Хүн болгоны хумс өөр өөр хэлбэртэй: зарим нэг нь өргөн, дөрвөлжин, харин заримынх нь нарийн, жижиг байна. Хумсны эдгээр хэлбэр ямар их зүйл өгүүлэхийг та мэдэж байна уу?
Доорх нийтлэлээс та өөрийнхөө хумсны хэлбэрийг олж уншаарай. Таарч байна уу?
Нигерийн нэгэн алдартай эрдэмтэн өөрийнхөө судалгааны ажлын үеэр хумс яг л хурууны хээ шиг тухайн хүний шинж чанарыг агуулж байдгийг тогтоожээ.
Өргөн урт, тэгш өнцөгт хумс
Тайван, прагматик, тэнцвэртэй, бие даасан, өргөн хүрээнд сэтгэдэг хүмүүс. Тэдэнд итгэл найдвар хүлээлгэж болно. Хариуцлага хүлээх чадвартай. Төрөлхийн удирдагчид.
Маш жижиг дөрвөлжин хумс
Хурц ухаантай, уян хатан, авхаалж самбаатай. Сэтгэл хөдлөл ихтэй. Тэднийг шуналтай гэх бөгөөд амархан бухимддаг гэж үздэг. Хартай.
Урт нарийхан хумс
Хувийн хичээсэн, тооцоотой. Тансаг зүйлд улайрна, өөртөө анхаарал тавихыг шаарддаг. Гомдох нь их.
Богино хумс
Тэвчээргүй, огцом ааштай ч сэтгэн бодох чадвар сайтай. Хумс нь богино байх тусам өөртөө болон өрөөлд тавих шаардлага өндөртэй. Зорьсондоо хүрэхээр тэмцэнэ.
Бүйлсэн самрын хэлбэртэй хумс
Зөөлөн, эмзэг, романтик хүмүүс. Дэлхийг гоо сайхнаар харна. Өөрийгөө бусдад тустай хүн гэж бодож явдаг. Зан ааш нь зөөлөн, амархан гомддог.
Гурвалжин хумс
Сэтгэл хөдлөл нь байнга өөрчлөгдөнө, уран бүтээлч хүмүүс. Алдарт гарахыг хүсэх бөгөөд ялагдахыг хүсэхгүй.