Өндөр настай хүмүүс зүрх, судасны өвчлөлөөр их нас бардаг. Уг өвчин үүсэх гол шалтгаан бол – стресс болон судасны бөглөрөл юм. Зүрх, судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд залуу наснаасаа амьдралын эрүүл хэв маягийг баримтална. Ялангуяа хоол ундандаа анхаарал тавьж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Яргай загас
Яргай загасны аливаа төрөл зүрх судсанд сайнаар нөлөөлдөг. Артерийн судсыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Шинэхэн загас хэрэглэхийг зөвлөж байна.
Жүржийн шүүс
Жүржийн 100 хувийн шүүс нь антиоксидант бөгөөд даралт бууруулах, судасны хана цэвэрлэх чадалтай.
Кофе
Тийм ээ! Туршилтаас харахад өдөрт 2-4 аяга кофе ууснаар зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлж болохгүй – кофеины их хэмжээ хоол боловсруулах эрxтэнд муугаар нөлөөлдөг байна.
Самар
Ашигтай тосны агууламж өндөртэй, холестерины хэмжээг аажим буулгадаг тул зүрх, судасны үйл ажиллагааг дэмжиж санах ойг сайжруулна. Хушга, бүйлсэн самрыг өдөрт багаар идээрэй.
Хасарваань
“Бурхны жимс” үнэхээр шим тэжээлтэй. Стеринээр баялаг учраас цусан дахь холестерины хэмжээг багасгадаг.
Куркума
Энэтхэгчүүд зүгээр ч нэг энэ амтлагчийг хоолондоо байнга хэрэглээд байдаггүй байх. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж судасны хана цэвэрлэнэ.
Ногоон цай
Тайвшруулах, эрч хүчээр сэлбэхээс гадна агуулагдах антиоксидант нь холестерины хэмжээг бууруулна. Бодисын солилцоог идэвхжүүлдэг.
Тарвас
Зөвхөн амны цангаа тайлаад зогсохгүй зүрх, судасны ажиллагааг дэмжих ажээ.
Бүхэл үрийн гурил
Бүхэл үрийн гурилын үйлчилгээнээс болж судасны хананд наалдсан холестерин салдаг байна. Овьёос, бор будаа, бүхэл үрийн гурил зэргийг хоол хүнсэндээ түлхүү оруулна уу.
Бяслаг
Энэ бол батлагдсан зүйл. Сайн чанарын бяслагийг зохих хэмжээнд тогтмол идэхэд цусны даралт тогтворжих, холестерины хэмжээ багасна.
Далайн байцаа
Уг хүнсэнд агуулагдах ашиг шимтэй амин дэм, эрдэс бодис, протеин, антиоксидантыг жагсаагаад дуусахгүй. Үүнээс илүү тустай хүнс дэлхийд ховор болов уу. Далайн ургамал байнга иддэг хүмүүсийн холестерины хэмжээ 15%-иар бага байдаг ажээ.
Цангис
Төдийлөн амттай биш ч гэлээ холестерины хэмжээг 40% хүртэл бууруулна. Өдөрт ганц хоёр стакан шүүсийг нь уухад таны зүрхний хэвийн үйл ажиллагаа дэмжигдэх болно.
Цинамон
Өдөрт ганц цайны халбага байсан ч хангалттай эерэг үйлчилгээ үзүүлнэ. Хоолонд амт нэмээд зогсохгүй эрүүл мэндэд сайн.
Анар
Цусны эргэлтийг идэвхжүүлэхээс гадна шим тэжээл ихтэй. Анартай салат эсвэл анарын шүүсийг хоолны цэсэндээ нэмээрэй .
Бууцай
Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Кали, фолийн хүчил, төмөр нь ирээдүйд зүрхний шигдээс болохоос хамгаална.
Оливийн тос
Итали, грекчүүд зүгээр ч нэг хий хоосон уг жимсийг шүтээгүй биз. Байнга хэрэглээд байхад зүрхний шигдээс болох магадлал 41%-иар бууна. Амттай бас шимтэй.
Брокколи
Одоо мэдэгдэж байгаагаасаа ч их шим тэжээлтэй гэж үздэг. К амин дэмээр баялаг учраас цусны даралт тогтворжуулах, цусан дахь холестерины хэмжээг бууруулна.
Авокадо
Энэ ногоо хоолны ширээн дээр элбэг байх болжээ. Өл хурдан дарахаас гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
Хэрээн нүд
Холестеринтой тэмцэгч. Судасны ханыг бэхжүүлэхийг хүсэж байгаа бол энэ ногоог хоолны цэсэндээ заавал оруулаарай.
Бидний санал болгож буй хоол хүнсийг анхааралдаа авч зөв хооллохыг зөвлөж байна. Залуу наснаасаа эрүүл мэндээ хамгаалцгаая!