in

Бидний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүнүүд чухам ямар орц найрлагаас бүрддэг болохыг та мэдэх үү?

Дэлгүүрийн лангуун дээр зарагдах хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд шахуу нэмэлт орцтой байдаг. Ингээд бидний идэх дуртай хоол хүнс ямар орц агуулж байгааг сонирхоцгооё. Та бүхэнд танилцуулж буй бүтээгдэхүүн нь тодорхой үйлдвэрлэгчид хандаагүй, асуудлыг бүхэлд нь авч үзэхээр шийдсэн юм.

Уг мэдээллээс болж дуртай зүйлээсээ бүрмөсөн татгалзахгүй нь мэдээж. Зохих хэмжээгээр багахан хэрэглэх, хүүхдүүдэд өгөхгүй байхыг хичээх л хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтыг зөв хийхэд нийтлэлийн төгсгөлд байгаа зөвлөмжийг сайтар уншиж танилцана уу.

Уургийн эмульс – ясны гурил, жижиглэсэн арьс, уян холбоос, булчирхай зэрэг болно. Эмульсийн хэмжээ нь үйлдвэрлэгч, хиамны чанар зэргээс хамаарна, дунджаар уг бодисын хэмжээ 40-60% байдаг ажээ. Хиаманд илүү амт, харагдах байдлыг сайжруулахын тулд консервантууд нэмнэ.

Зөвлөгөө: хиам авахдаа малын гаралтай хальстай (өлөнгөөр хальсалсан)-г сонгоорой. Хүүхдэд өгөх гэж байгаа бол дахин чанаж илүүдэл давс, ашиггүй бодисын хэмжээг багасгаж өгнө.

Концентрат – улаан лооль болон крахмалын орцтой нухаш юм. Концентратад орсон улаан лоолийн хэмжээ кетчупын чанараас шалтгаална, ойролцоогоор 6-10%-ийг эзэлдэг. Зарим нэг үйлдвэрлэгчид концентратад алим, чавга ч нэмдэг. Харин шингэний хувьд эрдэнэ шишийн сироп хийдэг бөгөөд энэ нь кетчупыг өтгөн, зунгааралдсан болгоход нөлөөлдөг ажээ.

Зөвлөгөө: Кетчуп сонгохдоо “Extra” эсвэл “High Quality” гэснийг нь сонгоорой.

Хавчны махан таташийг хямдхан загасны махаар хийдэг: загасны махны үнэрийг дарахын тулд сайтар угааж цэвэрлэн махан таташ бэлдэнэ. Бусад орцууд – давс, сахар, уураг, ургамлын тос, будагч бодисууд (ихэвчлэн кармин) болон амт нэмэгчүүд.

Зөвлөгөө: Сайн чанарын хөлдөөсөн хавчны мах хугарахгүй, татаад байвал сунаад л байдаг. Амархан хугарч байвал крахмалын орц ихтэй муу чанарынх гэж үзнэ.

Чипсийг түүхий төмсөөр хийдэггүй. Ихэвчлэн будаа эсвэл эрдэнэ шишийн гурил, крахмалаар хийнэ. Өндөр хэмд боловсруулахад чипсэнд акриламид (канцероген) ихээр хуримтлагддаг. Зарим нэг үйлдвэрлэгчдийн чипсэнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1000 дахин их байх нь ч бий.

Зөвлөгөө: бүхэл төмсөөр хийсэн чипсийг тосонд чанадаг учраас тосны агууламж өндөртэй байдаг. Харин крахмал зэргээр хийсэн чипсийг тосгүй шарж хийдэг.

Дээр дурдсан орцуудаас гадна далдуу модны тос орсон байдаг. Үүнээс гадна фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп нэмдэг ч хайрцаг дээрх танилцуулга дээрээ бичдэггүй.

Зөвлөгөө: Их хэмжээгээр агуулагдах сахар, крахмал зэргээс шалтгаалан хүүхдэд өдөр болгон өгөхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Чихрээр амталсан эсвэл жимсний хольцтой өглөөний хоолонд болгоомжтой хандана уу.

Жимсний дүүргэлт нь өөрөө крахмал, сахар, амт нэмэгч, будагч бодис, хүчиллэг бодисууд агуулдаг. Жимсний өөрийн агууламжийн хэмжээ нь ердөө 1-5% л эзэлнэ. Барьцалдуулагчид крахмал, желатин, альгинат натри, камедь зэрэг орно.

Зөвлөгөө: цэвэр сүүгээр исгэсэн бактерийн агууламжтай (бифидобактер, сүүн хүчлийнх) тараг сонгоно.

Уг бүтээгдэхүүнд ургамлын гаралтай, тэр дундаа далдуу модны тос ихээр ашигладаг. Бусад орцууд – ванилин, эмульгатар, өтгөрүүлэгч, үнэр оруулагч.

Зөвлөгөө: Цагаан шоколадны орцгүйг сонгоорой, яагаад гэвэл цагаан шоколадтай нь илүү их далдуу модны тосны агууламж ихтэй, харин какаоны агууламж багатай байдаг. Дэлхийн үйлдвэрлэгчид өдөрт 2 ц.х идэхэд хангалттай гэж үзэж байна.

Шоколаданд зөвхөн какао-масло орохоос гадна далдуу модны тос, кокосын тос, ши-гийн тос ордог. Бусад орцууд – эмульгатор (ихэвчлэн лецитин), үнэр нэмэгч, амт оруулагчууд.

Зөвлөгөө: сайн чанарын шоколад хатуу хэдий ч амархан хугардаг байна.

Өтгөрүүлсэн сүүг шингэнийг ууршуулах аргаар гаргаж авдаг (1 лаазанд 1,5 л орчим сүү ордог), тиймээс зөвхөн малын гаралтай сүүн тослог байна гэсэн үг. Харин зарим нэг үйлдвэрлэгчид ургамлын гаралтай тос болон өтгөрүүлэгч нэмдэг байна.

Зөвлөгөө: “сахарын агууламжтай сүүн бүтээгдэхүүн” гэсэн байвал төрөл бүрийн нэмэлт бодистой гэж ойлгоно.

Хүнсний бүтээгдэхүүн сонгох ерөнхий зөвлөгөө

Үндсэн зарчим – орцын жагсаалт богино байх тусам илүү цэвэр бүтээгдэхүүн гэж ойлгоно. Хүнсний бүтээгдэхүүний чанар шалгах байгууллагаас гаргасан удирдамжийг буюу хэрэглэхээс татгалзахыг зөвлөсөн хүнсийг худалдаж авахгүй байх.

“Йогурт”, “Шоколадны хавтан” эсвэл “Өтгөрүүлсэн сүүн бүтээгдэхүүн” гэдэг зохих стандартыг баримтлаагүй байдаг. ТУ гэсэн тэмдэглэгээ нь ГОСТ-ын стандартын дагаагүй харин өөрийн “техникийн нөхцөл”-ийн дагуу хийснийг илтгэнэ (орос бараан дээр)

Сахарын орцыг сайтар анхаарна, сахарыг «патока», «меласса», «декстроза», «сорбоза» зэрэг өөр нэршлээр нэрлэсэн байж болно. Хиймэл хувилбарууд нь Е967 (ксилит), Е954 (сахарин) болон Е9-өөр эхэлсэн нэмэлтүүд болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0