in ,

Хүүхдийнхээ төлөө гээд хэт их хичээснээс болж хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй 5 зүйл. Эдгээрээс аль болох татгалзсан нь дээр шүү!

Хүүхэд нас – хүүхдийнхээ инээд хөөрийг харахын тулд эцэг эхчүүд юу ч хийхэд бэлэн. Хэт их хичээснээсээ болж хүүхдэд муугаар нөлөөлөх талтай байдгийг анхаарна уу.

Эерэг талтай гэхээсээ илүү сөрөг нөлөөтэй гэж үзсэн 5 зүйлийг танилцуулж байна. Магадгүй урьдчилан тооцоолоогүй үр дагаварт ч хүргэж мэдэх юм.

Хөлд оруулагч

Хөлд оруулагчийн сөрөг үр дагаврын жагсаалт маш их, жишээ нь Канадад гэхэд л хэрэглэхийг хориглосон байна:

  • Хүүхдийн бэртэл гэмтэл (зөвхөн АНУ-д гэхэд л жилд 80,000 гаруй)
  • Булчингийн хөгжил алдагдах, биеийн хөгжлийн дутагдал, хөлийн ул буруу хөгжих
  • Нурууны яс муруйх (1 ой хүртэлх насны хүүхдийн насны нурууны яс бүрэн бэхжээгүй байдаг)
  • Өөрөө бие даан явах чадварыг бууруулна – өөрөө хөлд орох санаачлага алга болдог, тэнцвэрээ авах, өөрийгөө хамгаалах чадвар нь буурна.

Гаж нөлөөг багасгахын тулд хөл дээрээ зогсож чадаж байгаа хүүхдийг өдөрт 2 удаа, 15 минутаар хяналтан дор хөлд оруулагчид хийнэ. Мөн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан нь дээр болов уу.

Жимсний шүүс, сүү

Жимсний ариутгасан шүүс амин дэмээр ядмаг, сахарын агууламж ихтэй тул шүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж таргалахад нөлөөлдөг.

Хүүхдийн эмч нар шинэхэн шахсан жимсийг ойгоос дээш насныханд бага хэмжээгээр өгөхийг зөвлөж байна. Ариутгасан шүүсний оронд жимс өгөөрэй.

Үнээний цэвэр сүү нь төмрийн агууламж багатай, хүүхдийн өдрийн хэрэглээнээс их шим тэжээлийн бодис агуулдаг. Энэ нь хүүхдийн бөөрөнд хэт их ачаалал өгөх, цус багадалтанд хүргэх, харшил, десбактериозийн шалтгаан болно.

Үнээний сүүг нэгээс дээш насны хүүхдэд өдөрт 500 мл-аас хэтрүүлэхгүй өгнө. Сүүний оронд кальцийн агууламж өндөртэй (исгэлэн сүүн бүтээгдэхүүн, ногоон өнгөт ногоо, жимс), Д амин дэм (өндөг, үхрийн мах, элэг)-ээр баялаг хоол өгнө.

Тод өнгийн тоглоом

Сургуулиас өмнөх насны хүүхэд тоглоомоор дамжуулан дэлхий ертөнцтэй танилцаж, нийгэмших эрдэмд суралцдаг. Байгалийн бус өнгө, цахилгаан дуу хөгжим явдаг тоглоомууд хүүхдийн сэтгэн бодох чадварын хөгжлийг удаашруулах, хувь хүн болон хөгжихөд сөргөөр нөлөөлдөг: шалтгаангүйгээр айх, бухимдах, өсвөр насандаа депресст орох.

Тайван өнгөтэй тоглоом сонгоорой, цэвэр материалаар хийсэн байх ёстой – мод, даавуу гэх мэт. Тоглоом гэдэг юуны түрүүнд сургалт гэж ойлгоно, цаг нөхцөөх зүйл биш. Тиймээс тоглоом бодит амьдралтай дүйж байх хэрэгтэй.

Дулаан хувцас

Нас нь бага байх тусам халуун дулааны солилцоо сул байдаг, өөрөөр хэлбэл амархан даарч, халууцна. Хэт бэгнэх нь бухимдуулахад хүргэх бөгөөд халуунд цохиулах магадлалтай.

Хэт дулаан хувцас нь бие махбодь өөрийгөө хамгаалах чадварыг алдагдуулдаг, ингээд дархлаа султай, өвдөмтгий хүүхэд гарна.

Хувцас нь цэвэр даавуун байх ёстой бөгөөд амьсгалдаг байна. Томчуудынхаас нэг давхар илүү хувцас өмсөнө. Хуурай цээж, гэдэстэй мөн хөл, гар нь ягаан байхад хүүхдэд таатай байдаг.

Цахилгаан хэрэгслүүд

Орчин үеийн LED дэлгэцийн ялгаруулж байгаа цэнхэр гэрэл нь хүүхэн хараанд нөлөөлж нүдэнд шар толбо үүсгэх эрсдэлтэй. Энэ нь ирээдүйд нүдний хараа муудах, сохрох аюултай.

Ухаалаг гар утас, таблетаар хэт их тоглох нь хүүхдийг бодит ертөнцөөс тусгаарладаг, амьд харилцааг үгүй хийдэг. Энэ нь тархины хөгжилд муугаар нөлөөлөхөөс гадна ярианы хөгжлийг удаашруулна. Мөн том болоод шийдвэр гаргах чадвар буурах ажээ.

Өдөрт 1 цагаас хэтрэхгүй байх ёстой, зөвхөн өдрийн цагаар. Хөгжүүлэх аппликейшн тоглуулах, гэхдээ 2-оос дээш насныханд. Гажетаар тоглож байхдаа үе тэнгийнхэнтэйгээ харилцан ярилцаж тоглох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *