрөх, бүдүүрэх зэрэг өвчин үүсэх шалтгаан болно.
Нойргүйдлийг мартана
Нойргүйдлээр шаналдаг өвчтөнүүддээ эмч нар нvцгэн унтахыг зөвлөдөг.