in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Зурж сурах хүсэлтэй хүмүүст зориулсан YouTube-ийн шилдэг 40 суваг: анхан шатны мэдлэг олж авахаас гадна нэмж туршлага хуримтлуулах болно

Зарим үед сэтгэл хөдлөхөд бийр аваад шууд зураг зурмаар санагддаг биз? Бийрээ бариад яг суутал… зурж чадахгүйгээ ойлгох тэр мөч. Дараах 40 шилдэг сувгийг YouTube-ээс сонгож цуглуулсан ба та зураг зурах талаар анхны мэдэгдэхүүн олж авах, эсвэл туршлага нэмж хуримтлуулах боломжтой юм.

Зураг

ProkoTV – Шинээр суралцагч болон мэргэжлийнхэнд ч мөн тохирно. Хүний биеийн бүтцийг ойлгомжтой тайлбарласан байдаг.

The Virtual Instructor — Мэргэжлийн зураач төрөл бүрийн материал ашиглан зураг зурахыг алхам алхамаар заана. Зурж эхлээд удаагүй хүмүүст их тохиромжтой, нарийн нандин тайлбар ихтэй.

Drawing Art Academy — Хүний биеийн бүтцийг төдийгүй шинэ зураачдын гаргадаг алдаануудыг эндээс хараарай.

SkulptuRu — Мөн л хүний биеийн нарийн бүтэц, зураг, тосон будгийн зургийг энд тодорхой тайлбарлаж өгнө. Анхан шатны мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд дөхөмтэй.

The Drawing Database — Өнгө, гэрэл, хэлбэр зэрэг анхлан суралцагчдад хэрэг болох үндсэн асуудал энд хөндөгдөнө. Сургалтыг Умард Кентукийн Их сургуулийн профессор Марк Леоне хөтөлж явуулдаг.

Fine Art EBooks — Мексикийн алдарт зураачийн хичээлүүдэд үзгэн балаар, мөн энгийн харандаа, маркераар хэрхэн зурахыг харуулна. Нэмэлт тайлбартай.

The Drawing Hands — Үндсэн мэдлэг эзэмшсэн, харандаагаар хөрөг зураг хурдан зурж сурахыг хүссэн хүмүүст зориулсан хичээл.

PoenDrawing – Энд харааны төөрөгдөлд оруулах зургийн хичээлүүд бий.

Bradwynn Joness — Калифорнийн арт-сургуулийн оюутан харандаагаар хурдан зурж сурах нууцыг заана.

Artedegrass — Дотоод засал, загварын зургийг хурдан зурж сурахад тусална.

Alphonso Dunn — Хүний бие, амьтан, уран барилга зурах зөвлөгөө, хичээлүүд байгаа.

ChrisSamba22 — Харандаагаар реалист зураг зурах хичээлүүд.

Circlelinemedia – Дотоод засал, архитектурын хичээл энд байна.

My Drawing Tutorial — Хүний нүүр царай, биеийн хэсгийг нарийвчлан зурах зөвлөгөөнүүдийг эндээс харж болно.

Creosfera — Польшийн зураачийн энэ хичээлээс дотоод засал, буу зэвсгийг хэрхэн зурахыг хараарай.

Fine Art Academy — Хөрөг зургаар мэргэшихийг хүсвэл эндээс мэргэжлийн зураачдын хичээлийг үзэх боломжтой.

Простые рисунки — Цаг гарздахгүй энгийн зургуудыг яаж зурах талаар хичээлүүд.

Уран зураг

Dari Art — Эхлэн суралцагчдад зориулсан, дэлгэрэнгүй тайлбартай хичээлүүд орос хэл дээр бий. Уран зургийн төрөл бүрийн техникийг заана.

Акварель – Усан будгийн зураг сонирхогчдод зориулсан суваг.

Kevin Oil Painting — Хөтлөгч нь тосон будгаар зурж, тодорхой тайлбарлан хичээл явуулна.

Imshingo — Мэргэжлийн зураачдын ажлыг харж, тэдний нууцыг нээх хүсэлтэй хүмүүст зориулсан төрөл бүрийн уран зургийн хичээл.

Lachri — Тосон будаг, акрил, графит ашиглан зураг зурах хичээлүүд энд бий. Дөнгөж зурж сурч буй хүмүүс, мөн мэргэжлийнхэнд зориулсан олон зөвлөгөөтэй.

Marcello Barenghi — Итали зураач тосон будаг, акрил, харандаа, фломастераар гайхалтай сайхан зургууд зурж үзүүлнэ. Зураачдад илүү хэрэгтэй, улам боловсронгуй болох, өөртөө шинэ боломж нээх хичээлүүд байна.

Bob Ross Inc — Америкийн телевизийн од болсон Боб Россын уран зургийн олон хичээлийг энд багтаажээ.

Featured — Ихэнх хичээлүүд нь хэсэгчилсэн деталийг хэрхэн зурах тухай: давалгаа, шөнийн тэнгэр, арслангийн зогдор гэх мэт. Зураач нь зураг зурах зуураа нууцаа хуваалцаж, нарийн ширийн зөвлөгөө өгнө.

Artjomalis — Гол төлөв акрилаар зурдаг филиппин зураачийн видео хичээлүүдийг эндээс үзэж болно. Байгалийн зураг зурахыг хүсэгчдэд нэн тохиромжтой.

Explore Acrylics — Хөтлөгч Марк Уоллер зураг зурангаа акрилийн нууцаас дэлгэх болно.

SchaeferArt — Тосон болон акрил будгаар хэдхэн минутын дотор хэрхэн зурах тухай заана.

DrawMixPaint – Зураач Марк Кэлдер алдарт уран зургуудийг детальчлан тайлбарлаж, анх зурж байгаа хүмүүсийн гаргадаг ерөнхий алдаануудыг тоочин, тосон будгаар зурж үзүүлнэ.

TOPARTreproductions — Суут зураачдын уран зургуудаас мэргэжлийн зураачид хуулбарлан зурж үзүүлдэг суваг.

Michael James Smith Аrt — Тосон будгаар байгалийн зураг зурж сурч байгаа хүмүүст зориулсан хичээл. Зураг зурахаас гадна, будаг хэрхэн найруулахыг харж болно.

Wattsatelier – Калифорнийн Watts Atelier арт-сургуулийн зураачид хэрхэн уран зургийг хурдан зурах талаар хичээл заана.

Paint Basket — Америкийн зураачид тосон болон акрил будаг, усан будгаар зураг зурах дарааллыг үзүүлнэ.

Аниме, манга, хүүхэлдэйн киноны дүр

Lethal Chris1 — Видео тоглоом, хүүхэлдэйн кино, киноны баатруудыг хэрхэн зурж сурахыг нэгэн зураач заана.

Wei Works – Графит харандаагаар хүүхэлдэйн баатар зурж сурмаар байвал ийшээ орж үзээрэй.

Debby Arts — Итали бүсгүй хөгжилтэй манга, аниме зурдаг бөгөөд сурахыг хүссэн бүх хүнд зааж өгнө.

Doodle Academy — Дөнгөж сурч эхэлж байгаа хүмүүст зориулсан хичээл. Хүүхдүүд ч энгийн хүүхэлдэйн киноны баатар зурж сурах боломжтой.

Fun2draw — Хятадын нэрт зураач Мэй Ю танд аниме, манга, видео тоглоомын болон хүүхэлдэйн киноны баатруудыг яаж зурахыг заана.

VZAAGE — Энд зураачдын бүхэл бүтэн арми цугларсан бөгөөд бүгд өөрийн чадварыг харуулж, зааж зөвлөхөд бэлэн байна. Өмнө нь зурж байсан туршлагатай хүмүүст илүү тохирно.

How to Draw And Paint — Зураг зурах хэцүү гэж боддог бол ийшээ ороод үзээрэй. Зүрх зурахаас эхлээд аажимдаа жинхэнэ хүүхэлдэйн киноны баатар зурж сурна шүү.

Tuto Draw — Франц зураачийн баатрууд, харааны төөрөгдөлд оруулах зургууд. Зурахыг нь харах үнэхээр таатай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *