Зуун настын коктейл – эрч хүчээр сэлбэгдэхийг хүсэж байгаа хүмүүст чухам тохирсон ундаа болно. Үүнээс гадна бие махбодио сэргээх, амин дэмээр хангахыг хүсэж байна уу? Зуун настын анагаах увдисыг дэлхий дахин магтаж байна.
Та бүхэнд эрүүл мэндэд тустай 6 коктейлийн жорыг танилцуулахаар бэлдлээ.
Зуун настын хандтай цай
Үрэвсэл, вирус, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ургамлын гаралтай цайн дээрээ зуун настын шүүс нэмж уугаарай. 200 мл цайнд 1 ц.х зуун настын шүүс. Дархлааг дэмжээд зогсохгүй бодисын солилцоог идэвхжүүлнэ.
Амтат ундаа
Өглөөний сэргээх үйлчилгээтэй зуун настын хандтай ус таныг эрч хүчээр сэлбэнэ. 1 х.х нимбэгийн шүүс, 1 х.х зуун настын шүүсийг буцалсан устай стаканд хутгаж ууна. Ус хүйтэн бол орцуудыг бүрэн уустал халуун зуухан дээр тавьж сайтар хутгаарай. Усыг хөрөхөөр нь 1 х.х зөгийн балаар амтлаад өглөөний цай уухаас 30 минутын өмнө ууна.
Турах коктейл
Өдрийн цайны дараа нэг л уухад болно. Ханборгоцой өөх хайлуулна, өргөст хэмх чийгшүүлнэ, харин зуун наст хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Эдгээрийн хослол турах шилдэг ундаа.
1 стаканд ½ өргөст хэмх, зүсэм ханборгоцой, 1 х.х зуун настын зөөлөн эд. Бүгдийг блендерт холиод коктейл бэлдэнэ.
Цэвэрлэх смузи
Амттай, амин дэмээр баялаг смузид 1 ногоон алим, 1 өргөст хэмх, 1 лийр, ½ зуун настын навч, чимх куркума орно. Бүгдийг блендерт хийж холиод л бэлэн.
Дархлаа дэмжих
Олон орцтой ундаа – эрүүл мэндийг дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
2 стакан ясгүй усан үзэм, 3 киви, 1 жүрж, 5 латук салатны навч, 1 зуун настын навч, 2 стакан ус. Орцуудын хальсыг цэвэрлээд жижиглэн хэрчиж блендерт холино. Өдрийн хоолноос 30 минутын өмнө ууна.
Гүзээлзгэнэ, жүржтэй зуун наст
Илүүдэл жингээ хасах, биеэс хуримтлагдсан шингэнийг гадагшлуулах, хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэхэд тусална. Жүрж, зуун наст, гүзээлзгэнийн хослол – хүчтэй антиоксидант болох ажээ.
4 ширхэг гүзээлзгэнэ, 1 жүржийн шүүс, 1 х.х зуун настын зөөлөн эд, ½ стакан ус бүгдийг блендерт хийж хутгана. Өглөөний амттай бөгөөд амархан коктейл.
Бусад зөвлөгөө
Зуун настын шүүс – аливаа хоолны гайхалтай нэмэлт болж чадна. Хэрвээ та бие эрхтнээ цэвэрлэж эрүүл мэндээ сайжруулахыг хүсэхийн зэрэгцээ багахан ч гэсэн илүүдэл жингээсээ салахыг хүсэж байгаа бол өөх тосны агууламж багатай тэнцвэрт хоолны дэглэм бариарай.
Зуун настын навчны хувьд хөгшин нь илүү амин дэмээр баялаг байдаг. Гэрийн цонхны тавцан дээр ургаж байгаа зууны настыг ашиглаж болно. Гэхдээ танд гаж нөлөө байгаа эсэхийг сайтар анхаарна.
Зуун настын зөөлөн эдийг эсвэл шүүсийг л хэрэглэнэ, хальсыг нь авч хаяна. Зарим нэг нь хальстай нь хэрэглэхийг зөвлөдөг хэдий ч коктейль гашуун амттай болдог талтай. Тэр гашуун амтыг зөгийн бал зэрэг өөр амттай орлуулагч дарж чадахгүй.
Зуун наст – уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглагдаж ирсэн ургамал. Найз нөхөдтэйгөө уг мэдээллийг хуваалцахаа бүү мартаарай.