in , ,

Цагаан будааны шүүсийг Ази бүсгүйчүүд үс, арьсаа эмчлэх, мөн өөр бусад дотрын өвчнийг анагаахад ууж хэрэглэдэг

Бүсгүйчүүд гоо сайхнаа хадгалахын тулд өөр үндэстний аргыг судлан туршилт хийх нь бий. Энэ тохиолдолд будааны шүүсийг танд танилцуулж байна. Энэ бол ази бүсгүйчүүдийн арга бөгөөд цагаан будааны шүүсийг олон зуун жилийн тэртээгээс үс, арьс эмчлэх, мөн өөр бусад дотрын өвчин анагаахад ууж хэрэглэдэг байжээ.

Бэлдэх арга:

Миний эхний туршилт бүтэлгүй болсон юм. Чанасан будаа бүх шингэнийг өөртөө шингээсэн учраас надад шүүс гарсангүй. Дараа удаад их устай чанаж үзсэн.

Хоёр эсвэл гурван халбага цагаан будаан дээр хоёр аяга ус нэмнэ. Ус нь гоожуурын, цэвэршүүлсэн гээд ямар ч байж болно.

Давс, тос нэмэхгүй. 20-30 минутын турш зөөлөн гал дээр ус цагаан өнгөтэй болтол нь чанана.

Будааг нь шүүж авна. Будааны шүүсийг шөл, сүши хийхдээ ашиглаж болно. Будааны шүүсээ хөргөөд тагтай шилэн саванд юүлж хөргөгчинд 4 хоног хадгалах боломжтой.

Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:

  • Эрч хүчээр сэлбэнэ
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
  • Хавдрын эстэй тэмцэнэ
  • Биеийн халуун дулааныг зохицуулна
  • Өтгөн хаталтаас хамгаална

Гоо сайхны арчилгаанд:

  • Будааны шүүсээр нүүрээ угаавал арьс зөөлөрнө
  • Тоникийг бүрэн орлоно
  • Битүү батгыг хатаана
  • Будааны шүүсээр үсээ угаавал эрүүлжиж, бат бөх болно

Leave a Reply

Your email address will not be published.