in

Хувцасны дэлгүүрийн худалдагч нарын бидэнд хэлэлгүй нууцалдаг 10 зүйл. Тэд чухам юу нуугаад байна?

Бидний мөнгийг хүүлэх гэж дэлгүүрүүд янз бүрийн л арга хэрэглэнэ.

Бараа бүтээгдэхүүн зарж буй дэлгүүрийн худалдагч нар биднээс юу нууж байдгийг олж мэдэхээр шийдсэн юм.

Хямдрал дэлгүүрт л ашигтай байхаас биш худалдан авагчдад ашигтай байхгүй

Хямдрал зарлах – төлөвлөөгүй худалдан авалт хийхэд хүргэдэг. Хямдралыг хараад хэн ч тэсвэр алдах нь мэдээж. Энэ хямдралын цаана юу нуугдаж байна вэ?

Хямдрал зарлахаас өмнө тухайн бүтээгдэхүүний бодит үнийг хөөрөгдөн тавьдаг. Ингэж худалдан авагчдын анхаарлыг татах ажээ.

Дэлгүүрийн шилэн хоргонд 70 хүртэл хувь хямдарсан гэж бичсэн байх нь үнэндээ ганц бараа л хямдралтай байдаг. Бусдынх нь үнэ 10% хямдарсан байна.

Нэг хэмжээ байх мөртлөө томдоно эсвэл багадна

Үйлдвэрлэгч болгон харилцан адилгүй хэмжээ ашигладаг учраас нэг дэлгүүрт танд S хэмжээ, нөгөө дэлгүүрт M хэмжээ таарна. Ихэнх компаниуд зохих хэмжээнээс “багасгаж” хийдэг бөгөөд энэ нь худалдан авагч нарыг татах зорилготой.

Алдартай дизайнертай хамтарсан нь чанарын баталгаа болохгүй

Томоохон брэндүүд алдартай дизайнеруудтай хамтран гаргасан загвар хэмээн зарладаг. Зорилго – ганц загварт илүү ихийг төлүүлэх. Загвар давтагдашгүй ч гэлээ чанарын хувьд нийтийн хэрэгцээнд олноор гаргасан хувцаснаас огт дээрдэхгүй.

Хямдралын тасаг зориуд замбараагүй байдаг

Та ийм дүр зураг харсан уу? Хямдарснаас бусад хувцас өлгүүрт эсвэл тавиур дээр эмх замбараатай байдаг. Харин хямдарсан хувцасны учрыг олохын эцэсгүй. Энэ нь худалдан авагчийн сэтгэлийн таашаалыг хангах зорилготой. Замбараагүй олон зүйлээс боломжийн үнэтэй хээнцэр хувцас олж авсандаа баярлаад шууд авахаар шийднэ.

Хувцас үйлдвэрлэхэд хортой химийн бодис ашигладаг

Хувцасны танилцуулга дээр 100% цэвэр материалаар хийгдсэн гэсэн ч эрүүл мэндэд хортой байж болно. Хувцасны үйлдвэрүүд маш их химийн бодис ашигладаг, тэр болгоныг лаборатори илрүүлж чаддаггүй. Дизайнерын шийдлийг бүрэн гаргахын тулд, жишээ нь, тод өнгө, биежүүлэх байдлыг гаргахын тулд химийн бодис ашиглах ажээ. Тиймээс шинэ хувцас өмсөхөөсөө өмнө угааж байгаарай. Таныг аливаа өвчнөөс хамгаалах болно.

Синтетикийг цэвэр даавууны үнээр авах

Цэвэр даавуун материалтай хувцсыг илүү өндөр үнээр зарахын тулд синтетик материалтай хувцасны үнийг зориудаар нэмдэг. Ингээд харьцуулаад үзэхэд цэвэр даавуун цамц өндөр үнэтэй санагдахгүй.

Аутлетэд зарагдаж байгаа дизайнерийн чанаргүй хувцас брэндийн тасагт зарагдаж байгаагаас ялгаатай

Мөнгө хэмнэх үүднээс олон хүмүүс дизайнерийн аутлет дэлгүүрийг зорьдог. Гадна загвар л адилхан болохоос бус чанарын маш их ялгаа гарна. Үнэтэй брэндүүд муу чанартай материалаар аутлетэд зориулж хувцас хийлгэдэг ажээ. Ингээд хоёр талд мөнгө хийх боломжтой.

Муу чанартай хувцас

Ээж нарын өмсөж байсан хувцсыг одоо ч өмсөж болохоор харагддаг. Орчин үеийн хувцас чанаргүй болжээ: дутуу оёдол, далий зах, зурагны дутуу дардас, хямдхан товч гээд хэдхэн угаалтын дараа өнгө, үзэмжээ алдана. Энэ бол үйлдвэрлэгч нарын зорилго: хямдхан бөгөөд хурдан үйлдвэрлэж, дараагийн худалдан авалтыг хийлгэх.

Моод долоо хоног болгон өөрчлөгддөг

Моод хоёрхон улирлаар тодорхойлогддог байсан эрин үе өнгөрсөн: хавар-зун, намар-өвөл. Одоогийн хувцасны ертөнц микро тренд гэдэг зүйлийг сонирхох болж. Долоо хоног тутамд л шинэ загварын хувцсаар дэлгүүрийн лангуу дүүрч байна. Ингээд л дахин шинэ худалдан авалт хийхэд хүргэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *