in

Залуу үеийнхэнд маш их хэрэгтэй амьдралын 10 үнэт сургамж. Наcанд хүрэгчид өөрсдийн амьдралаас олж авсан туршлага, мэдлэгээ хуваалцаж байна

Эргээд залуу нас руугаа очмоор үе байдаг л биз дээ? Залуудаа гаргасан алдаагаа засах гэж.

TheQuestion сайтад насанд хүрэгчид өөрсдийн амьдралаас олж авсан туршлага, мэдлэгтээ тулгуурлан бичсэн шилдэг гэсэн зөвлөгөөнүүдийг түүвэрлэн залуус дүү нартаа хүргэж байна.

  • Чи бүгдийг зөв хийж байна, мундаг! Өөртөө эргэлзэх хэрэггүй. Амьдрал гэдэг хэрцгий зүйл, чамд хэн ч хайргүй. Үнэн хэрэгтээ бүх зүйл сайхан байна.
  • Тамхи татаж хэрэггүй гээд өөртөө нэг зөвлөөдхөөч.
  • Шөнө унтах боломж олго, 7 цагийн нойроо ав. Туршилт хийж эр зориг гаргах хэрэггүй.

  • Өөртөө анхаарал тавь, өөрийн хүсэл, зорилго, мөрөөдлөө бод. Хамгаас түрүүнд өөрийгөө бодож бай. Өсвөр наснаасаа эхлээд өөрийнхөө хүслийг хойш тавьсаар байгаад өөрийнхөө хүсэл зорилгыг мэдэхээ больсон. Надад ямар нэгэн зүйл таалагдахгүй байна гэж хэлэхээсээ ичдэг байж дээ.
  • Илүү их зүйлд шамдан суралцахыг зөвлөмөөр байна. Өтөл насанд сурсан эрдэм хэрэг болох цаг ирнэ. Бүгдийг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй. Гадаад хэлийг 30 гарсан хойноо сурч байхаар багадаа сурч байхгүй дээ. Боловсрол хүний амьдралд их зүйл шийддэг юм байна шүү.
  • Элсэлтийн шалгалтандаа эртнээс бэлд. Тэгвэл хүссэн газраа суралцаж чадна.
  • Хэрэггүй зүйлд мөнгө бүү үр.

  • Залуу насаа хайрлаж яв – дахиж хэзээ ч эргэж ирэхгүй чиний хамгийн сайхан үе. Эрх чөлөөг мэдэр, тогло, зугаал, амьдралыг мэдэр. Энэ цагийг дурсаж яв: өтөл насандаа тэр дурсамжаа санаад хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэднийгээ ойлгох болно.
  • Сургууль, курсын ажил, шалгалтанд хүчтэй санаа зовох хэрэггүй. Мэргэжил хэрэгтэй ч өөрт илүү таалагдаж байгаа зүйлдээ анхаарал хандуул. Тэтгэлэг, илтгэл тавих гээд төрөл бүрийн уралдаанд оролцож өөрийгөө сорь. Бүх зүйл бодит. Ажилла, бусдаас суралц.
  • Малгай өмс, халуун дулаан хувцаслаж бай. Бөгсөө дааруулбал олон өвчин тусна.
  • Эцэг эхээ сонс, тэднийгээ бүү гомдоо.

  • Гэр бүлд ярьж байгаа болгоныг хүндээр тусгаж авах хэрэггүй: хүн болгон өөрийн гэсэн гомдол тээж яваа, амьдралыг тэд өөр өөрсдийн өнцгөөс хардаг. Томчууд гэдэг чинь өсвөр насныхнаас ялгараад байх зүйл тун бага.
  • Хувийн мэдээлэлдээ болгоомжтой ханд. Зарим нэг файлыг шууд устгах эсвэл эхнээсээ үүсгэхгүй байсан дээр. Компьютер, утсандаа нууц үг хий.
  • Түүнээс яг одоо салаад. Үүрд март.
  • Өөртөө ганц л зөвлөгөө өгье: өөрөөрөө бай, мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн замаар яв. Энэ бол чиний амьдрал, чиний эцэг эх, найз нөхдийн амьдрал биш. Энэ амьдралаар чи л амьдарна. Тэр үед багахан ч гэсэн санаачлагатай, зоригтой байсансан бол би шал өөр амьдралаар амьдарч байх байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.