in ,

Эдгээр 8 тоглоомыг хүүхдэдээ авч өгөхөөс татгалзаарай. Таны хүүхдийн эрүүл мэнд болон амь насанд аюултай!

Хүүхэд тоглоомоор дамжуулан хорвоо ертөнцтэй танилцдаг. Гэхдээ ашигтай гэхээсээ илүү аюултай тоглоомууд ч бас байх ажээ.

Хүүхдэдээ хэрхэн аюулгүй тоглоом сонгох, хэрхэн болгоомжтой тоглохыг зөвлөж байна.

Сэнстэй тоглоом

Сэнстэй тоглоом нь өсвөр насныханд зориулсан. Бага насны хүүхэд ийм тоглоомыг удирдах чадвар суугаагүй байх бөгөөд ажиллагаатай байгаа сэнсэнд бэртэж гэмтэх аюултай.

Зөвлөгөө: сэнс нь уян зөөлөн материалаар хийгдсэн тоглоом сонгоно. Сэнсний зах бүдүүн, шүдгүй байна.

Эмч болж тоглох тоглоом

Тоглоомын жижиг эд ангийг өөр дээрээ эсвэл бусад хүүхдүүд дээр хэрэглэж үзэхийг хүснэ. “Эрүүлжүүлэх” ажиллагааны үеэр жижиг хэмжээтэй тоглоомууд хамранд эсвэл амьсгалын замд тээглэх аюултай. Үүнээс гадна, хүүхдүүд жинхэнэ тариур, зүү, хайч, эм сонирхож эхэлдэг.

Зөвлөгөө: жижиг эд ангигүй тоглоом сонгоно, жишээ нь ам, хамар шалгах элдэв гуурсан зүйлгүй байвал сайн.

Гаранд хийх хийлдэг цагираг

Гаранд нь хийлдэг цагираг хийлээ гээд уснаас бүрэн хамгаалж чадахгүй. Гарнаас амархан гулсдаг тул живэх аюултай. Ийм төрлийн тоглоом нь изофорон, фенол болон циклогексанон агуулсан байдаг. Хортой эдгээр бодисууд нь харшил үүсгэх зэрэг асуудлуудыг бий болгоно.

Зөвлөгөө: цагирагны хэмжээ хүүхдийн гарт яг таарсан байх ёстой. Зөвхөн эцэг эхийн хяналтан дор хийнэ, хагас цагаас илүүгүй шүү.

Батерейтэй тоглоом

Хавтгай, дугуй товчин зай нь хүүхдэд чихэр шиг харагддаг тул шууд амандаа хийх аюултай. Зайны хэмжээ ямар ч асуудалгүйгээр хоолойгоор орно. Гэдсэнд орсон зайны литилийн хүчил нь гэдэс ходоод түлж гүн хордлогод оруулах ажээ.

Зөвлөгөө: зай, аккумулятор зэргийн тагийг сайн найдвартай бэхлэх хэрэгтэй.

Сyмтай бyу

Ямар зайнаас бyyдах эсэхээ хүүхэд сайн мэддэггүй учраас аюулд ихээр өртдөг. Хэдий усан бyy байсан ч нүүрийг, ялангуяа нүдийг гэмтээх аюултайг анхаарна уу.

Зөвлөгөө: хамгаалалтын шилтэйг авах эсвэл тусад нь худалдан авч хамгаалалтын шил заавал зүүлгэнэ.

Соронзтой конструктор

Ийм төрлийн тоглоом +3 гэсэн ангилалаар зарагддаг хэдий ч 14-өөс дээш насныханд илүү тохирно. Шүдээрээ соронзыг салгах гэж байгаад хүүхдүүд ганц бус хэд хэдэн соронз залгидаг байна. Хоорондоо барьцалдсан соронзууд нь ходоодны ханыг гэмтээхэд хүргэх ажээ.

Зөвлөгөө: соронз нь зузаан хавтангаар хамгаалагдсан тоглоом сонгоно.

Агаарын бөмбөлөг

Хийлдэг бөмбөг хагарахад хүүхдийг айлгах, тэр ч бүү хэл сонсголгүй болгох аюултай. Айсан хүүхэд шаарыг санаандгүй залгиж амьсгал нь боогдож болно. Тийм учраас хүүхдийн арга хэмжээний үеэр хийлдэг бөмбөлөг хэрэглэх гэж байгаа бол анхааралтай хандана уу. Зөвхөн 8-аас дээш насны хүүхдүүд оролцож байгаа арга хэмжээнд ашиглавал тохиромжтой.

Зөвлөгөө: хүчтэй үнэртэй эсвэл хэт үнгэгдсэн шаар авахгүй. Шаарыг алгандаа үрж үзээрэй, муу чанарынх бол цаас шиг дуугарах, эргэж хэлбэртээ удаан орно.

Спиннер

Спиннерийг эргүүлж байхад эд анги салж бэртэл гэмтэл учруулна. Залгисан тохиолдол ч бий. Анхаарал сарниулдаг учраас хичээл сурлагад муугаар нөлөөлж байгаа тухай эцэг эхчүүд баталж байна. Америкийн зарим нэг мужуудад спиннерээр тоглохыг хуулиар хоригложээ.

Зөвлөгөө: хүүхдийн хурууны хөгжлийг хөгжүүлэх аюулгүй өөр бусад тоглоомыг сонгоно.

Аюулгүй тоглоом хэрхэн сонгох вэ?

Зөв сонголт хийхэд W.A.T.C.H (аюултай тоглоомын эсрэг дэлхий ертөнц) байгууллагын зөвлөмжийг дагана. Жил болгон хамгийн аюултай 10 тоглоомын жагсаалтыг гаргадаг ажээ. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах Европын байгууллагын зөвлөмжийг дагана уу.

Тоглоом худалдан авахдаа дараах зүйлийг анхаарна:

  • Хэмжээ. Ямар ч тоглоомын урт 6 см-ээс багагүй, өргөн нь 3 см-ээс багагүй байна. Хэрвээ дугуй бол диаметр нь 5 см-ээс багагүй.
  • Өнгө. Тод өнгөнөөс татгалзана. Тод шар өнгө ихэвчлэн хортой бодис агуулсан байдаг.
  • Хэлбэр, материал. Хурц үзүүргүй, нүхгүй байх ёстой. Даавуу эсвэл модон материалтай тоглоом сонгоно. Будгаар бус лакаар будсан байвал сайн.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0